Шар мэдээ

МУАЖ Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргал тэтгэврийн дансыг маань ХААЛГАЖ…УНШ

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна. МУАЖ Ш.Чимэдцэеэ өөрийн нийгмийн сүлжээндээ “Д.Түвшинжаргал тэтгэврийн дансыг маань ХААЛГАЖЭЭ. Би тэр хүнийг насаараа идэх юмтай болгосон. Одоо би яах вэ‼️” гэжээ

Тэрбээр энэ талаар “Сайн байцгаана уу. Эрхэм монголчууд минь. Яачихсан хууль шүүх, яачихсан шийдвэр биелүүлэх, ямар гээчийн их шуналтай хүн энэ тэр гэхээрээ ийм байдаг байнаа….

“Дуунд залибарсан тавилан” тоглолт хийсэний маргааш шүүхийн шийдвэр биелүүлэх газраас Төгөлдөр гэгч залуу ирж таны нөхөр байсан Түвшинжаргал гэдэг хүн 2 хоноод л надруу залгаад шүүхийн шийдвэрээ биелүүлээч гээд утасдаад байна. Хоол хамт идэж ярилцаж сууя гээд бнаа гээд. Та одоо 93 сая төгрөг өгөх дутуу.танд газар бна уу.таны унаж байгаа машин таны нэр дээр байдаг уу.гэж нилээн айлгаж байлаа. Тэгэхээр би тэтгэвэрийнхээ тал мөнгөөр сар алгасахгүй төлж бгаа.өөр арга байхгүй шүү. Гэтэл та одоо тоглолт хийгээд баяжсан гэхээр нь ийм ийм зардал гарсан зардалаа ч нөхөж чадаагүй бна гээд зардалын баримтаа үзүүлтэл.таны машин дээр шийдвэр биелүүлэх ажиллгаа явуулна гээд гарсан. Гэтэл 5р сарын 23нд тэтгэвэрийн дансыг минь хаачихсан.Би тэтгэвэрийн данснд үлдсэн мөнгөө авдаггүй юм. Яагаад гэвэл том ач минь 12 дугаар анги төгсөнө. Сурлагандаа гайгүй юм гадгаш аятайхан сургуульд явуулчихвал дүү нартаа дэм болох байх гэж бодоод түүндээ хадгалж байлаа. Гэтэл миний тэтгэвэрийн дансан дээр ажиллгаа явуулчихаж ямар хэцүү хорвоо вэ.ямар ханаж цаддаггүй шунал вэ. Би уул нь тэр хүнийг унах унаадтай.эд хогшил бараг насаараа идэх юмтай болгосон доо одоо би яах вэ.яасан дээр юм бол……‼️” гэсэн байна. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!