“Үрлээ 38 жилийн дараа буюу 60 насандаа сурагч формоо дахин өмслөө”
Жүжигчин С.Пүрэвмаа нь 1985 онд бүтээгдсэн “Би чамд хайртай” кинонд Үрлээгийн дүрийг бүтээж, олон залуусын хайрыг булааж явсан нэгэн билээ. Тэрбээр “Би чамд хайртай” кинонд тоглохдоо 22 настай байсан бөгөөд тухайн үедээ Хүүхэлдэйн театрын жүжигчин байсан юм.
Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмааг Монголчуудын олонхи нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр хамгийн ихээр мэднэ. Пүрэвмаа бол таван сайхан хүүхдийнхээ ээж нь, халамжит сайн ханийнхаа гэргий нь билээ.
Тэрээр 38 жилийн дараа ийнхүү сурагч формоо дахин өмсөж өөрийн сэтгэгдэлээ хуваалцлаа. С.Пүрэвмаа: “Миний амьдралд хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай сайхан үйл явдал болсон нь яг ингээд формынхоо хувцасыг өмсөөд 22 настайдаа 1985 онд “Би чамд хайртай” кинонд тоглосон”
Сэтгүүлчийн “Би чамд хайртай” кинонд тоглосныхоо дараа олны танил байхын хэцүүг мэдэрч байв уу? Яагаад гэвэл 1985 онд өөр ийм кино байгаагүй шүү дээ.” хэмээх асуултанд хариулахдаа:
“Ажлаа тараад би хороолол хүртэл алхана. Автобусанд сууж чаддаггүй. Хүмүүс харахдаа гоё хайрлаж харна. Эсвэл эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж харна. Бригадаар хөдөө явахад бүр дээдэлнэ. Ааруул гээд л байгаа юмаа барина. Ямар гоё юм бэ гэж бодогдмоор.”


