Сонирхотой мэдээлэл

Ангийн нохой сонгохуй: Дэлхий дээрх хамгийн сайн 10 анч нохой

“Нохойгүй бол олзгүй” гэдэг үг анчдын хүрээлэлд олон жилийн турш яригдсаар, сүүлдээ зүйр үг шахуу хэллэг болжээ. Гэхдээ анч нохой худалдаж авахаасаа өмнө олон зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Нохойг тэжээх нь маш том шийдвэр бөгөөд гэр бүлийн бүх гишүүд “ангийн нохойтой байх” гэдгийн нарийн учрыг маш сайн ойлгох нь чухал юм.

Тиймээс та болон танай гэр бүлийнхэн энэ талаар эхлээд сайтар бодож, шинэ анч нохойтой болохоосоо өмнө зарим тодорхой зүйлсийг хайж судлах хэрэгтэй.

Бэлтгэл ажил нь нохойг сургах гол түлхүүр юм. Анч нохойтой байна гэдэг үнэхээр их үүрэг хариуцлага юм. Түүний хажуугаар ангийн нохой нь таны хоббиг улам сонирхолтой болгоод зогсохгүй ганзага хоосон буцаахгүй нь гарцаагүй ээ! Сайн бэлтгэгдсэн анч нохой нь үүлдрээсээ үл хамаарч таны анг сонирхолтой, олзтой байхад тусална.

Дэлхий даяар ан агнуур сонирхогчдын анхаарлыг татдаг сэдэв бол мэдээж ангийн нохойны шилдэг үүлдэр аль нь вэ гэдэг талаар юм. Тэгвэл энэхүү мэдээллээр таньд шилдэг 10 ангийн нохойны үүлдрийг танилцуулах гэж байна.

  1. LABRADOR RETRIEVER
Labrador Retriever

Лабрадор бол хамгийн түгээмэл тааралдах үүлдрийн нэг юм. Тэд найрсаг, урам зоригтой зан чанараараа хүмүүсийн хайрыг татдаг төдийгүй жижиг ан агнуурын төрөлд ч ашиглаж болох нохдын нэг юм. Нугас агнах нь Labrador Retriever-ийн онцлог гэж хэлж болно. Хүйтэн цаг агаарт зохицсон арьс, эрч хүч дүүрэн байдал зэрэг нь түүнийг ангаа барьж авахын тулд хичээл зүтгэл гаргадаг гэдгийг харуулна. Лабрадор нь дунд болон том хэмжээтэй нохой бөгөөд 55-80 фунт /24-80 кг/ жинтэй байдаг. Өргөн том толгой, өтгөн бөгөөд төгсгөлдөө нарийссан сүүл нь усанд сайн сэлэхэд нь тусалдаг байна.

2. AMERICAN FOXHOUND

Hunting scenes Painting by lfred Duke
Hunting scenes Painting by lfred Duke

Нэрнээс нь л харахад ойлгомжтой /Fox гэдэг нь англи хэлнээс орчуулвал үнэг гэсэн үг/. Уг нохойг Америкчууд эхэндээ үнэг агнах зорилгоор үржүүлдэг байсан бол одоо буга агнагчдын дунд түгээмэл болжээ. Энэ үүлдрийн нохой нь гайхалтай хурдтай бөгөөд эзнийхээ агнахаар зорьсон аливаа амьтдыг агнах шунал дүүрэн гэдгээрээ алдартай. American Foxhound нохой нь ааш зан төлөв төвшин, арчилгаа тордолт бага шаарддаг. Уг нохойг дунджаар 60-70 фунт /27-31 кг/ жинтэй дундаж юм уу том биетэй нохойд тооцдог.

3. BEAGLE

Beagle Dog Breed Information

Жижиг боловч хүчирхэг энэхүү нохойг гэрийн тэжээвэр сахилгагүй, өхөөрдөм гэдгээр нь мэдэх байх. Beagle бол туулай гэх мэт жижиг ан агнуур хийхэд гайхалтай сонголт болох нохой гэдэгтэй дэлхий нийт санал нэгджээ. Тэд шийдэмгий, хүсэл эрмэлзэлтэй, тууштай бөгөөд эцэс төгсгөлгүй эрч хүчтэй ажээ. Beagle маш үнэрч бөгөөд хамраараа замаа заалгадаг байна. Хэдийгээр ганцаараа олзоо барьж авч чаддаг ч сүргээрээ ч мөн сайн агнадаг. Ердөө 13 инч /33см/ өндөртэй тул жижиг нохдын ангилалд багтана. Энэ үүлдрийн нохой нь юмыг маш амархан сурдаг бөгөөд эзнийхээ үгийг маш сайн хүлээж авдаг байна.

4. GERMAN SHORT-HAIRED POINTER

German Shorthaired Pointer

Германы богино үст хэмээх энэхүү нохой нь гоо үзэсгэлэнгээс гадна агнах чадвараараа алдартай. Нэрнээс нь харахад German Short-haired Pointer нь /Pointer гэдэг нь англи хэлнээс хөрвүүлвэл заагч гэсэн утгатай./ агнуурын шувуудын байрлалыг зааж, анчдад олзны чигийг гаргаж өгдөг байна. Pointer-үүд бол ноходын дунд гайхалтай тамирчид хэмээн зүйрлэгддэг бөгөөд хурд, авхаалж самбаатай байдаг. Тэд 45-75 фунт /20-34 кг/ жинтэй байдаг.

5. BLOODHOUND

Bloodhound Dog Breed Profile | Petfinder

Энэ нохойны үнэрлэх эрхтний хөгжил бусад нохойныхтой харьцуулбал харьцангуй сайн байдаг . Тэд маш сайн мөрч хийдэг тул үхэх гэж буй олзоо олох гэж буй анчдад гайхалтай туслагч болгодог. Энэ үүлдрийн нохойн хувьд зөв бэлтгэл хийх нь зайлшгүй шаардлагатай. Учир нь хамар нь тэднийг асуудалд оруулж, төөрөлдүүлж болзошгүй юм. Энэ гайхамшигт үүлдрийн нохой нь ан агнуурын хамгийн шилдэг хамтрагчдын нэг бөгөөд биеийн бүтэц маш сайн хөгжсөн, 110 фунт /50 кг/ жин татдаг том биетэй нохдын ангилалд багтдаг.

6. WEIMARANER

Weimaraner | Bil-Jac

Энэхүү гоёмсог үүлдрийн нохой нь ангир, бөднө шувуу болон бусад агнуурын шувууг агнахад тохиромжтой. Веймаранерууд авхаалж самбаа сайтай бөгөөд маш их хурдтай байдаг тул ан хийх үйл явцыг сонирхолтой, эрч хүчтэй болгож чаддаг. Энэ бол туйлын ухаалаг, дуулгавартай үүлдэр юм. Веймаранерууд бол дунджаас том жинтэй, 55 фунтээс 90 фунт /25-40 кг/ хүртэл жинтэй.

7. BLUETICK COONHOUND

Bluetick hound

Coonhound нь илбэнх агнах зориулалттай бөгөөд тэсвэр хатуужил, үнэрч хамар, ямар ч хэмжээний газар нутгийг урт хугацааны турш мөр хөөн туулах чадвартай гэдгээрээ алдартай. Энэ үүлдэр нь шөнийн цагаар гаргууд агнадаг ба шөнийн идэвхт амьтдыг агнахад ашиглаж болно. Bluetick coonhounds нь олзоо маш хүчтэй зуудаг тул эрч хүчээ зөв хуваарилахад сургах ёстой. Coonhounds нь дунд, том хэмжээтэй байж болох бөгөөд хамгийн том эрэгчин нь 80 фунт /36 кг/ жинтэй байдаг. Эмэгчингүүд жижиг байх хандлагатай байдаг.

8. IRISH SETTER

Irish Setter | My Pet World

Irish Setter-н үзэсгэлэнтэй үстэйг нь олон нийт хүлээн зөвшөөрдөг боловч тэд бас цацагт хяруулын ан агнуурын гайхалтай хамтрагчид гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ үүлдэр нь дэгжин байдлаас гадна хурд, зөөлөн зан аашаараа алдартай. Тэдний дундаж жин ойролцоогоор 75 фунт /34 кг/ байдаг. Эрэгчингүүд бага зэрэг том талдаа , харин эмэгчингүүд жижиг талдаа байх хандлагатай байдаг.

9. PLOTT HOUND

Plott hound - 15 free HQ online Puzzle Games on Newcastlebeach 2020!

Plot Hound нь баавгай шиг том амьтдын ан агнуурыг үргэлжлүүлэн мөшгих чадвартай, том хэмжээний ан хийдэг гэдгээрээ алдартай. Энэ үүлдэр бол хүчтэй, авхаалжтай, хурдан бөгөөд догшин ан агнуурын нохойны төрөл юм. Тэдний тэсвэр тэвчээр, олон талт байдал нь Plot Hound-г том ан хийх төгс хамтрагч болгодог. Хэдийгээр энэ үүлдэр нь хамгийн том ан агнуурын ан хийдэг гэдгээрээ алдартай боловч тэд агнуурын нохдын хамгийн том үүлдрийн нэг биш юм. Plott Hounds нь 40-60 фунт /18-27 кг/ байдаг.

10. BRITTANY

Brittany (dog) - Wikipedia

Бриттани бол алдартай шувууны анч нохой юм. Энэ нь жижигхэн төрлийн нохой бөгөөд ердөө 35 фунт /15 кг/ жинтэй. Бриттани үүлдрийн нохойнууд эрч хүч, хөнгөн чанар, хурдтайгаараа алдартай. Энэхүү анч нохой олзноосоо зуусан бол тавьдаггүй, шийдэмгий, эцэс төгсгөлгүй эрч хүчтэй амьтан юм. Бриттани бол усны шувууд, жижиг ан амьтдыг агнах агуу анчин нохой билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!