

Р.Анхням: “Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам , бие хаа , байгаа амьдрал ,улс орноо голно”
Жүжигчин Рагчаагийн Анхням өөрийн бодол , сэтгэгдэлээ ийнхүү үлдээжээ: “Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам , бие хаагаа голно. Байгаа амьдрал , улс орноо голно. Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сайн сургахгүй. Монгол хэл сурч яах юм бэ гэх жаахан хүүхдийг олон сонслоо. Бид өөрсдөө ингэж сэтгэж ярьж байгаа болохоор л хүүхдүүд ингэж ярьж байгаа юм.

Манай улсад боловсролын систем тааруухан гэдэг нь үнэн боловч бид өөрсдөө ийм бодолтой байгаа цагт энэ системийг сайжруулахын төлөө тэмцэхгүй, энэ нь өөрчлөгдөхгүй л дээ. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй хувийн сургуульд сүйд майд болоод оруулна.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй , өөрийн үндэстнийхээ соёл уламжлал, ухаан, бахархалыг угнаас нь судалж мэдээгүй , ойлгох боломж нь олдоогүй хүмүүс чинь анх хэлд орсон улсынхаа уламжлалыг дагаж хүмүүжилгүй яахав дээ.

Бидэнд ямар ч үндэстний дархлаа байхгүй байна. Тэгсэн хирнээ аман дээрээ айхтар эх орончийг нь яаана. Ямар нэг гадны нөлөөнөөс улс эх орноо хамгаалах гээд цахим сүлжээгээр харааж зүхээд л байх шиг байгаа юм.

Үнэндээ эх орондоо дайсагнаж байгаа хүмүүс нь Монгол хүн өөрөө юм. Бидний буруу хандлага буруу бодол. Гаднаас буу зэвсэг барьж орж ирээд улс гэрээ үймүүлэх гээд байгаа юм байхгүй л дээ. Эх оронч хүн юм бол эх хэлээ, газар нутгаа, соёл заншлаа хамаг бүхнийхээ дээр дээдлэх хэрэгтэй баймаар юмдаа. Гадаад хэл суралгүйл яахав. Тэгэхдээ сурч эхлэх нас гэж байдаг байлгүй дээ. Төрөлх хэлээрээ ярьж , бичиж сураагүй хүн гадаад хэлийг унаган хэл шигээ гарамгай сурвал тэр хүн гадаад хэл сурсан хүн биш харин гадаад хүн л болчих юм шиг санагддаг даа.

Дотоод гоо үзэсгэлэн , гадаад гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй маань ийнхүү өөрийн бодол , сэтгэгдэлээ үлдээжээ. Та санал нийлж байна уу?

Дэд хурандаа , Хөдөлмөрийн баатар , Гавъяат тамирчин О.Гүндэгмаа
О.Гүндэгмаа нь “Бээжин-2008”-аас мөнгөн медаль хүртэж тухайн жил Монголчууд бидний олимпын аваргатай болох үүдийг нээсэн гавьяатан билээ. Түүний хань бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар билээ. Тэд Монголын жүдо бөх, буудлагын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэд юм.

Түүний хань болох Х.Цагаанбаатар бол жүдогийн дүү нартаа, өнөө цагийн амжилтын эхний жимийг гаргаж цагаан зам татуулсан эрхэм билээ.

Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болж байлаа.

Тэд Х.Цагаанбаатрыг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн. Ханьдаа зориулан шүлэг хүртэл зохион, үе үе гэнэтийн бэлэг барьдаг романтик Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн. Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрнийх нь хамт мөнхөлжээ.

Гэрийн эзэгтэй болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа нь олимпийн наадамд хамгийн олон удаа өрсөлдсөн Монгол тамирчин юм. Түүний амжилтаас дурьдвал:
Энэ спорттой нөхөрлөсөн учиг нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа аавыгаа дагаж, тухайн үеийн марш тактикийн тэмцээнд явж макаров хэмээх орос буугаар буудаж үзсэн гэсэн. Аав нь түүнд 1992 оны Барселоны олимпод Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хүрэл медаль хүртэж буй тэр торгон агшинг үзүүлсэн аж. Тухайн үеэс л эхэлж О.Гүндэгмаад энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж, буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж, улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож, ирээдүйн тив дэлхийн хүчирхэг тамирчны алдрын зам нь зурайсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд тамирчдын хүсч тэмүүлдэг олимпын их наадамд оролцож, шагналт зургадугаар байрт шалгарсан тэрээр дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор өөртөө хандуулж чадсан юм. Энэ цагаас эхлэн Монголчууд О.Гүндэгмаагүй олимпын наадмыг хараагүй билээ. Мөн 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хүрэл, 2006 оны мөн энэхүү тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, түүнээс хойш Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тооцогддог “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга болсон юм. Атлантидад хамгийн анхны олимпын наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэгэн. Дэлхийн хэдэн арван шилдэг буудлагын тамирчин өрсөлдөж буй олимпын наадамд зургадугаар байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт ч гэлээ тэрээр 2008 оны олимпод бүхий л нөөц бололцоогоо дайчилж, алдрын оргилд гарахыг хичээсэн. Түүний мөрөөдөл ч биеллээ олж, тамирчин бүрийн хүсээд ч олддоггүй тэрхүү олимпын медалийг эх орондоо авчирсан юм.

Мөн 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа болжээ.

Спортын карьер, хувийн амьдрал нь хосолж тэгширсэн ийм сайхан хувь заяа ховор тохиох бизээ. Хоёр “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат тамирчид” маань хамтарч “Хосбаатар” хэмээх санг үүсгэн байгуулсан билээ. Нэг нь жүдогоор, нөгөө нь буудлагын төрөлд дэлхийд гайхуулах амжилт гаргасан хос баатрууддаа цаашдын хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.

Нэмж сонирхуулахад “Гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чадаж байна? Хэр сайн эзэгтэй гэж өөрийгөө дүгнэх вэ? хэмээх асуултанд О.Гүндэгмаа хариулахдаа:
О.Гүндэгмаа: “Яг одоогоор онц гэсэн үнэлгээ авахаар хэмжээнд биш байгаа. Тэр бүр цаг гаргаж чадахгүй байна. Бид бүгдээрээ адилхан зорилготой учраас чи ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байдаггүй. Гэрийнхэн маань ч гэсэн бүгдээрээ спортыг ойлгодог хүмүүс. Ээж маань миний охин бэлтгэлээ л хий гэдэг. Дүү бас охин маань ч маш сайн ойлгодог. Бүгд надад санаа тавьцгаадагт нь баярладаг. Цагаанаа бид хоёрын хувьд адилхан зорилготой учраас бие биенээ маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Миний хувьд Цагаанаа маш их урам зориг бэлэглэж, намайг хурцалж өгдөг. Дандаа л тамирчин байгаад байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа тэмцээн уралдааны зав зайгаар аль болох гэртээ байж, гэрийнхээ бүхий л юманд оролцохыг хүсдэг. Өөрөө ч их дуртай. Жишээлбэл, намар жимс ногоо түүгээд, түүнийгээ даршилж, янз бүрийн хоол, зууш хийх дуртай. Заримдаа өөрийнхөө биеийг долоо, найм хуваачихмаар санагддаг ш дээ/инээв/. Сурах юм маш их байна. Оюутан болчихсон хэрнээ сургуульдаа хараахан явж амжихгүй байна. Өмнө нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо амьдралд хэрэг болох үүднээс эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Биеэ долоо, найм хуваахын шалтаг тэр л дээ. Сургуульдаа сурмаар байдаг, дээрээс нь эмэгтэй хүн, хэсэг хугацааны дараа айл гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй болно. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж сурах зүйл их байна. Юм оёх, хоол ундаа хийх, мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулах гэх мэтээр. Мэдээж энэ бүхнийг тодорхой хэмжээнд хийдэг, чаддаг. Гэхдээ илүү сайн түвшинд төгс эзэмшмээр байна. Яагаад ч юм, заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад, хоол ундыг нь хийж өгөөд, хувцас хунарыг нь оёж өгдөг эзэгтэй нар гоё шүү дээ. Намайг бага байхад ээж маань трико нэхэж, бэлтгэлийн өмд цамц хийж өгдөг байсан. Наян хэдэн онд хоёр тийшээ хардаг бэлтгэлийн хувцас байдаггүй байхад ээж маань тийм хувцас оёж өгдөг байж билээ. Тийм байсан болоод ч тэр үү, сайхан юм оёчихдог, сайхан хоол хийчихдэг болчих юмсан гэж хичээдэг. Спорт гэсээр явтал нэг мэдэхэд амьдрал жирийгээд өнгөрчихөж .” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолыг хоёулаа хүртсэн Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарынхаа амьдралд улам их амжилт болон аз жаргалын дээдийг ерөөе




Эх сурвалж: eguur.mn, wikipedia

“Хилийн заставын Хар нүдэн бүсгүй” дууны эзэн Х.Эгиймаа
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууны эзэн Х.Эгиймаа нь цэргийн хүнтэй гэрлэж Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт байхад нь яруу найргийн хатан тэнгэр гэгддэг Ш.Дулмаа гуай хараад шүлэг бичиж, тэр нь дуу болсон түүхтэй. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын энэхүү сайхан бүсгүйн үзэсгэлэнт царай төрхийг харахаар суманд нь зуны ажлаар очсон залуус араас нь гүйлддэг байсан гэнэ лээ. Одоогийнх шиг элдэв засвар хагалгаа, нүүр будалтгүйгээр жинхэнэ байгалийн гоо, нандин төрхтэй бүсгүй ажээ. Ёстой л дууных нь үг болох “Хилийн заставын хар нүдэн бүсгүй , Хээр талын хээнцэр сарнай , Хэний ч хүүгийн хайрыг булаасан , Хээнцэр соёолсон ганган сарнай” байжээ

Тэрбээр залуу насаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт Заставын дарга, нөхөр Д.Энхжаргалын хамт элээжээ. Яруу найрагч Ш.Дулмаа эрхэм дурсамжаа бичихдээ: “Сулинхээрийн заставт очиж хонож байхад бидэнд Офицeрын гэргий гээд нэг хар нүдтэй, хөөрхөн охин хоол хийж өгч байлаа. Шувуу ч нисэхгүй энэхүү зэлүүд газар нөхрийгөө дагаад явж байдаг гэсэн бодол төрж байлаа. Маргааш өглөө нь эртээ босоод алхаж явтал…”Зүүдэнд гийх саран байгаарай , Зүрхэнд гэрэлтэх наран байгаасай гэсэн хоёр мөр орж ирсэн юм” хэмээжээ

Тэрээр дүү нь мөн дурсан бичихдээ: “Миний сайхан эгч Хүрэнбандийн Эгиймаа гэж хүн бий. Хилийн цэргийн хар нүдэн бүсгүй дууны эзэн юмшүүдээ. Насаараа нөхрөө дагаж хил дээр амьдарсан хүн. Эмч , Тогооч , Багш гээд л хийгээгүй зүйлгүй дээ” хэмээн дурсаж ээ.



Аль үс нь илүү зохидог вэ?
Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол арлын Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн. Тухайн үедээ Мисс-Сакура олон улсын тэмцээнд оролцож өргөмжлөлийн эзэн болж байсан загварлаг , үзэсгэлэнтэй бүсгүй.


Дууланчиг , загвар өмсөнчиг , жүжиглэнчиг , сайн үйлсийн элч ч болончиг , нийгэмдээ нөлөөлөнчиг , өөрийн брэндийг гарганчиг , сайн ээж болончиг гээд л ёстой нэг бүхнийг амжуулдаг универсалные хүн дээ.


2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно.


Хаа ч явсан мэдрэмжтэй , сүүхээтэй , цогтой , золбоотой , эрч хүчтэй бүсгүй дээ. Тэрээр хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм. ” хэмээн хариулж байжээ.

Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Тэрээр сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.


Хоёр сайхан хүүгийн ээж , тун завгүй хөдөлмөрч бүсгүйнхээ загварлаг үсний засалтуудтай зургуудаас хуваалцлаа. Бүхнийг амжуулдаг хэрнээ ганц ч удаа гомдоллоод буугаад өгч байгааг нь харсангүй. Ямартайч Монголын маань хөдөлмөрч , цагаахан , эрч хүчтэй , юунд ч нугарахгүй тэнхээтэй , үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөөлөл дөө. Нара-даа улам их амжилт хүсье.




Таван хэлтэй , өндөр боловсролтой Д.Пагмадулам бол Хүрээний анхны сэхээтэн бүсгүй байв
Д.Пагмадуламын энэ хувцаслалтыг Европын шилдэг загварын хувцаснууд болох Coco Chanel-ийн даашинз, LV-ийн туфль, Hugo- ийн трико гэж судлаачид тайлбарладаг. Тэрээр 5 хэлтэй, өндөр боловсролтой, Хүрээний анхны сэхээтэн бүсгүй байлаа
Тэрээр нэгэн албан бус эх сурвалжийн мэдээллэснээр : “Буудуулж нас барахынхаа өмнө нүүрээ будахыг зевшөөрөл хүсч нvvрээ будсан гэдэг. Орос сургагчаас нүүр лүү минь битгий буудаач гэж гуйн бөгжөө өгсөн боловч, цаазын ажиллагаа дуусмагц орос сургагч нүүр толгойн хэсэг рүү 3 удаа буудсан гэдэг. Дотоод яамны шифрчин Гунгаа энэ тухай хожим дурсахдаа : “Хөөрхий эмэгтэй үхсэн хойноо ч хүнд муухай харагдахгүйг хvccэн боловч орос сургагчийн гайгаар талаар болсныг сэтгэлдээ тээн харуусан явсаар 1989 онд энэ тухай ярьж уйлж байжээ.” хэмээн бичсэн байдаг. Тэгэхдээ энэ хүний амьдрал хэрхэн төгссөнийг илтгэх яг тодорхой , баттай баримт байдаггүй ажээ.

Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан хэлэхдээ : Дамдины Пагмадулам нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий байсан. Түүний намтар түүхээс ярьвал 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын Намын 11 дүгээр үүрийн гишүүн, 1924 онд Монгол Ардын намын Суртлын хэлстийн дэргэд байгуулагдсан Бүсгүйчүүдийн тасгийн анхны эрхлэгч, гишүүн. Мөн онд Монгол Ардын намын Төв хорооны Боловсрон цэнгэлдэх хүрээлэнгийн товчооны гишүүн, энэ хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагааг хариуцаж байж. Дараа нь 1925 онд Ленинград хотын Дорно дахины хэл бичгийн сургуульд, 1926-1929 онд Герман улсад нөхөр Д.Нацагдорж болон бусад нөхдийн хамт сурсан байдаг.

Пагмадулам хуучнаар ЗХУ ,Герман улсад суралцсан, орос, герман, хятад, манж хэл мэддэг тэр үеийн боловсролтой эмэгтэйчүүдийн нэг байсан. Пагмадулам өмнө нь ноёны хүүд богтлогдож явсан болохоор энэ тэр үеийн зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн дуу хоолой нь болж тэдний хүсэл зоригийг илэрхийлэхдээ хоёр зүйлийг голлож хэлсэн нь : охид бүсгүйчүүдийн богтлох ёсыг халсан, нөгөө нь сурч боловсрох эрх чөлөө олгосон явдалд талархаж бүсгүйчүүдээ төлөөлж үг хэлсэн байдаг.
Цаашид ч олон зүйлийг хийх байсан байх, харамсалтай нь тухайн цаг үеийн улс төрийн хардлага, сэрдлэгээс болоод Пагмадулам, Нацагдорж хоёрын амьдрал эмгэнэлтэйгээр дууссан байдаг.

Ер нь тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг харахад 1922, 1923 оны үед гэр бүл болж, 1925-1929 он хүртэл Орос, Германд суралцаж байгаад ирсэн. Тэднийг Германаас ирэхэд Монголын нийгэм сайхнаар угтаж аваагүй шүү дээ. Хөрөнгөтөн орны үзэл сурталтай болсон гээд тэдэнтэй хүмүүс уулзах байтугай бараг ирэх барааг нь хараад зугтдаг байсан тухай архивын баримтад тэмдэглэсэн байдаг. Тэдэнтэй уулзвал хэрэгт холбогдоно гээд айдаг байж. Тэгээд ч 1932 онд Д.Нацагдоржийг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү хэргээр, Д.Пагмадуламыг бас хэргийн учир баривчилсан байдаг. Нөхцөл байдал ийм хэцүү үед тэд үр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан байх. Зарим судлаач, зохиолчид Цэрэндулам гэгч эмэгтэйг тэдний хүүхэд гэж үздэг.
Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт эрэгтэй, эмэгтэй, лам, харгүй хэлмэгдүүлсэн . Үүний тод жишээ нь, Пагмадуламыг хэлмэгдүүлсэн явдал юм.
2012 оноос Пагмадуламын талаар судлах явцад түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг тогтоож, цаашид цагаатгуулах талаар санаа тавьж эхэлсэн юм. Тэгээд 2015 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Д.Пагмадуламын үр хүүхэд, хамаатан садангийн мэдээлэл архивын хүн амын тооллогоор нотлогдоогүй учир комиссын нэрийн өмнөөс Д.Пагмадуламыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг нэг удаагийн нөхөн олговорт хамаатуулалгүйгээр зөвхөн түүнийг цагаатггуулж, нэр төрийг сэргээж өгөх хүсэлт гаргасан юм.
Пагмадуламын амьдралын түүх учир битүүлэг л дээ. Хүн ер нь нууцлаг буюу далдын юмны учир олох гэж сонирхдог шүү дээ. Тэгэхээр нэг талаас түүний бүдэг намтрыг тодруулах санаа бол Герман, Франц улсад суралцсан монгол сурагчдын тухай судлах үед урган гарсан юм. Хүмүүсийн дунд Пагмадуламын тухай элдэв яриа байдаг шүү дээ, та нар ч гэсэн түүнийг хятад хүнтэй сууж хар тамхинд орсон, ааш зан муутай, садар самуун явсан гэх зэргээр нийгэмд сөрөг ойлголт байдаг талаар аман яриа, мэр сэр бичсэн зүйлийг уншиж, сонссон байх. Түүнтэй цуг Германд суралцсан Б.Содном, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нар болон Бямбын Ринчин гуайн дурсамж тэмдэглэлд Пагмадуламыг монгол бичиг, гадаад хэл сайн мэддэг, зан ааш эеэлдэг, хурдан шаламгай, тэр үеийн эмэгтэйчүүдийн дотроос гоц хэдийн нэгэн байсан талаар бичсэн байдаг. Түүнийг намын гишүүнээс хөөхдөө аль муу үгээр булсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг тэр үеийн намын үзэл сурталд нийцэхгүй байгаа хүнийг сайнаар тодорхойлохгүй нь лавтай биз. Эдгээр хамт суралцсан нөхдийн тодорхойлолтоос Пагмадуламыг ямар ааш зантай эмэгтэй байсныг ойлгож болох юм. Бидэнд үүнээс илүү үнэнд ойр баримт олдохгүй байх. Эцэст нь хэлэхэд Монголд ирсээр тэд хоёулаа байхын жаргал үзээгүй .Тэр үеийн улс төрийн самуун олон хүнд сэтгэлийн хагацал гуниг үүрүүлсэн, олон ч сайхан хүн эрдэнийг үгүй хийсэн байдаг. Ямар олон сэтгэл өнчирч шимширсэн бол доо. Энэ бол Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдсэн түүхэн сургамж юм.
Эх сурвалж: Enkhbat Daajin , “Зууны мэдээ” сонин

Жүжигчин Урнаагийн залуу насны зурагнуудаас
МУГЖ У.Уранчимэг өдгөө 50 хүрж яваа бөгөөд УДЭТ-ын урдаа барих эмэгтэй жүжигчдийн нэг. Нөхрийнхөө байгуулсан “Хувьсал” продакшнд ажилладаг билээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Алганд нуугдсан эрдэнэ”, “Миний нууц”, “Зүрхээр наадагч”, “Ноён эмэгтэй” зэрэг уран бүтээлүүдээрээ дамжуулан эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудал, шударга бусаар нийгмийн золиос болж буй байдал зэрэг хүчир.хийл.лийн эсрэг хүчтэй дугарч, тухайн сэдвийг хөндөж чаддаг хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй билээ. Уран бүтээлдээ ч тэр , амьдрал дээрээ ч дайчин, шаргуу зангаа бататган харуулдаг нэгэн. Өдгөө 50 хүрж байгаа ч 30 настай бүсгүйгээс дутахааргүй харагддаг нэгэн. Сүүлийн 10 гаруй жил фитнессээр хичээллэж байгаа аж. Түүний гоолиг сайхан биеийн нууц хөдөлгөөнөөс гадна эрүүл зөв хооллолт. Мөн үүн дээр нэмэгдэн залуу хүмүүсийн эрч хүч энерги , хүсэл тэмүүлэл нь түүнд цэнэг өгдөг хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ. Тэрээр эцэг эхээс наймуулаа ба доороосоо 3 дахь охин нь болж төржээ. Харин өөрөө Анударь гэх нэг охинтой ба охин нь өдгөө 25 настай ээжийгээ дуурайсан хөдөлгөөнтэй, хөөрхөн охин бий. Ингээд та бүхэндээ МУГЖ У.Уранчимэгийнхээ залуу үеийн ховор зургуудаас хуваалцая













МУГЖ Н.БАТЦЭЦЭГИЙН ХОВОР ЗУРГУУДААС
МУГЖ Нацагдоржийн Батцэцэг нь 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага дунд сургууль төгссөний дараа 1974-1979 онд МУИС-ийн Орос хэлний багш орчуулагч мэргэжлээр төгсөж улмаар 1979 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж , 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон төдийгүй 2000 оноос “Монголжин” театр байгуулж захирлаар нь ажилласан.


Н.Батцэцэг нь 1975 онд “Эх бүрдийн домог” кинонд Нарангарвуугын дүрийг чадварлаг сайн гаргаснаар үзэгчдийн сэтгэлийг татаж олны хайртай жүжигчин болох зам нь нээгджээ. Тэрээр Монгол кино үйлдвэрийн нэрийн хуудсаар бүтээгдсэн нилээд кинонд тоглосноос гадна гадаад орны кинонуудыг монгол хэл дээр хөрвүүлэх болон өөрийн орны олон киноны дууг оруулахад авъяас чадлаа зориулж, тэрхүү ажилд гаршсан туршлагатай жүжигчин болсон юм.

Алаг нүд, мэнгэ, сайхан инээмсэглэл, олон сайхан киноны дүрээр бидний сэтгэл зүрхэнд хоногшсон үзэсгэлэнтэй бүсгүй , МУГЖ Н.Батцэцэг эгчийнхээ залуу үеийн зургуудаас хуваалцаж байна.

Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би лапшанд их дуртай. Манай нөхөр намайг ажлаас ирэх дөхөхөөр хоолныхоо гурилаа хийх үү? гээд л хэд хэд залгана. Би үүнийг нь маш их үгүйлж байна даа. Тэр л хайр, тэр бол халамж…” гэж хоолой зангируулан ярьж байжээ.


ЭХ СУРВАЛЖ: mongol-kino.mn

1994 оны “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” , Зөрүүд эрийг номхотгосон нь киноны гол дүрийн эмэгтэй Орнелла Мути
“Зөрүүд эрийг номхтгосон нь” кино бол дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байсан нэртэй кинонуудын нэг. Хөгжилтэй , зөрүүд Адриано Челентано гэх залуугаас гадна энэхүү гайхалтай гоо үзэсгэлэнтэй жүжигчин Орнелла Мути ч үзэгчдийн хайрыг татсан юм. Италийн нэрт жүжигчин Орнелла нь 1955 онд төрсөн юм.



Гоо үзэсгэлэн төгөлдөр энэхүү бүсгүй маань Ромд төрсөн бөгөөд аав нь эрт өөд болсон тул тэрбээр ээж, эгчийн хамтаар бага насаа өнгөрүүлжээ. Орнелла анх Франческа Ривелли нэртэй байсан ба санамсаргүй байдлаар зураг авалтын газар иржээ. Түүний эгч Клаудиа жүжигчин болохыг хүсдэг байсан ба өөрийн дүүгээ хань татаж дагуулж явсан аж. Найруулагч Дамиано Дамиани Орнеллаг анзаарч өөрийн “Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр” киноныхоо гол дүрд тоглуулсан бөгөөд охинд Орнелла Мути гэх шинэ нэрийг өгсөн аж. Ингэж 14 настай охин өөрийн жүжигчний замналаа эхлүүлсэн байна.



Амжилттай карьерын эхлэлийг тавьсан тэрбээр олон киноны гол дүрийг амилуулж байсан бөгөөд тэр тусмаа тухайн үедээ инээдмийн киноны “хатан хаан”-аар тодорч байв. Нэгэн хэвийн байдлаас залхсан тэрбээр танил найруулагч болох Марко Феррери-гийн “Сүүлчийн эмэгтэй” драмын төрлийн кинонд тоглож өөрийгөө ямар ч дүрийг гайхалтай бүтээж чадна гэдгээ харуулсан байна. 1974 онд жүжигчин бүсгүй маань ээж болж байсан ч охины эцэг үр хөндүүлэхийг хүссэн бөгөөд Орнелло хүлээн зөвшөөрөөгүй тул түүнийг орхиж байжээ. Хэдэн жилийн дараа анхны киноны хамтрагч Алессио Оранотай гэрлэсэн юм.


20-иод насандаа бүсгүй “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинондоо тоглосноор том амжилтыг гаргасан юм. Орнелло Мути болон Адриано Челентано нарын ажлын холбоо нь сүүлдээ хайр сэтгэлийнх болж хувирсан ба ухаангүй дурласан Орнелла өөрийн нөхөр Алессио Ораногоос салсан ч Челентано гэр бүлээ авч үлдэж, залуу бүсгүйтэй холбогдсон харилцаандаа цэг тавьж байжээ.

Тэрбээр дэлхий даяар аялан кино зураг авалтад оролцож “Казанова”, “Оскар”, “Монте-Кристо гүн” кинонуудад дүрээ мөнхөлж байв. Орнелла мөн дэлхийн олон оронд салбар бүхий өөрийн үнэт эдлэлийн дэлгүүрээ нээн бизнес эрхэлдэг байжээ.


Тэрээр 1994 онд “Class” сэтгүүлийн санал асуулгаар “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-р шалгарч байжээ.



Мэдлэг , ур чадвар, гоо үзэсгэлэн бүгдийг цогцлоосон Жүжигчин , Мисс А.Баярцэцэг
“Дэлхийн мисс” тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, тухайн үеийн манай улсын хамгийн дээд амжилтыг гаргаж байсан мисс бүсгүй А.Баярцэцэг маань загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн авъяаслаг нэгэн билээ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”, “Хөх тавилан” , “Явуулын хүн” зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй.

Мисс, жүжигчин А.Баярцэцэг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж жилийн өмнө жүжигчний мэргэжлээр гадаадад суралцаад ирсэн. Тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болоод амжсан билээ.

Эх орондоо ирээд удаагүй байгаа авьяаслаг бүсгүй маань “Сити” их сургуулийн Урлагийн сургуулийн багшаар ажиллаж байгаа билээ.

Мэдлэг чадвартай гоо бүсгүйнхээ боловсрол , бүтээлүүдүүдийг нэгтгээд товчхон дурьдвал:
ШУТИС, Испанийн Мурсиагийн их сургууль , Өмнөд Африкийн Дурбан хотын Манкосагийн их сургуульд тус тус суралцаж төгссөн

Их Британийн Эзэн хааны Драмын төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр Магистр хамгаалсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд-1” олон улсын кино бүтээгчдийн наадмыг санаачлан хэрэгжүүлсэн.

Netflix-ийн Marco Polo , Amazon студийн The Power цуврал зэрэг олон улсын болон дотоодын олон арван кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.

Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимд Продюсинг , Шоу бизнес, Зохиолын задаргаа зэрэг хичээлүүдийг зааж байгаа ажээ.

Мэдлэг боловсрол, ур чадвар , гоо үзэсгэлэн хосолсон сайхан бүсгүйдээ Эх орныхоо нэрийг дуурсган хөдөлмөрлөж яваад Баярлалаа


Нара-ийн 60 гарч яваа үзэсгэлэнт ээж
Саяхан өмнөх оны 9-р сард Нара ээжийнхээ зовхио татуулж , давхраа хийлгэхийг дэмжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичиж байсан билээ.
Нара: “Хөөрхийдөө муу ээж маань хорин долоохон насандаа алдарт ээж болж таван хүүхдийнхээ төлөө хүсэл мөрөөдөл, урлагийнхаа карьер гээд л бүхнээ зориулан байж хүүхдүүдээ эрүүл саруул, зөв сайн хүн болгохын төлөөх марафонд 60 гарталааа давхисан ээж минь өглөө босохоор энэ нүдний зовхи их унждаг болжээ гэнээ. Тэгээд сүүлийн арваад жилийн туршид л зовхио жижигхээн ингэчихвэл гоё болохнээ тэ гээд давхрааны тухай ярьж байгааг нь хэлээд одоо зүгээр л жаахан зовхио татуулаад , өөртөө таарсан хөөрхөн давхраа хийлгэчихээ гээд л ээждээ зөвлөөд сууж байна”

Тэгсэн чинь ээж маань: “За аягүй бол нөгөө Нара-ийн ээж нь хиймэл болж давхраа хийлгэжээ энээ тэр гээл бөөн сенсаци болох биз, өдий насалчаад яршиг байгаадаа гээд бөөн хэл ам болно” гэнээ хөөрхий. Тэгэхээр нь би: Юу ярина вэ, ээж минь та залуу халуун насаа хань ижил , үүр хүүхдүүддээ л зориулчихаад одоо харин ч өдий насандаа өөрийнхөө хүслээр амьдарч амжих хэрэгтэй. Одоо ёстой хэнбугай нь юу гэж хэлэх нь хамаа алга. Эндээс цааш хэд хүртэл наслах билээ. Үлдсэн цагтаа өөрийнхөө дураар , өөрөөсөө сэтгэл ханамж авч амьдрах хэрэгтэй. 70 хүрчээд өө хийлгэчихдэг байж гээд харамсаад сууж байх юм болно шүү хэмээн ээждээ хандах сэтгэгдэлээ сошиал хуудаснаа хуваалцаж байсан билээ.

Тэр хугацаанаас дараахан Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан: “Ээж маань ийм хөөрхөн болцон шүү” гээд зургуудыг нь хуваалцахын ялдамд сэтгэгдэлээ ийнхүү хуваалцсан юм. Тэрээр: “Фэйсбүүк найзуудыгаа нүднийхээ зовхио татуулж , давхраа хийлгэх нь эрүүл мэнд , гоо сайханд аль алинд нь тустай гэж зоригжуулаад ээжийнхээ давхраагаа гоё болгуулаад сар ч болоогүй байгаа хөөрхөн зурагнуудыг хуваалцаж байна. Ээжийн нүдийг харсан чинь сормуус нь дэрвэлзээд сормуус зүүдэг надаас илүү торомгор , зовхи нь дээшлээд үнэхээр гоё болжээ. Энэ бүсгүйг хэн 60 гарч яваа гэх юмбэ тэ. Би ч гэсэн нэг тэнхэрч байгаад сормуус давж унжаад байгаа зовхио татуулнаа яадаг юм. Ганц л амьдрах хорвоод өөрөөсөө кайф авч , өөртөө сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй ш дээ. Ийм хөөрхөн ээжээс төрсөн юмчинь таргалсан ч гэсэн хөөрхөн байхаас яахав дээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байсан юм.

Тэрээр зовхио татуулж , давхраа хийлгэх үйлчилгээ хийлгэсэн эмнэлгээрээ “AVE VIP CLINIC MEDICAL”-г сонгожээ. Тус эмнэлэгийн Ану Хосбаяр гэх эмчээр ийнхүү давхраагаа хийлгэсэн байна.
Тэгвэл өнөөдөр буюу зовхио татуулж , давхраа хийлгэснээс хойш 6 сарын дараа ийм гоё үр дүнд хүрчээ. Үнэхээр хэнч 60 гарч яваа гэхээргүй охиныхоо найз нь мэт л харагдаж байна.
