Амьдрал сайхан

Бүжгийн багш Үүрээ: Зарим хүмүүсийг хараад нээрээ яаж ингэж сайхан амьдраад aлаад байгаан болоо гээд битүүхэн атаархах юм

Бүжгийн багш Үүрээ ийнхүү бичжээ:

Бүжгийн багш Үүрээ:
Зарим хүмүүсийг хараад нээрээ яаж ингэж сайхан амьдраад алаад байгаан болоо гээд битүүхэн атаархах юм….

Би гэдэг хүн өдий 37 нас хүрэхдээ арай чамай ийм л зүйлийг бүтээсэн байна20 жилийн хугацаанд төлж дуусахаар 40мквт байр /энэ боломж ч бас хүн бүрт байхгүй шүү тээ/

3 жилийн хугацаатай зээлийн машинтай.Дуртай зүйлийнхээ ачаар түрээсийн 2 заалтай…Жижкэн хадгаламжтай гэхдээ түрээсээ өгөх гээд хадгаламжийн мөнгөө зээлцэн Ердөө л энэ
Завсар зайгүй хөдөлмөрлөөд байгаа хэрнээ шүү дээ

Гүй ээ бас Хүн гэдэг давруу шүү тээ, саяхан л 2 хүүгээ автобусаар зөөгөөд л, түрээсийн байранд амьдарч байсын байж чамлаж эн тэр Гэхдээ сэтгэлээрээ бол найгүй баян л даа
Орлого маань нэмэхрүү орохгүй, хасахруу орохгүй ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягтай…

Гэхдээ бас гаднаа алаад байгаа царай гаргачнаа
Та нарын маань амьдрал хэр байнадаа… хэмээн бичсэн байна.

Үнэхээр бодит амьдрал ийм л байдаг шүү дээ…

Uncategorized Амьдрал сайхан

Байгалд нь тавьсан ч “Коко” согоо янзагаа дагуулаад иржээ

Эерэг нэгэн мэдээллийг онцлон хүргэж байна:

Говь-Алтай аймгийн Халиун сум сүрлэг Хантайширын нуруунд идээшлэх “Коко” нэртэй согоо нь манай уншигчдад хэдийнэ танил болж, олны дунд “од” мэт яригдаж ирсэн билээ.

Тэгвэл хоёр жилийн дараа бид буга маллагч Б.Насанбат гуайтай дахин холбогдож өөрийнх нь тойлж өсгөсөн Коко согоо нь хэрхэн аж төрж буй талаар хөөрөлдлөө. Тэрбээр Хантайширт таван жил гаруйн хугацаанд нийт 45 янзагыг өсгөж, нас бие хүргэн зэрлэг байгальд нь тавьсан ачтан юм. Тэдний дундаас Кокогоо арын хаалгадаж хайрладаг бөгөөд одоо ч эрхлэлдэн, хэлхэлдэж явдгаа бидэнтэй ярилцахдаа хуучлав.

-КОКО ОДОО Ч ГЭРТЭЭ ГҮЙЖ ИРСЭЭР БАЙГАА АЖ-

Тэрбээр Кокогоо дурсах бүртээ инээд алдаж “2020 оны намар Коког ижил сүргийнх нь хамтаар байгальд нь тавьсан ч идээшихгүй гүйж ирж гэрийн хаяанд хэвтээд явдаггүй байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Ирэхээр нь ус, өвс тавиад өгчихнө. Ууж, идчихээд уул руу буцна. Бүр явахгүй байснаа бодвол одоо ус ууж, өвсөө идчихээд л яваад өгдөг болсон. Гэхдээ л хэсэг хугацааны дахиад л ирнэ. Ирэхээрээ надаас холдохгүй. Хаана явна дагаж гүйнэ. Бид хоёр хэлхэлдээд л явж байдаг юм. Ер нь өөрөө л надад эрхэлдэг болохоос би арын хаалгадаж хайрладаггүй шүү” хэмээн инээж байсан юм.

Тодруулбал, 2017.07.12 сард “Алтайн Халиун буга” ТББ-ынхан Хустайн нуруунаас барьж Хантайширт сэлгүүлэн нутагшуулсан 20 илийний /янзага/ нэг нь Коко юм. Тэр үеэс Б.Насанбат гуай түүнийг онцгойлон хайрлаж нөгөөх нь ч гэрт тонгочиж явдаг ямбатан болсон гэдэг. Сүүлдээ бие нь томорч гэрт багтахаа байгаад ирэхдээ гадаа хаяанд хэвтдэг болсон гэх. Дараа нь нутгийн бугануудтай сүрэглэж, үр төлтэй болог гээд гэрийн хаяанаасаа явуулж, зэрлэг байгальд нь тавихдаа яажшуухан амьдардаг бол хэмээн санаа зовж, сэтгэл нь хоосорч байсан тухайгаа Б.Насанбат гуай ярьдаг. Харин удалгүй гэртээ гүйж ирдэг болоход нь баярлан угтаж авдаг болсон гэдэг.

Үүнээс хойш Коко зэрлэг байгаль, өссөн гэрийнхээ хооронд ирэн, очиж энэ хүргэжээ.

Гүйгээд ирэхэд нь Б.Насанбат гуай үр хүүхдээ зочилж ирж буй мэтээр баярлан угтан авдаг тухайгаа байнга хэлнэ. Харин энэ жил Кокотой холбоотой шинэ мэдээ байгаа нь тэрбээр янзагаласан тухай юм.

-Б.НАСАНБАТ: ЯНЗАГАА НУУЧХААД БАЙСАН Ч САЯХАН ДАГУУЛААД ИРСЭН-

Б.Насанбат гуай энэ талаар ярихдаа “Манай тэр чинь зэрлэг амьтан мөртлөө хачин зөөлөн ааш аягтай. Дэлэнгээ бариулчихна. Нэг өдөр дэлэн нь чинэрсэн гэртээ ирэхээр нь шувтраад үзтэл сүү гарсан. Нэг газарт янзагаа нуучихаад байсан ч саяхан дагуулаад ирсэн. Торондоо хийж аваад жаахан томруулаад байгальд нь тавьчихна даа. Тэгэхгүй бол чоно, нохойн хоол болох эрсдэлтэй” гэсэн юм.

-КОКО ЗУРГАА АВАХУУЛАХ ИХ ДУРТАЙ –

Хоёр жилийн өмнө Кокогийн тухай нийтлэл гарсны дараа олон уншигч манай редакц руу холбогдон түүний талаар сонирхон асууж, Хантайширч очиж харахыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Энэ дагуу нийтлэлийн дараа Коког харахаар хэр олон хүн Б.Насанбат гуайнд зочилсон талаар асуухад “Манай Коко “од”. Хүмүүс их зорьж ирж хардаг болсон. Коко ч тэднээс үргэж, бэргэхгүй гүйж очно. Тэгээд хамт зургаа авахуулна. Нэг их зургаа авахуулах дуртай шүү дээ. Маягтайн дээр дүү нараа дагуулж яваад ус байгаа газрыг нь зааж өгнө. Хачин ухаатай юм” гэлээ.

Хүн, амьтны холбоо хэлхээний гайхам илэрхийлэл болсон буга маллагч Б.Насанбат, Коко согооны түүх ийнхүү үргэлжилсээр. Буга нь зэрлэг амьтны төрөл зүйлд багтдаг ч зөөлөн, дөлгөөн хүнд дасамтгайгаараа онцлог. Мөн тэсгим хүйтнийг ажрахгүй давдаг бөгөөд байгалийн цаг уурт зөнөтэй амьтан юм. Хэдий зэрлэг амьтны жамаар байгальдаа гардаг ч хүнд дасамтгай, өсгөснөө үл мартдаг, өлдөж цангахдаа гэртээ гүйж ирдэг нь Б.Насанбат гуайн буганууд тэр дундаа Коко ажээ.

Байгаль ан амьтан хүн зэрэгцэн эвлэлдэн нэгдэн амьдарч буй энэ үзэгдэл нь ховор тохиолдол ч сайн сайхны дохио билээ.Эрүүл энхийг хүсэе!

Амьдах сайхан Амьдрал сайхан

Сар бүр тэтгэврийнхээ мөнгөөр хүүхдүүд баярлуулдаг Баяр өвөө

Бүхий л амьдралынхаа турш өдөр бүр хүүхдүүдийг баярлуулж байгаа 63 настай энэхүү өвөөг Баяр гэдэг. Тэрээр Оросын Техникийн Коллежийн Шинжлэх ухаан технологийн сургуулийг “Уул уурхайн инженер” мэргэжилтэй төгсөж байжээ.

16 наснаасаа Шарын голын уурхайд ажилд орж 48 жил ажиллажээ. Улмаар 1998 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрээр сар бүр тэтгэврийн 780 мянган төгрөг авдаг бөгөөд 100 гаруй мянган төгрөгийг өөрийн хэрэглээндээ зарцуулж бусдаар нь хүүхдүүдэд чихэр , бэлэг , мөнгө өгч баярлуулдаг байна.

Тэрээр ярилцлага өгөхдөө: “Надад мөнгөний хэрэг юу байна. Амьд байжил байвал би хүүхдүүдийг баярлуулаал явж баймаар байна. Хүмүүс намайг гайхаад яах гэсийн, яах гэж ингэдэг юм балай юм гэдэг л дээ. Би тэгээд өмнөөс нь би ямар нүгэл хурааж байгаа биш яадаг юм гэдэг юм. Залуу жаахандаа хүүхдүүдэд 1 төгрөг өгдөг байлаа. 50 мөнгөөр кино үзчихдэг байсан үед 1 төгрөг бол үнэ цэнэтэй байлаа. Одоо бол хүүхэд бүрт 1000 төгрөг хавьцаа өгдөг” хэмээжээ.

Баяр өвөө Дархан-уул аймагт оршин суудаг. Түүнийг хар өвгөн нэрээр анддаггүй сайн мэддэгээ хэмээн ярьсан байна. Түүний гэргий 30 гаруй жилийн өмнө бурхан болжээ. Харин хоёр хүүхэд нь Солонгос улсад очоод олон жилийн өмнө ор сураггүй болсон байна. Хүүхэд баярлуулж инээхийг нь харах миний өрийг нэмгэлж , аз жаргалтай болгодог гэдгийг нулимс дуслуулан хэлсэн юм.

Тиймдээ ч явсан газар бүртээ хүүхдүүдийг том , жижиг гэж ялгалгүйгээр баярлуулахыг хүсдэг байна. Тэрээр өөрөө хэлэхдээ “Хүүхэд баярлуулах хичнээн сайхан гээч. Нүд нь гялалзаад л чин сэтгэлээсээ баярладаг. Тэрийг харах ямар гоё байдаг гэж санана. Би хамгийн жаахан өлгийтэй байсан ч хамаагүй өлгийнд нь мөнгө шургуулж байгаа юмчинь” хэмээн ярьж байсан юм.

Баяр өвөө Уурхайн инженерээс гадна Цахилгаанчин мэргэжилтэй тул эвдэрсэн ус буцалгагч засварлаж сургуулийн хичээл эхлэх үеээр дотуур байруудаар тараадаг байна.

Баяр өвөө хүүхэд ахуй цагаасаа л хүн баярлуулахын сайхныг мэдэрсэн тэрээр одоог болтол ингээд хүүхэд баярлуулсаар яваа буянтай буурал юм.

Эх сурвалж: NTV мэдээ

error: Content is protected !!