Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ

4 жилийн өмнө хөөрхөн гүнж нарынхаа ээжийг анх харж билээ. Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ. Автобусны мөнгөө алдсан юм болов уу, таксинд суулгаад өгчих юмсан гэвч яаж эвтэйхэн хэлэх вэ гэж бодоод алхаж явтал “Юундаа хүн дагаад байгаа юмбэ? Зайлаач” гээд нээх хөөрхөн алхаагаа хурдасган зугтаахад чинь би сандрахдаа “Танилцъя” гэж солиорч билээ. Жирэмсэн хүн хурдан алхахаараа яг пингвин шиг эгдүүтэй юм байна лээ. Хувь тавилан гэж учрах ёстой хүмүүс учирдаг л юм байна. Ажлын газрын минь хурган дарга залууг хөлийг нь тэврээд уйлж суухыг чинь дахиад л харлаа. Шууд очоод чамайг хөтлөөд л гараад явсан. Чи минь “Ёооё хэн бэ? Тэнэгээ” гээд л загнаж үглээстэй. Би зүгээр кино шиг шулуудсан зангаар “Үнэ цэнэгүй хүнд нулимсаа битгий үзүүл” гэсэн шүү юм яриад л дугаарыг чинь аваад зөвлөгөө нэрээр чухал ярьж явсаар чи минь эмнэлэгт байна төрлөө гэхэд хам хум шөл хийгээд очиход эмч “хоёр ихэр охинтой болсон , аав нь уу” гэхээр нь би
“-Хо хоёр ихэр юм уу?” гээд савтай хоолоо шидэж асгаад л чамд загнуулсан. Төртөл нь үзэгдэхгүй хаагуур явсан гээд ээжид чинь загнуулсан хэхэ. Би хойд аав бишээ зүгээр л төөрөлдсөн аав нь. Хүүхдүүдээ ээлжилж уйлахаар нь сандраад хоёр талд нь хоёулаа уйлчихнаа. 103 руу мөн ч их залгасандаа. Сүүлдээ авахаа больдог юм байна лээ. Одоо хөөрхөн гараас гарсан. Ингээд хоёр талд дээрэлхээд, ээж шигээ намайг загнаад сууна даа энэ хоёр гүнж. Төдийгөөс өдий хүртлээ бид 4 ихийг туулсан. Энэ гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх гэж зөндөө хичээсэн. Биднийг бурхан шагнаад дахиад сахиусан тэнгэр илгээж. Та 3 пингвинүүддээ, өө бас гэдсэндээ нуугдсан пингвинд хайртай шүү.

Эх сурвалж: “Инфо info” фэйж хуудас

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.