Сонирхотой мэдээлэл

Үзэсгэлэнт үхэр шалгаруулах тэмцээн

Гоо үзэсгэлэнгийн тэмцээнийг гадаад төрх байдалд хэт их анхаарал хандуулдаг гэж ихэвчлэн шүүмжилдэг. Харин зөвхөн сүү, махаараа л үнэлэгддэг үхэрнүүдийн дунд гоо үзэсгэлэнтэйг нь шалгаруулах тэмцээн зохиогдсон нь шүүмжлэгчдэд маш том цохилт өгсөн явдал боллоо.

Тодруулбал ОХУ-ын Бүгд найрамдах Саха (хуучнаар Якутия) -д хоёр дахь жилдээ зохиогдсон үхрийн гоо үзэсгэлэнгийн тэмцээн нь үхэрнүүдэд өөр байдлаар үнэлэгдэх онцгой боломжийг өгчээ.

Уг тэмцээнийг саалийн үнээгээрээ бүс нутагтаа алдартай Тёлёой тосгоны ардын гар урлалын төв зохион байгуулсан гэж Бүс нутгийн SakhaDay мэдээллийн сайт баасан гарагт мэдээлэв. Энэ жил цар тахалаас шалтгаалан онлайн хэлбэрээр зохиогдсоноороо онцлог болж байгаа аж.

Тод будгаар чимэглэсэн Оросын уламжлалт хувцаснууд үзэгчдэд хамгийн их таалагддаг байсан бол зарим нь Одри Хепбернийг дуурайсан үнээнд саналаа өгч байв. Бүр сүйт бүсгүй, сүйт залуугийн хувцас өмссөн үхэр, бухыг дүрсэлсэн байх нь сонирхолтой ажээ.

ТАНД МАНАЙ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!