

Цэцэрлэгийн охиндоо аав нь энэхүү макетыг хийж өгчээ.
Дараах зурган дээр харагдаж буй бүтээлийг аав нь цэцэрлэгийнхээ охинд зориулж хийж өгчээ. Үнэхээр мундаг бүтээлч сэтгэлгээтэй аав юмаа. Яг л бодит юмшиг макетыг бүтээжээ

Тэр гэр , тэр хөрөөдөж хагалсан түлээ , малын хороо , бас тэр приус машин гээд л үнэхээр чимхлүүр нямбай бүтээжээ. Энгийн нэгэн айлын төрхийг их нарийн чимхлүүрээр бүтээжээ. Хүүхдэдээ зориулж ийм бүтээл хийнэ гэдэг бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг маш сайн хөгжүүлэх аргын нэг юм. Хүүхдэд багаас нь бүтээлч сэтгэлгээг суулгахын тулд зөвхөн багшаас гадна эцэг эхчүүд гээд бүгд хичээх хэрэгтэй.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарим нэг аргаас хуваалцая:
- Хүүхдээс асуулт асуух: Тэдний сонирхолыг асуултаар өдөөх нь их чухал юм. Тэднээс асууж , эргээд тайлбарлаж өгөх нь уран сэтгэмжийг сайжруулж , асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг
- Бодол санаагаа илэрхийлэх боломж олгох: Өөрийн бодож явдаг зүйлийг нь зөвхөн үгээр гэлтгүй зураг дүрс гэх мэт олон зүйлээр илэрхийлэх боломжийг олгоорой
- Асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгуулаарай: Бодит амьдрал дээр тулгардаг шинжлэх ухаан логикийн асуудал эсвэл сэтгэл хөдлөлийн асуудалч бай эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ асуудлыг шийдэх олон арга замууд байдаг гэдгийг ойлгуулах нь их чухал. Энэ нь томчуудад энгийн зүйл мэт боловч хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлж , асуудлыг даван туулах чадварыг хөгжүүлж байдаг
- Сониуч байдлыг нь өдөө: Хүүхдүүд ер нь төрөлхийн сониуч зантай байдаг. Тэгэхдээ түүнийг хэрхэн зөв хөглөж байгаагаас шалтгаалж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхдийн сониуч зан хөдөлсөн үед тэд бүх зүйлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсдэг. Тиймээс эцэг эх , багш нар сонирхолтой, хүсэл сонирхолыг улам бүр нэмэгдүүлэх жишээнүүдийг яриандаа оруулах хэрэгтэй
- Тоглоомоор дамжуулан бүтээлч байдлыг дэмжих: Бүтээлч сэтгэлгээ болон түүний ач холбогдол нь хайрцагны гадуур сэтгэх эсвэл байнга хийдэг зүйлээ хэрхэн өөрөөр хийж байгаагаас ихээхэн хамаарна. Тухайлбал дижитал бус гараар өрдөг , эвлүүлдэг тоглоомшиг тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Энэ нь бүтээлч байдлыг нэмэгдүүлэхээс гадна аливааг шийдвэрлэж зохицуулалт хийх, өөрийгөө илэрхийлэх гэх мэт янз бүрийн чадварыг хөгжүүлэхэд тусална.
- Уншуул: Хүүхдийнхээ телевиз утас үзэх дэлгэцийн цагийг хязгаарлаж , унших гэх мэт бүтээлч хоббитой болгох хэрэгтэй. Энэ нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ сэтгэх чадвар , логик сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар , анхаарал төвлөрөлт гэх мэт чадваруудыг сайн суулгадаг
- Чөлөөт цаг , орон зай өг: Хүүхдүүдэд сонирхсон зүйлээ төсөөлж , түүнийгээ чөлөөтэй судлах боломжийг өгөх хэрэгтэй. Мөн ганцаараа байх орон зайг өгөх нь зүйтэй. Хэтэрхий цагдаж, хязгаарлах хэрэггүй. Хааяа ямар ч зорилгогүй гадуур зугаалах , төлөвлөгөөгүйгээр гэртээ цагийг өнгөрөөх нь хүртэл хүүхдийн уран сэтгэмжийг сайжруулж байдаг
- Бүтээлч байсных нь төлөө шагнах хэрэггүй: Хүүхдийг урамшуулах нь сайн ч гэлээ үргэлж шагнал амлаж , магтах нь бүтээлч уран сэтгэлгээнд саад болж байдаг. Тиймээс тухайн нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан бодит байх хэрэгтэй.

“Арслан үс засалтаасаа болж эрслэндээ тоогдохгүй байгаа юу?”
“Амьтны хүрээлэнгийн ажилтнууд арслангийн үсийг зассанаас болж эрслэн нь тоохгүй өнөөх нь сэтгэлээр унаад сүйд болж байна гэнэ” гэх хөгжилтэй зурагтай постууд нэг хэсэг шуугиан тарьсан билээ. Үнэхээр амьтаны хүрээлэнгийн ажилтнууд тухайн арслангийн үсийг зассан уу үгүй юу?

Хятадын Гуанжоугийн амьтаны хүрээлэнд амьдардаг арслангийн хачирхалтай үс засалт үнэхээр л цахим ертөнцөд шуугиан тарьж чадсан юм. Энэхүү үс засалт нь арслангийн сүр жавхланг үнэхээр унагааж байна хэмээн зарим хүмүүс ч шүүмжилсэн юм.

Зургийг анх нийтэлсэн хүн амьтаны хүрээлэнгийн ажилтнууд үсийг нь ингэж зассан байх хэмээн таамагласан аж. Харин амьтаны хүрээлэнгийн ажилтнууд хэвлэл мэдээллийхэний асуултанд хариулахдаа: “Бид хэзээ ч арслангийн үсийг засаж зүрхлэхгүй. Гуанжоугийн чийглэг уур амьсгалаас үсний ширхэг бүтэц ийм болсон байх. Манай амьтаны хүрээлэнд үс засах хөтөлбөр байдаггүй. Тэр үс засалтаа өөрөө зохицуулсан” хэмээн хариулт өгчээ.

Сошиал хэрэглэгчид энэ үйл явдалын хөгжилтэй талыг илүүтэйгээр олж харсан бололтой. Энэ арслангийн үс засалт загварын чиг хандлага болно гэж найдаж болно хэмээх ч хошигнолыг хэлж байсан юм.


Энэ долоо хоногийн өрнийн зурхай (03.13-03.19)
ХОНИНЫ ОРД
Энэ долоо хоног ерөнхийдөө хэвийн үргэлжлэнэ. Хэт туйлширсан үзэл бодлоо таягдан хаяхыг зөвлөе. Ялагдахыг хүсэхгүй байгаа бол танд яршигтай санагдсан ч хичээл зүтгэлээ бүү зогсоо. Таныг гэсэн хүн бүхнээс сэжиглэж дөлдөг зангаасаа болоод та нарын зарим нь ганц бие байж магадгүй юм. Тиймээс шинэ харилцаа тогтоохын тулд багагүй цаг хугацаа зарцуулах шаардлагатай болох нь. Шинэхэн хосууд хоёр талын гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж, аз жаргалтай байна. Ажил дээр бусдын явуулга, хууран мэхлэлтээс болж төвөгтэй байдал үүсч магадгүй. Та хүсээгүй байсан ч, янз бүрийн зүйлтэй хутгалдмааргүй байсан ч аргагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай байна. Хэрвээ та ажил хайж байгаа бол болгоомжтой байхыг зөвлөе. Заль мэхэнд өртөх вий. Санхүүгийн байдал хэвийн байна.
ҮХЭРИЙН ОРД
Энэ долоо хоногт аль болох даруухан байхыг танд зөвлөе. Хэт их догдолж, хэл яриагаа хянахгүй байснаар өөрийн гараар аз хийморио үгүй хийх эрсдэлтэй. Амьдралыг тань төвөгтэй болгодог нөхдөөс хол байхыг зөвлөе. Ганц бие үхрийн ордныхон далд санаатай хүмүүсээс зайлсхий. Хүмүүсийн буруутай үйлдлийг өөгшүүлэх хэрэггүй. Бас үргэлж өөртөө хэт итгээд хэрэггүй, заримдаа сэрүүн зүүднээсээ сэрж бай. Ажил дээр хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй байх тул таны сэтгэл санаа тавгүйтэнэ. Мөнгөтэй холбоотой асуудал дээр бусдын амыг харалгүйгээр өөрийнхөөрөө шийдвэр гарга. Энэ долоо хоногт танд хэд хэдэн сайхан боломж гарч ирнэ. Мөнгө олох боломжтой шинэ төсөл хүлээж авна. Гэхдээ өрсөлдөөн маш ширүүн байна.
ИХЭРИЙН ОРД
Хэрвээ та бусдаас тусламж авсан бол эргүүлээд тэдэнд ч бас гар сунгах шаардлагатай болох нь. Харилцан бие биедээ тус дэмтэй байх нь танд аз авчирна. Энэ долоо хоногт та ур чадвараа дээшлүүлэхийн тулд маш их ярилцах, суралцах шаардлагатай болно. Энэ нь эргээд танд өөртөө итгэх итгэл өгнө. Өмнө нь хайрлаж, шархалж үзсэн бол энэ удаад хосоо сонгохдоо илүү анхааралтай байхыг зөвлөе. Хосууд юу ч тохиолдсон эв найртай, аз жаргалтай байна. Ажил дээр зайлсхийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл бусад хүн өөрийг тань дээрэлхэхийг бүү зөвшөөр. Аль болох бусадтай хамтарч ажилла. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө байхад бүх зүйл бүтнэ. Санхүүгийн байдал бага зэрэг сайжирна. Сайхан боломжийг хэдий чинээ ашиглана, төдий чинээ ашиг орлого сайн байна. Өөрөө өөртөө эзэн байхын тулд тасралтгүй суралц, ажилла.
МЭЛХИЙН ОРД
Үргэлж суралц. Энэ нь таны амьдралын чанарыг дээшлүүлнэ. Мэдлэгийнхээ ачаар амьдралдаа шинэ хаалга нээх боломж танд гарч ирнэ. Мэдлэг хэдий зузаан байна, боломж төдий арвин байна. Ганц бие мэлхийн ордныхон болзоонд яваад үз. Таалагддаг хүндээ өөрийгөө илэрхийлээд үз. Гэр бүлтэй мэлхийн ордныхон эцэг эхийнхээ тусламжтайгаар үл ойлголцлоо шийдэж чадна. Уучлал гуйх нь хамгийн зөв сонгол гэдгийг сана. Та ажил дээрээ өөрийн байр сууриа бэхжүүлж чадна. Удирдлагатайгаа ойлголцож чадсанаар ажлын орчин нөхцөл өмнөх долоо хоногоос хавь илүү дээрдэнэ. Ажил хайгсдад ганцаар тогтохгүй аятайхан боломж гарч ирнэ. Сонголтоо хийхдээ яарах хэрэггүй, няхуур хандаарай. Авхаалж самбаагаа ашиглан мөнгө олж чадна. Гэхдээ хүн бүхэн танд сайн санадаггүй тул энэ талаараа саймшраад хэрэггүй.
АРСЛАНГИЙН ОРД
Энэ долоо хоногт танд тайван байдал хэрэгтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дагаж намирах хэрэггүй. Та өөрөө сайхан амьдарч байвал бусдыг ч бас сайхан амьдраасай гэж боддог хүн юм. Тиймээс бусдын зүрх сэтгэл, итгэлийг хэрхэн олохоо мэддэг юм байна. Ганц бие хүмүүс хэтэрхий даруу загнаснаасаа болж таалагддаг хүнтэйгээ харилцаа тогтоох боломжийг алдах магадлалтай. Зоригтой байхыг танд зөвлөе. Хосуудын харилцаа хүйтэн хөндий байна. Хайртай хүнтэйгээ ярилцахгүй байх нь таныг өөртөө итгэлгүй болгодог юм байна. Тиймээс нээлттэй ярилцахыг зөвлөе. Ажлын хамт олон таны таныг улам их хүндэлж хайрлана. Хэрвээ та шинэ ажилд орох гэж байгаа бол энэ үнэхээр танд тохирох уу гэдгийг дахин нэг бодоод үз. Зөрүүдлээд байлгүй, таарч тохирох хүнд нь боломж олговол дээр ч байж мэдэх юм. Санхүүгийн байдал савлагаатай байна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй. Хэтэвчиндээ нэмэлт дарамт үүсгэхгүй байхыг зөвлөе.
ОХИНЫ ОРД
Энэ долоо хоногт өөртөө багагүй мөнгө зарцуулна. Та одоогийн нөхцөл байдалдаа хэзээ ч бүрэн сэтгэл ханадаггүй хүн юм. Үргэлж илүү сайханд тэмүүлдэг зан тань үнэндээ сайн зүйл юм шүү. Хуучин хайр дурлал сэргэж, сэтгэл догдлоно. Гэхдээ энэ нь түр зуурынх гэдгийг сана. Эргээд очлоо гэхэд нөгөө л давтагддаг зүйлс давтагдана. Хосуудын харилцаа таарамжгүй байна. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах арга барил тань нэг л буруу байна. Та аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандаж, үүрэг хариуцлагаа умартдаг байж магадгүй. Энэ долоо хоногт хичээл зүтгэлээ үнэлүүлж, амжилтад хүрнэ. Ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Хэрвээ та шинэ ажилд орох гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Таныг хөгжүүлэх тийм л газрыг сонго. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ бусдад гайхуулах хүслээ дарж сур.
ЖИНЛҮҮРИЙН ОРД
Та аливааг маш сайн зохицуулдаг чадвартай хүн юм. Энэ чадварынхаа ачаар ашигтай хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чадна. Ганц бие жинлүүрийн ордныхон хайртайгаа учрах магадлалтай. Багаар ажиллах нь хамт олны харилцааг бэхжүүлж, ажлын орчны уур амьсгалыг сайжруулна. Хэрвээ та ажил хайж байсан бол бусдын тусламжтайгаар өөртөө таарсан аятайхан газарт орж магадгүй. Боломж энүүхэнд байна, гараа сунгаад аваарай. Санхүүгийн байдал нэн сайн байна. Хуримтлагдсан байсан санхүүгийн асуудлуудаа энэ долоо хоногт шийдэж чадна. Мөнгө олох санаанд оромгүй сайхан боломжууд гарч ирнэ. Та хэдий шулуун шударга байлаа ч хүн бүхэн таны үгийг сонсохгүй. Гэхдээ тэд таны үгийг сонсоогүйнхээ төлөөсийг төлөх болно.
ХИЛЭНЦИЙН ОРД
Энэ долоо хоногт та бусдад уруу татагдахгүй тэсч чадвал байдал өмнөхөөсөө хамаагүй дээрдэнэ. Оронд нь урам зоригтой, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хувийн сахилга баттай бай. Та өөртөө итгэлтэй, бусадтай нээлттэй байж чадсанаар далд авъяас, ур чадваруудаа бага багаар илрүүлэх болно. Ажил хайж байгаа хүмүүс маш сонор сэрэмжтэй байхыг зөвлөе. Найдваргүй газраас болгоомжил. Мөн өөрийгөө дутуу үнэлээд хэрэггүй. Зугаацаж цэнгэх дуртай хүмүүсээс хол байхгүй бол удаан хугацааны хүчин чармайлт тань үр дүнгүй болох магадлалтай байна. Ялангуяа оюутан сурагчид болох бүтэхгүй хүмүүстэй нийлж хичээлээ цалгардуулах хэрэггүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгөний үнэ цэнийг мэддэг хүмүүсийг аз орхихгүй. Гэхдээ мөнгөө урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалтад зарцуул. Хэрэггүй зүйлд мөнгө бүү үр, яаран худалдан авалт бүү хий.
НУМЫН ОРД
Амжилтад хүрэхийн тулд амаргүй зам туулна. Итгэмээргүй санагдах ч зовсоны эцэст жаргана. Гэхдээ зөвхөн алдар нэр, ашиг хонжоо хайсан бэртэгчин болохгүйг хичээгээрэй. Ганц бие нумын ордныхонд таалагддаг хүнийхээ өмнө ухаалаг байхыг зөвлөе. Хэрвээ та хосоо олсон бол хайртай хүндээ илүү их анхаарал тавь. Бие биенийхээ тухай илүү ихийг мэдэж ав. Ажил төрөл харьцангуй тайван байна. Гэхдээ илүү цагаар ажиллах нь ажиллах сонирхолыг бууруулна. Нумынхан завгүй амьдралд тийм ч дуртай биш бололтой. Харин та ажил хайж байгаа бол энэ долоо хоногт өмнөхөөсөө арай илүү хичээх шаардлагатай байна. Та адал явдалд дуртай байж болох ч мөнгө зарцуулалтдаа хяналт тавихгүй бол болохгүй.
МАТАРЫН ОРД
Энэ долоо хоногт гэр бүлдээ илүү их анхаарал хандуул. Гэр бүлийн харилцааг халуун дулаан болгохын тулд амттай оройн зоог зохион байгуул. Ганц бие матрын ордныхон санаа зовоосон тодорхойгүй нөхцөл байдалд гацсан хэвээр байна. Миний хайртай хүн намайг сонирхдог болов уу гэсэн асуултынхаа хариуг энэ долоо хоногт ч олохгүй нь бололтой. Хосууд утгагүй зүйлээс болж маргалдах магадлалтай. Хайртай хүн чинь таныг дэмжихгүй байгаа мэт санагдана. Илүү цагаар ажиллах шаардлага гарах ч энэ нь танд амжилт авчирна. Хэрвээ та ажил хайж буй бол арвин туршлага, ур чадварынхаа ачаар аятайхан ажилд орж чадна. Өрсөлдөгчид таныг унагаахын тулд идэвхжих төлөвтэй байна. Санхүүгийн сахилга бат сайтай байхыг зөвлөе.
ХУМХЫН ОРД
Та өөрийн биеийг зовоохгүй атлаа бусдын сайн сайханд атаархах гээд байдаг дутагдалтай юм. Энэ нь таны амьдралд элдэв асуудал бий болгодог гэмтэй. Энэ долоо хоногт ажлын ачаалал их байх боловч бүх зүйлд чин сэтгэлээсээ хандахыг зөвлөе. Харин та ажил хайж байгаа бол энэ долоо хоногт сайхан мэдээ сонсоно. Бусдын тусламж, зөвлөгөөг хүлээж авч сур. Ингэж чадвал ирээдүйд амжилтаа ахиулж чадна. Мөнгө олох зам амар хялбар байна гэж байхгүй. Ялангуяа та үйлчлүүлэгчтэй харилцдаг ажил хийдэг бол инээж чадахгүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй гэдэг үгийг сана. Бусдад уураа бүү гарга. Энэ нь эргээд тааварлашгүй үр дагаварт хүргэж магадгүй. Урьд өмнө хэзээ ч бууж өгч байгаагүй зүйлтэйгээ эвлэрэх шаардлага тулгарна.
ЗАГАСНЫ ОРД
Бусдын итгэлийг олж авахын тулд хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгэнд дурласан бол сэтгэлээ илчлээд үз. Дотроо мянга бодлоо гээд цагийн гарз болохоос цаашгүй. Харин та хэдийнэ хосоо олсон бол тэр хүнээ үргэлж чанга гараар барих гээд хэрэггүй. Бие биедээ жаахан ч гэсэн хувийн орон зай олго. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар энэ долоо хоногт сул байна. Үүнээсээ болж элдэв хэл аманд орж магадгүй. Ажлын ярилцлагын үеэр ч бас энэ байдал тань танд төвөг учруулна. Өөрийн ур чадвараа бүрэн харуулж чадаагүйгээсээ болж сайхан боломжийг алдаж магадгүй. Санхүүгийн байдал төдийлөн сайн биш байна. Та биеэ зовоохоос айдаг бол мөнгө таны талд биш байна. Зүгээр л хичээгээд үз.
ЭХ СУРВАЛЖ: news.mn

Мөлхөө жаалын ихрүүд 29 жилийн дараа
Хүмүүсийн сэтгэл зүрхэнд үргэлж ойрхон явдаг кинонуудын нэг бол “Мөлхөө жаал” юм. Эдүгээгээс 29 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү кино нь тухайн үедээ олныг байлдан дагуулж байсан. Тэгвэл киноны гол дүрийн жаалд хоёр ихэр ах дүүс болох Адам Роберт Уортон, Жакоб Иостеф Уортон нар тоглосон байна. Нэг нь ядраад унтахаар нөгөө нь ажилдаа гардаг байсан гэдэг.


1994 онд бүтээгдсэн уг кинонд хөлд ороогүй, мөлхөө жаал Bink-ийн ээж түүнийг сонин дээр гаргаж, алдартай болгохыг хүснэ. Гэвч сониноос ирлээ гэх гурван зурагчин Bink-ийг хулгайлах бөгөөд хөлд ороогүй бяцхан хүү, нас биед хүрсэн гурван бүтэлгүй эрийн гараас хэрхэн мултарч чадсан хөгжилтэй түүх гардаг билээ.




Аймаг , аймгийн хүмүүсийн үүсмэл төрх
“Төгс тал руугаа монгол төрх хайж, хольж найруулсаар зарим аймаг хотын залуусыг үүсмэл оюунаар зуруулав. Жүжигчин, загвар өмсөгч, тухайн нутгийн хүмүүсийн гэрэл зургаас дахин хийсвэрлэн үүсгэсэн зургууд болно. Нэгэнт хүний үүсгэсэн оюун ухаан учир өргөн хэрэглээнд тодорхой хязгаартай байж таарна. Тэндээсээ цуглуулсан мэдээлэлд тулгуурлан янз бүр зурж таарна. Хүн зураагүй учир мэдээж алдаа их бий. Учир нь Монголын тухай өгөгдөл тун бага байгаа. Анхны гэрэл зураг гарч ирэх үеийн түүхээр жишье. Хар давуугаар бүтээж байгаад авдаг том хөлтэй, нүсэр болхидуу технологи хэрэглэдэг байв. Тэр үед буюу 1913 он орчимд гэрэл зураг бол урлаг биш, хэзээ ч урлаг болохгүй гэцгээдэг байв. Өнөөдөр 2023 онд хиймэл оюун ухаан бол урлаг биш, хэнд хэрэгтэй юм гэж шогширч байна. Юмс тэгээд давтагдах юм даа
Хиймэл ухаан яг тодорхой зурахгүй зүгээр л дөхүүлнэ. Олон ястан амьдардаг нутгийн бөх барилдаанч хүн гэж оруулахад тодорхой өгөгдлүүдээс санамсаргүйгээр Увсын залуугийн зураг үүсгэнэ. Зөөлөн уур амьсгалтай ургамал ихтэй хангай гэхэд Сэлэнгийг эмэгтэй хүнээр ч юмуу үүсгэж байгаа. Тэр нь яг ончтой төрх нь мөн бишийг мэдэхгүй. Санамсаргүй олон датанаас аль боломжтой таарсанг л эвлүүлж үүсгэсэнг сонгож байгаа хэрэг. Эхний гаргацууд алдаатай байдаг тул олон дахин үүсгэж, нэг зургийг гэхэд 2 цаг орчим үргэлжлүүлэн засварлах хэрэгтэй байдаг. Цаг, зоос зарцуулж байгаа хобби тул тамга тавьлаа.” гэлээ

























Эх сурвалж: Tumurkhuyag Davaadorj

“Эхнэр авчихаад эцэг эхийнхээ үгнээс гардаггүй нялзрай банди нар заавал үзэх кино”
“Нандин Эрдэнэ” хэмээх МУСК-г Arigun фэйсбүүк хуудасны админ дараах өнцөгөөр тайлбар бичжээ: Дамчаа (О.Бат-өлзий) бол гарын дүйтэй, тунгалаг ус шиг сэвгүй сайхан сэтгэлтэй залуу. Тэрээр Дулмаа (Х.Тунгалаг) хэмээх уран нугараач сайхан бүсгүйд дурласнаар киноны үйл явдал эхлэдэг. Тэдний хайр дурлал, хамтын амьдрал аз жаргал, гэрэлт ирээдүйн дор цэцэглэн өрнөх агаад нэгэнтээ хоёр биендээ хайртай хосууд хуримаа хийж албан ёсоор эхнэр нөхөр болцгооно. Дамчаа бол хүүхдийн үсний найран дээр төрсөн өдрийн дуу дуулчихаад хээв нэг гараад явчихдаг цагаахан нэгэн. Гэхдээ тэр үргэлж цагаан цаас шигээ байж чадсангүй.

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр Дамчаагийн эцэг эх залуу гэр бүлийн амьдралд цаг наргүй хошуу дүрж хосуудын аз жаргалтай амьдралыг сүйрүүлэхээс гадна цас шиг цагаан сэтгэлтэй хүүгээ адгийн нэгэн болгож хувиргадаг.
Тус киноны хамгийн айхтар дүр бол Дулмаагийн төрсөн дүү Оюун юм. Дамчааг анх харсан цагаасаа л онцгүй нэгэн болохыг зөн совингоороо мэдэрч эгчийгээ хол байлгахыг оролдоно. Киноны нэг гоё эргэлт байдаг. Дулмаагийн гэдсэнд бойжиж буй хүүхдийг Нандин Эрдэнэ юм байна даа гэж бодоод сууж байтал тэрхүү Нандин Эрдэнэ нь түүний дүү ухаалаг Оюун охин болж таардаг. Тэр хэсэг үнэхээр үзэсгэлэнтэй. “Чи миний нандин эрдэнэ..”

Бараг 40 жилийн өмнөх кино хэрнээ план тавилтууд нь маш сайн. Бас тэр үедээ Азийн цагаан дагина хэмээн нэрлэгддэг байсан Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг тухтай гэгч нь харуулах нь яг л тэр үед яваад оччихсон юм шиг сайхан сэтгэгдэл төрүүлж байв.
Ай даа, алтан үеийн кинонууд яагаад ийм өег, нүнжигтэй, амьдралын хичээл шиг байдаг юм бэ? Үзэж дуусчихаад хэд хоног бодлоос салахгүй явлаа. Залуу хосуудын амьдралд өдөр бүр хошуугаа дүрж явдаг эцэг эхчүүд одоо ч байдаг гэж бодохоор энэ киноны сэдэв хэзээ ч хуучрашгүй мэт. Тус кино 1986 онд бүтсэн бөгөөд домогт найруулагч И.Нямгаваагийн бүтээл юм.
Айлын охиныг гэртээ авчирчихаад эцэг эхтэйгээ нийлж тамлаад байдаг Дамчаа шиг залуусаас холхон бай даа охид минь. Эр хүн ямар ч үед чиний талд бат зогсох гэж л нөхөр болдог юм” хэмээн өөрийн харах өнцөгөөс сайхан тайлбар бичжээ.
Эх сурвалж: Arigun’s фэйсбүүк хуудас

ТИТАНИКИЙН ТАЛААРХ ХОВОР МЭДЭЭЛЛҮҮД
Титаник бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоц гэж хэлэхэд буруудахгүй. Тус хөлөг онгоц зөвхөн үлэмж том хэмжээ, үзэмж тансаг байдлаараа алдартайгаас гадна 1912.04.15-ны өдөрг Нью-Йорк хотыг зорих замдаа мөсөн уул мөргөж осолдож 1500 орчим хүн амь үрэгдсэн нь түүхнээ томоохон хар толбо юм. Хэдэн арван жилийн өмнөх гунигт явдлыг гэрчлэн харуулсан гэрэл зургуудыг хамтдаа сонирхоцгооё.
1912 он буюу тухайн үед Титаник хөлгийг бүтээх хүртэл хүн төрөлхтөн тийм аварга том хэмжээтэй нэг ч хөлөг онгоц хараагүй байсан билээ. Тус хөлөг онгоц нь 882 тохой буюу 268,83 метр урттай байсан бөгөөд онгоцыг гэрэлтүүлэхийн тулд 10000 орчим гэрлийн чийдэн хэрэглэж байжээ.

Титаник хөлөгт 2224 зорчигч байснаас зөвхөн 710 хүн л амьд үлджээ. Тиймээс уг сүйрлийг далайн түүхэнд тохиолдсон хамгийн их гамшиг дагуулсан сүйрлүүдийн нэгт тооцдог.Түүнчлэн хөлгийн тавцан дээр байсан 109 хүүхдийн 53 нь далайн ёроол руу живж одсон билээ.
Титаник хөлгийн нэг дүгээр зэрэглэлийн тасалбар 4350 ам.долларын (өнөөдрийн ханшаар 50000 гаруй ам.доллар) үнэтэй байсан бол хоёр дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 1750 ам.долларын үнэтэй байжээ. Харин гурав дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 30 ам.доллар байсан аж.

Хачирхалтай нэгэн мэдээлэл бол Зохиолч Морган Робертсон Титаник хөлөг сүйрэхээс 14 жилийн өмнө Титаны сүйрэл (The Wreck of the Titan) нэртэй ном хэвлүүлж байжээ. Уг зохиолд дэлхийн хамгийн том Титан нэртэй хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүйрсэн тухай гардаг байна.

Хөлгийн багийн ихэнх нь эрчүүд байв. Хөлгийн удирдлагын багт нийт 885 хүн байсны 23 нь л эмэгтэй байжээ.

Титаник хөлгийг эрчим хүчээр хангахын тулд өдөр бүр зургаан зуу гаруй тонн нүүрс шатаадаг байв. Гурван аварга том зуух руу галчид завсар чөлөөгүй байнгийн нүүрс хүрздэн хийх бөгөөд халуун галаар төөнөх үлэмж том зуухны галыг өрдөх нь тамыг санагдуулам байжээ.

Хөлөг дээр үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч зэрэг 421 үйлчилгээний ажилтнууд байснаас 60 хүн л сүйрлээс амьд үлдсэн гэдэг.

Түүнчлэн Титаник дээр ажиллаж байсан ачаа зөөгчид ихэвчлэн 14 орчим насны хөвгүүд байсан бөгөөд зорчигчдын ачаа барааг зөөж, тэдэнд санаа тавих үүрэгтэй байсан ба харамсалтай нь тэдгээр ажилчдын нэг нь ч амьд үлдээгүй байна.

Титаник хөлгийн ахмад Эдвард Ж. Смит тэтгэвэртээ гарахын өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарчээ. Тэр хөлгийн багийнхандаа хандан, “За, хөвгүүд ээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чадахаараа анхаарч, өөрсөндөө санаа тавиарай” гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байжээ.

Титаник кинон дээр хөлөг онгоц живж байхад найрал хөгжимчид хөгжмөө тоглосоор байгаа тухай гардаг. Энэ бол уран сайхны хэтрүүлэг биш юм. Айж балмагдсан зорчигчдыг тайвшруулахын тулд эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан нь үнэн ажээ

Титаник сүйрсний дараа нас барагсдын цогцосыг уснаас гаргахаар найман хөлөг онгоц ирж байжээ.Харин доорхи зураг нь амьд үлдэгсдийг сэтгэл түгшин хүлээж зогсоо хүмүүсийн зураг юм.

Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Милвина Дин гэгч эмэгтэй 2009 онд нас баржээ. Түүнийг нас барсаны дараа чандрыг нь Титаник хөлөгт анх гэр бүлийн хамт суусан Саутхемптоны зогсоол дээрээс хийсгэсэн байна.

Титаник хөлгийн үлдэгдлийг олох үнэхээр амаргүй ажил байсан бөгөөд 1985 онд Роберт Баллад гэгч хүн олж илрүүлсэн ажээ.

Титаникт суусан хамгийн баян зорчигч болох IV Жон Жекоб Астор нь тухайн үед 85 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд энэ нь одоогийн 2 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Тэрбээр хөлөг онгоц живэх үед бие давхар эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө амиа алджээ.

Титаник нь түүхэн дэх хамгийн үнэтэй хөлөг онгоц юм. Титаникийг бүтээхэд 7.5 сая ам.доллар зарцуулжээ. Хөлөг онгоцны зангуунд 20 морь ашигласан бөгөөд хөлгийг бүтээх явцад хоёр ажилчин нас барж байжээ
Эх сурвалж: arav.mn

Жүжигчин Г.Эрхэмбаярын эмэгтэй дүү нь түүний эмэгтэй хувилбар нь гэлтэй адилхан
СТА , Жүжигчин Г.Эрхэмбаярыг ихэвчлэн инээдмийн төрлийн бүтээлд дүрээ бүтээдгээр нь бид сайн мэдэх билээ. Тайзнаас гадна дэлгэцийн олон бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчин юм.

Түүний дэлгэцийн бүтээлүүдээс дурьдвал: Ээжийн дайсан МУСК , Танхай тээгч МУСК , Made in Ulaanbaatar МУСК , Хожлын нүүдэл МУСК , Миний эхнэр тагнуулч МУСК , Зөв алдаа МУСК , Одод болохын хүслэн МУСК , Маш нууц 2-Байтаг богд МУСК , Алтан өндөг МУСК , Солонго Үүл МУСК , Бүтэн амьдрал МОАК , Нууцын нууц , Дүрэм үгүй МУСК , Хүний цаана МУСК , Этгээд МУСК , Сүрэг МУСК зэрэг кинонуудад туслах болох гол дүрүүдийг бүтээжээ.

Эрх хүүгийн дүрийг хэд хэд бүтээсэн түүнийг багадаа айлын бага , эрх хүүхэд байсан болов уу гэж боддог байж магадгүй. Гэтэл тэр айлын ууган хүү төдийгүй эрэгтэй , эмэгтэй хоёр дүүтэй ажээ.

Түүний хоёр дүү нь түүнтэй их адилханг дээрх зургаас та харсан байх. Эмэгтэй дүү нь ёстой л түүний эмэгтэй хувилбар нь гэлтэй адилхан ажээ.

Жүжигчин Г.Эрхэмбаяраас “Монголын хамгийн сайхан хүүхнүүд хэн бэ?” хэмээн асуухад тэр хариулахдаа: Эр хүн болохоор сайхан хүүхнүүд харна аа. Гэдээ хамгийн сайхан хүүхэн бол миний ээж. Намайг ямар ч үед байгаагаар нь хүлээж авдаг. Ээжтэйгээ ойр байхыг боддог. Хайртай эмэгтэйнхээ араас нулимс унагадаг атлаа ээжийнхээ араас тэгж байсан уу гэж залуучуудаас асуумаар санагддаг. Найз хүүхнээсээ чамаас сална гэж мессеж авбал архи уугаад л, орцных нь гадаа хонодог. Ээж нь залгаад эм аваад ирээч гэхээр маргааш болъё гэдэг. Тэр нулимс, сэтгэлээ ээждээ гаргаж байв уу гэж бодох хэрэгтэй. Би ч ийм л байсан. Эргээд бодоход их муухай загнасан байдаг. Гэхдээ би хайртай эмэгтэйнхээ араас битгий гүй гээгүй шүү.” хэмээн хариулж байсан удаатай.


Японы гэрэл зурагчны “Улаанбаатар-1983” гэрэл зургуудаас
Японы гэрэл зурагчин болох Сүгияама Тэрүзо нь 1983 онд манай улсад ирж байсан ба тухайн үеийн Улаанбаатрыг гэрэл зурагнаа ийнхүү буулгаж байжээ. Та бүхэндээ тэрхүү гэрэл зурагнуудаас нь сонирхуулж байна















Эх сурвалж: tolgoilogch.mn , caak.mn

Хойд нас нь уу гэлтэй адилхан царайтай хүмүүс
Амралтын өдөр инээд бэлэглэхээр дараах хөгжилтэй фото мэдээг бэлдлээ. Үнэхээр л хойд нас нь уу гэлтэй адилхан царайтай хүмүүс байдаг ажээ.


















