Төрсөнөө яаж явааг төрсөн нь анзаарахгүй юм бол өөр хэн анзаархав

Ах дүү төрсөн тэлсэн хүмүүс нэг нэгнийхээрээ байнга орж гарч бай. Өдөр болгон биш юмаа гэхэд өнжөөд нэг гүйгээл орж бай. Орох болгонд чинь цай унд гэж дайлж цайлахгүй байсан ч ороод нэг гарч бай.Төрсөнөө яаж явааг төрсөн нь анзаарахгүй юм бол өөр хэн анзаархав нэгэндээ хайртай бай. Амьдралд нь оролцож олон юм ярь гээгүй. Ах чинь, эгч чинь, дүү чинь ам нээгээд уудлах айхтар гуниг тээгээд яваа ч юм билүү. Болгох гэж хичээсэн ч болохгүй байна гээд уйлмаар ч байгаа юм билүү. Жаргалыг хуваалцах нь олон ч, сэтгэлээ уудлаж зовлон гунигаа хуваалцах нь хэд билээ төрсөнөө ядаж ойлго. Хэмлэх хүн хаа мундахав хэн хэндээ л хайртай бай. Идэх хоолоо байвал хувааж идчихээд энэ тэндээс нь нэгнээ битгий орхи. Чирэхдээ чирээд чирэгдэхдээ чирэгдээд хамт л яв. Эхийн хэвлийд багтаад бүрэлдсэн юм чинь энэ амьдралд ч гэсэн багтаад амьдарч болмоор доо. Та нар чинь зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүс шүү…. Амьдрал богинохон
Эх сурвалж:  С.Отгончимэг

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.