Сонирхотой мэдээлэл

Зочид буудлын эзэн киноны жүжигчид 21 жилийн дараа

Эгшиглэх ая , үйл явдал , тоголсон жүжигчид гээд үнэхээрийн сэтгэлд үлдсэн Солонгосын олон ангит кинонуудын нэг бол “Зочид буудлын эзэн” кино яахын аргагүй мөн билээ.

Энэхүү кино нь 2001 онд бүтээгдсэн Өмнөд солонгосын олон ангит кино юм. Тус кинонд Bae Yong-joon, Song Yun-ah, Kim Seung-woo болон Song Hye-kyo гэх алдартай жүжигчид тоголсон юм.

Сөүлийн дээд зэрэглэлийн зочид буудлын ажилтнуудын ажиллах арга барил, өрсөлдөөн, энэ салбарын ажилтнуудын аз жаргал сайн сайхан, мөн хайр дурлал зэргийг голчлон харуулсан 20 ангит кино юм.

Энэхүү кинонд хоёр төрлийн хайрын түүх гардаг. Зочид буудлын менежер Хан тэ жүн болон сөрөг дүрийн эзний охин Юн Хи нарын хайр дурлал гардаг бол нөгөө нэг хайр дурлалын харилцаа нь томоохон эзэн Фрэнк Шин болон зочид буудлын үнэнч амбицтай ажилтан Со Жин Ён нарын хооронд үүсдэг.

Ингээд энэхүү кинонд тоголсоноосоо хойш буюу 21 жилийн дараа гол дүрийн жүжигчид маань хэрхэн өөрчлөгдсөнийг харъя.

Seo Jin Young-ийн дүрд тоглосон Song Yoon Ah

Shin Dong Hyuk / Frank-ийн дүрд тоглосон Bae Yong Joon

Han Tae Jun-ийн дүрд тоглосон Kim Seung Woo

Kim Yun Hee-ийн дүрд тоглосон Song Hye Kyo

Choi Young Jae-ийн дүрд тоглосон Park Jung Chul

Lee Soon Jung-ийн дүрд тоглосон Choi Hwa Jung

Сонирхотой мэдээлэл

“Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны буруу ишилсэн сүх шиг хэсгүүдээс

Хэд ч үзээд уйддаггүй бүтээлүүдийн нэг бол Франко Кастеллонагийн найруулж, алдарт жүжигчин Адриано Челентано, Орнелла Мути нарын гол дүрд нь тоглосон “Зөрүүд эрийг номхотгосон нь” хэмээх Итали кино билээ. Үйл хөдлөл, үг яриаг нь хараад л сэтгэл сэргэж, сэтгэл гижигдэм хөгжилтэй хайр хүргэм хэсгүүдтэй үзэхэд уйдамгүй кино юм.

Ингээд тус киноны буруу ишилсэн сүх шиг зөрүүд эр гэдгийг илтгэх хөгжилтэй харилцан яриануудаас хуваалцая

Үзэсгэлэнт бүсгүй: Та дургүйцэхгүй бол танилцъя. Намайг…

Зөрүүд эр: Тэгээд л зогсчих. Элдэв юмаар толгойгоо гашилгаад яахав.

Зөрүүд эр найздаа хандан: Эхнэр авахаасаа өмнө чи тэнгэрт жиргэх бялзуухайг ч алдалгүй хардаг байсан. Одоо хүйсээ ч олж харахгүй болж…

Үзэсгэлэнт бүсгүй: Та ч гэсэн далдыг хардаг юм биш биз?

Зөрүүд эр: Заримдаа.

Үзэсгэлэнт бүсгүй: Тэгвэл одоо юу болох вэ?

Зөрүүд эр: Чалчихаа болихгүй бол шөл чинь хөрнө.

Үзэсгэлэнт бүсгүй: 40 гэнээ? Чамайг 40-тэй гэхээргүй юм. Оворгүй юм. Би 25-тай

Зөрүүд эр: Чамайг ч бас 25-тай гэхээргүй юм. Би 26-тай байх гэж бодсон.

Үзэсгэлэнт эмэгтэй: Элиа, чи хаачих нь вэ?

Зөрүүд эр: Тонитой уулзая.

Үзэсгэлэнт бүсгүй: Цаадах чинь хатгалгаа авчихсан.

Зөрүүд эр: Би тэрний эрүүл, өвчтэйг асуугаа юу?

Үзэсгэлэнт бүсгүй : Хувцастай, хувцасгүй байх нь падгүй гэсэн үү? Тэгвэл өнөө орой ингээд явъя л даа. Сайхан байна уу?

Зөрүүд эр: Үгүй.

Үзэсгэлэнт бүсгүй: Миний өмнөөс ичиж байна уу?

Зөрүүд эр: Үгүй ээ, өмнөөс чинь даарч байна.

Зөрүүд эр: Би дурлаагүй бүсгүй хүнтэй унтаж чадахгүй.

Үзэсгэлэнт бүсгүй: Тэгвэл чи хэдэн удаа дурлаж байсан юм?

Зөрүүд эр: Хэзээ ч дурлаж байгаагүй.


Сонирхотой мэдээлэл

Олны танил хүмүүсийн залуу үеийн ховор зургууд

Айлд зочилохдоо айлын зургийн альбомыг харах их сонирхолтой бөгөөд сайхан яриа хөөрөө өрнүүлээд дурсамжаа хуваалцаад суух ч сайхан байдагдаа. Та бүхэндээ сонирхолтой болов уу гээд олны танил эрхэмүүдийнхээ залуу үеийн зургуудыг нь толилуулъя

  1. С.Өлзийхүү эгч маань ер нь зургийн арвин сантай хүн юм билээ. Би хувьдаа С.Өлзийхүү уран бүтээлчийг их хөдөлмөрч хүн гэж дүгнэдэг юм. Тиймдээ ч олон олон уран бүтээлтэй холбогдсон олон зурагтай байдаг байх.

2. У.Уранчимэг , О.Энхтуул , С.Өлзийхүү нар маань үе тэнгийн сайхан бүсгүйчүүд билээ. Олон ч жил үнэнч нөхөрлөж яваа уран бүтээлч тэдний маань хамтдаа авхуулсан зургууд ч цөөнгүй аж.

Ингээд та бүхэндээ үргэлжлүүлээд жүжигчиний салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй олны танил эрхэмүүдийнхээ ховорхон зургийн альбомыг дэлгэе.

Сонирхотой мэдээлэл

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар үст Ширли Темпл орчлонд хөл тавьж байжээ.

Ширли гурван нас хүрлээ. Гэтэл балчир охин үеийнхнээсээ тэс ондоо, өдөр ирэх тусам хорвоотой танилцаж, хөгжиж, хэлэх үг, хийх үйлдэл нь хэзээний ухаан сууж, төлөвшсөн хүн шиг хэрсүү нэгэн болж байв. Хатагтай Амилиа буюу ээж нь бүх насаа урлагт, тэр дундаа бүжигт зориулсан хүн болохоор ийн сэргэлэн цовоо, эрүүл саруул охиноо өөрийн гэгээн харгуйгаар замнуулахаар шийдэж, аав болох ноён Жорж Темпл ч ээж, охин хоёрыг дэмжлээ. Чингээд Лос Анжелес хот дахь хатагтай Меглиний бүжгийн студид тэднийг очиход бяцхан Ширли бусдаас онцгойрч чаджээ. Олны анхаарлыг татах болсон охин тэр даруйдаа л Америкийн ирээдүйн бүжгийн од болохоор бэлтгэл сургуулилтандаа орж, жижигхэн зүрх, сэтгэлдээ урлагийг хайрлаж, бас мэдэрч эхлэв ээ.

Хүчээ авч байгаа кино ертөнцөд нэгэн зүйл л дутаад байх. Тэр нь хүүхдүүдийн оролцоо. Авьяастай жүжигчин хүүхдүүдийн эрэлд гарсан кино компаниудын оролдлого удаа дараалан бүтэлгүйтэв. Гэтэл Боловсрол кино компанийн продюссер огтын санаандгүй байдлаар бүжгийн сургуульд зочлохдоо Ширлиг олж харжээ.

Ийн бяцхан буржгар үст маань ердөө гуравхан настайдаа кино ертөнц рүү алхлаа. Түүний хамгийн анх тоглосон дэлгэцийн бүтээл бол хүүхдүүдэд зориулсан олон ангит кино байсан юм. Кино зураг авалтын үеэр Ширли бусдаасаа илт давуу байв. Найруулагч, зураглаач нар бусад жүжигчин хүүхдүүдтэй ажиллах гэж ёстой нэг аргаа бардаг байсан бол Ширлигийн тоглолтууд чөлөөтэй, амьд, хөгжилтэй, авьяаслаг болж байлаа. Тиймдээ ч хамгийн сайн жүжигчин охин өдөрт 10 долларын цалин авдаг байсан нь тухайн үеийн соёл урлагийн салбарт төдийгүй нийгэмд дээгүүрт орох тоо байсан юм. Ширли сургуульд орох хугацаа нь болоогүй байтал уншиж, бичээд сурчихсан байлаа. Тэр цалингаараа хүүхэлдэй гэхээсээ илүүтэй ном худалдаж авдаг, басхүү балчир охин л болсон хойно гоё даашинз, туфль худалдаж авна. Үдэш бүр үлгэрийн номоо өөрөө уншина. Тэгээд хорвоотой танилцах дараа, дараагийн өдрүүдээ угтана.

Дуулж, бүжиглэж, жүжиглэх бяцхан од кино ертөнцөд цахиур хагаллаа. Өдөр бүр хэдэн арван удаа ноён Жорж Темплийн утас хангинаж, Ширлиг шинэ кинонд тоглуулах хүсэлтэй байгаа тухай хэлнэ. Телевизийн цувралд амжилттай тоглосныхоо дараа Ширли бүрэн хэмжээний “Босоод аз жаргалтай бай” хэмээх кинонд тоглосон нь үзэгчдийг алмайрууллаа. Энэ удаа түүний бүжиглэх, жүжиглэх авьяас үнэхээр гялалзжээ. Төдөлгүй тэр та бидний сайн мэдэх “Буржгар үст”, “Сэргэлэн нүдэн”, “Хөх шувуу”, “Бяцхан гүнж”, “Бяцхан хурандаа” зэрэг гайхамшигтай бүтээлүүдийн гол дүрийг бүтээж, ертөнцийн хамгийн алдарт хүүхдүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болов. Ширлигийн бага нас жинхэнэ жүжигчний амьдрал байжээ. Тэр бас кино болгон дээр өөрийгөө санаанд оромгүйгээр өөрчилж, дүрдээ хувирч чаддаг, зөвхөн хүүхдийн л инээд, гунигийг урд өмнө нь хэн ч, хэрхэвч чадаагүйгээр амилуулсан юм. Ширли хүүхдийн кино урлагийн дэг сургуулийг бий болгож, ирээдүй хойчийн балчир уран бүтээлчдэд хичээл заан, бүтээсэн дүр болгоноо гарын авлага болгож чадсан билээ.

1934 онд Ширли кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын эзэн боллоо. Энэ үед тэр зургаахан настай байв. Далайн дун шиг угаасаа үзүүр рүүгээ хүртэл мушгирч буржийсан шаргал үстэй, мяраалаг дугуй цагаан царайтай, давхраатай алаг нүдээрээ аз жаргал дүүрэн инээмсэглэх Ширли…

Ширли Темпл бүхэл амьдралынхаа турш богино хэмжээний 14, бүрэн хэмжээний 43, үлгэрийн сэдэвтэй 25 кинонд гол бөгөөд туслах дүрийг бүтээсэн юм. Энэ бол том тоо. Харин тэр дэлгэцэнд мөнхөрсөн шиг ээ жүжигчний хувь тавилангаар удаан амьдарсангүй. Дэлхий дахинаараа бужигнасан 1961 он ирэхэд Ширли Темпл дэлгэцийн урлагийг бүр мөсөн орхилоо. Одоо бол залуу бүсгүйн сэтгэлийг өөр зүйл татах болжээ.

Ширли 17 насандаа Джек Агар хэмээх царайлаг офицертой хуримлаж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болсон юм. Тэгэвч үзэгчид бяцхан Ширлиг кино урлагаас нэхэж, дахиад шинэ дүр бүтээж, шилдэг уран бүтээл туурвихыг нь хүсэн хүлээсээр л байжээ. Харамсалтай нь цаг хугацаа зогсолтгүй урсаж байгаа болохоор Ширли дахиад хэзээ ч гэнэн, гэгээхнээр инээж чадахгүй болчихсон юм. Учир нь тэр том болжээ…

Алдарт шаргал үст Ширли Темплийн амьдрал тэр болгон олны нүдэн дээр байсангүй. Тэр нууцлаг бас эрхэмсэг нэгэн байв. Гэвч түүний амьдралын хамгийн гунигтай хуудсууд Джек Агартай өнгөрүүлсэн цаг хугацаа байсан юм. Джек Агар хэдий боловсон, нүдэнд далуухан залуу байсан боловч үнэн хэрэгтээ тун ч хэцүүхэн нэгэн байжээ. Зугаа цэнгэлд дуртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ёс зүйгүй түүнийг орь залуухан Ширли удтал тэвчсэн юм. Тэгээд хэтэрхий их эвдэрсэн хүнийг засч, сайн сайхан болгоно гэдэг бараг боломжгүй зүйл юм байна гэдгийг мэдэрсэн Ширли балчир охинтойгоо тусдаа амьдрах боллоо. Дэндүү залуудаа, дэндүү гэнэн байхдаа зохиосон амьдрал нь түүнд жаргал авчирсангүй. Сүүдэр дундуур алхах шаргал үст… Ширли гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн одын нэг. Тэр бүхий л амьдралдаа өөрийгөө алдаагүй юм. Энэ нь магадгүй алдарт жүжигчний хожмын сонгосон замтай шууд холбоотой биз ээ.

Ширли насанд хүрсэн цагаасаа улс төрд юу юунаас илүү сонирхолтой болов. Тиймдээ ч тэрбээр 1967 онд энэ хатуу, хахир, хүйтэн орон зай руу хөл тавихаар шийдэж төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан байна. Хожим түүнээс ярилцлага авч байсан нэгэн сэтгүүлч дахин сонгуульд өрсөлдөх тухай асуухад Ширли “Үгүй ээ… Хүмүүс намайг сонгохгүй байх. Учир нь тэд намайг үргэлж зургаан настайгаар минь төсөөлдөг юм байна лээ. Би тэднийхээ сэтгэл дотор зургаан настай жаахан охин хэвээрээ байгаа бололтой” гэж хариулсан байдаг.

Улс төрөөр кино урлагт гаргасан шиг ээ амжилт олоогүй Ширли шоу бизнес рүү хөл тавилаа. Тэр “Ширли Темплийн театр” хэмээх телевизийн нэвтрүүлэг хийж, “Ширли Темпл” гэх цуврал номуудаа бичиж, өөрийн тоглосон кино цомгуудаа гаргав. Дахиад л амжилт, алдар нэр, мөнгө… Гэвч Ширлигийн хүсэл сонирхлыг улс төр татсан хэвээр. Хүссэн тоглоом, үлгэрийн номоо хэнээс ч гуйхгүйгээр өөрөө худалдан авч сурсан, тэгж өссөн охин мөрөөдлөөсөө ухарна гэж үү? Ширли 1968 онд дахин улс төр рүү орж ирэн, ингэхдээ бүр хүчтэй дайралт хийж хараахан хуваагдаж, бутраагүй байсан Чехославак, Гана зэрэг улсуудад АНУ-ын Элчин сайдаар сууж, олон жил үр бүтээлтэй, идэвх чармайлттай ажиллажээ. Үүний дараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын төлөөлөгчийн албыг хашиж, шоу бизнесээ ч давхар эрхэлж байгаад хэдхэн жилийн өмнө чөлөөнд суусан юм.

Түүнийг наян насны босго алхаад багагүй хугацаа өнгөрч байхад нь өөр нэгэн сэтгүүлч багадаа кино од болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан, амьдралынх нь бахархал юу болох талаар асуусанд Ширли “Миний амьдралын бахархал бол миний 55 жилийн гэрлэлт, үнэнч амьдрал. Би хэрэв жүжигчин байгаагүй бол холбооны мөрдөх товчоонд ажиллана. Эсвэл шарвингийн мухлаг нээх байсан. Би ийм л зүйл мөрөөддөг байсан” гэж хэлсэн байна. Буржгар үст Ширли Темплийн хоёр дахь гэрлэлт аз жаргал, баяр хөөрөөр цалгисан юм.

Тэр бидэнд хайрлагдсан. Тэр бидэнд хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил өгч байсан. Түүнийг бид мөнхөд санан дурсах болно… Энэ бол хорьдугаар зууны буржгар үст Ширли Темплийг эцсийн замд нь үдэхэд хэлсэн үг. Ертөнцөд ирээд 85 оныг үдсэн Ширли…

Сонирхотой мэдээлэл

ЭХЭЭСЭЭ ӨНЧИРСӨН УНАГАНЫ ЭХИЙГ TEDDY БААВГАЙ ОРЛОЖЭЭ

Нэгэн фермер төрөөд 3 хоносон, эхээсээ өнчирсөн нэгэн унагыг олж байсан байна. Тэгээд хоол тэжээлийн дутагдалд орсон , бараг харангадах гэж байсан хөөрхий унагыг фермер эр ойролцоох үндэсний хүрээлэнгийн ажилтнуудад өгчээ. Тэрээр төрсөнийхөө дараа хэд хэдэн гүүг хөхөх гэж оролдож байсныг хүмүүс харсан байна. Малын эмч нар унагыг сүүгээр угжиж халамжилсан ч өнчин унага ганцаардаж байгаа нь анзаарагдаж мөн огт унтахгүй байсан байна. Хүрээлэнгийн ажилтнууд ч байнга дэргэд нь байж чадахгүй байлаа. Тэгээд тэд нэгэн мэргэн арга бодож олсон нь яг л хүүхэд шиг нялх амьтанд чихмэл баавгай авч өгсөн байна. Унага хэсэг хугацаа өнгөрөхөд 120 см өндөр чихмэл баавгайтайгаа дотносон ижилдэн сэргэж , улмаар унтаж амарсан байна.

Ийнхүү тэди баавгай унаганд ээжийг нь орлохуйц тайтгарлыг өгсөн ажээ. Төрөөд 10 хоносон унага тэди баавгайгаа бүр тэврэх дуртай болсон байна.

Үүнээс хойш тэди баавгай түүний хамгийн дотны нэгэн болжээ. Магадгүй яг л эх шиг нь санагддаг учраас тэр үргэлж дэрлэж , тэвэрдэг байх. Тэр 3 долоо хоногийн дараа эрүүл , чийрэг болсон байна. 3 жилийн дараа ч тэр түүнийг хайрласаар л байгаа юм

Сонирхотой мэдээлэл

Эгчмэд бүсгүйчүүдийн юунд нь татагдсан нууцууд

1 . Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг хоёр маан хөөрхөн охинтойгоо сайхан амьдарч байна.

“Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан байна

2 . Таван насны зөрүүтэй ч Монголын сайхан хосуудын нэг бол Г.Нарансолонго , С.Тэмүүжин нар яахын аргагүй мөн юм.

Г.Нарансолонгыг ихэнх хүн гоё нүдтэй гэдэг бол Тэмка түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.

3 . Загвар өмсөгч Э.Энхболд , Загвар зохион бүтээгч дизайнер Д.Отгонжаргал нар 7 насны зөрүүтэй төдийгүй мөнл нэгэн салбарт хамтдаа ажилладаг хүмүүс юм.

Энхболд хэлэхдээ: Одоо л найз охинтой болъё гэж бодож байх үедээ эхнэртэйгээ танилцсан. Тэр үед би 20-той л залуу байсан. Анх танилцахдаа насаа нэмээд 23-тай гээд хэлчихэж билээ. Нөгөө 23 нас нь хэдэн жил огт өөрчлөгддөггүй, тэгээд охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэж хэлсэн. Миний эхнэрийн бүх зүйл нь гоё. Сайн ч гэрийн эзэгтэй. Хоол сайхан хийдэг, халамжтай, ажилсаг ээж. Манай хүн чинь Монголдоо л анх удаа эрэгтэй хувцасны цуглуулга урлаж шоу хийсэн хүн шүү дээ. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл бид хоёр нэг нэгнээ шоолдог юм. Манай хүн загварын шоугаа хийхийн тулд эрэгтэй загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт хийж, тэр дундаасаа намайг сонгосон. Тэндээс бидний харилцаа улам гүнзгийрч гэр бүл болсон. Харин дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр “My love” дууныхаа клипэнд тоглуулахаар эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаж, тэднээсээ Х.Бадамгэрэлийг сонгосон юм билээ. Одоо тэд бас л гэр бүл болсон. “Хоёулаа л сонгон шалгаруулалтад орж байж ханиа олж дээ” гээд инээдэг.Эхнэрээсээ өмнө охинтой үерхэж байсан туршлага надад байгаагүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсон. Урлах эрдэм дээд сургуульд Оля гээд их царайлаг загвар зохион бүтээгч байдаг тухай өмнө сонсож байсан ч харж байгаагүй юм. Анх шалгаруулалтанд нь орохоор очихдоо хараад “Аан энэ нөгөө хөөрхөн бүсгүй байх нь гэж бодоод ямар сайхан бүсгүй вэ гэж харж байсан юм ” хэмээн ийнхүү ярилцлагандаа дурьдаж байжээ

Сонирхотой мэдээлэл

АИ-92 авто бензиний үнэ 900 төгрөгөөр нэмэгдэхээр… Унш

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Дэлхийн зах зээлд үүссэн газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 авто бензиний үнэ тонн тутамдаа 1,110 ам.доллар, Дизелийн түлш тонн тутамдаа 1,077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллароор нэмэгдсэн юм. Тухайн сард Брент төрлийн газрын тосны арилжааны үнэ баррель нь 98.48-107.4 ам.долларт хэлбэлзэж байв. 

Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 авто бензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 авто бензиний гаалийн албан татварыг ирэх наймдугаар сарын 1-н хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 он дуустал тэглэсэн.

Үүний үр дүнд АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2,390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан шийдвэр болов.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрөгч гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүнд тонн нь 1,110 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ 270 ам.доллароор буурч, 4-6 дугаар сард тонныг нь 840 ам доллароор худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.  Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк шейр хийнэ үү.

Эх сурвалж: ikon.mn

Uncategorized Сонирхотой мэдээлэл

Эмээлт дэх махны үйлдвэрт шалгалт хийсэн гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж… ЗААВАЛ УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. МХЕГ-ын дарга Б.Баасандорж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Мах, махан төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хоёр төрлийн зөвшөөрөл бий гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Дотоодод болон гадаадад мах нийлүүлэх хоёр өөр зөвшөөрөл бий.

Бид хариуцлагыг шат шатанд нь тооцно. Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор тухайн объектод шалгалт хийсэн гурван албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн учир ажлаас нь чөлөөлж, холбогдох хуулийн байгууллагад энэ хэргийг шилжүүлнэ.

Шалгалт хийсэн ААН-ийн махнаас нян илэрсэн. Боловсруулсан махнаас нян илэрч байгаа нь байж боломгүй асуудал” хэмээсэн юм. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк шэйр хийнэ үү…

эх сурвалж: gogo.mn

Сонирхотой мэдээлэл

Төрийн албан хаагчид өөрсдөө Нөөцийн махыг худалдаж… УНШААРАЙ !!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээг хүргэж байна. Төрийн албан хаагчид өөрсдөө Нөөцийн махыг худалдаж авах санал тавьсны хүрээнд хуваарилдаг, хүчээр ШАХДАГГҮЙ

Төрийн албан хаагч нарт нөөцийн махыг борлуулах тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, нөөцийн мах авах төрийн албан хаагчдын захиалгыг авч, хамтран ажиллах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу албан тоот илгээжээ.

Уг албан тоот ямар учиртай болохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Өмнөх жилүүдэд ч төрийн өмчит газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд нөөцийн махыг ажилчдадаа хямд үнэтэйгээр нь авч өгдөг байсан. Энэ бол тэр зарчмынх дагуу л хийгдсэн ажил. Түүнээс биш энэ жил шинээр бий гэнэт бий болж байгаа юм биш.

Түүнээс гадна энэ бол төрийн аль нэг албан хаагчид нөөцийн мах шахах гээд хүчлээд байгаа асуудал биш гэдгийг хэлье. Ер нь хэзээ ч өмнө нь төрийн албан хаагчдад нөөцийн мах хүчээр шахаад, дараа нь цалингаас нь тооцоо хийж байсан асуудал байхгүй.

Харин байгууллагуудын ажилчид нь өөрсдөө саналаа тавьсны дагуу уламжлалт зохион байгуулалтаар нөөцийн махыг борлуулдаг юм.

Жишээ нь, одоо үхрийн нойтон мах килограмм нь 17,000 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нөөцийн үхрийн мах 8,000 буюу бараг тал үнээр нь зарагдаж байна. Тэгэхээр ийм үнэтэй нөөцийн махыг албан хаагчид өөрсдөө худалдаж авъя гэх саналаа тавьсны хүрээнд бид үлдэгдлээсээ хамаарч, хуваарилалт хийдэг.

Түүнээс гадна, сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэр нь дурдагдаад байгаа  махны үйлдвэрүүд нэг ч удаа нөөцийн махны бэлтгэлд оролцож байсан түүх байхгүй. Нөөцийн махны бэлтгэл ажлыг дандаа туршлагатай Монгол компаниуд хийдэг бөгөөд нийслэл энэ махыг зөвхөн худалдан борлуулах, нийлүүлэлтийн явцыг нь л хянадаг.

Иргэдээс нөөцийн махыг өөхтэй байна гэдэг л гомдол хэд ирсэн” гэв.

Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк шейр хийж биднийг дэмжээрэй.

Сонирхотой мэдээлэл

Б.Жаргалсайхан: Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр…УНШ !!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр:  “Ерөөсөө л Х.Нямбаатарыг ҮЗЭН ЯДАЦГААЯ!!! Яагаад гэж үү? Хариулт нь маш амархан. Сая ам.долларын хадгаламжтай олигархи шүүгч Төрийн хууль цаазын өмнөөс шударга ёс ярьж, бусдын амьдралыг дэнслэн алх цохиж байсныг анхлан шүгэл үлээснийх нь төлөө. Улс төр, бизнесийн хамаарал бүхий хэтэвчээрээ нэгдсэн МАНАН бүлэглэлийнхний төдийгөөс өдий хүртэл угсарсан “Хонгил”-ын хана хэрмийг нураах тэмцлийг эхлүүлж, лантуу барьсан учраас. 

“Улсын эцэг”-ийн энтэй нэгэн Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт заларчихаад хэнийг яллах, яллахгүйг хөмсөг зангидсан харцаараа дамжуулан шүүгч, прокурорт үүрэгддэг байсныг эмээж, халгалгүй илчилж орхисон болохоор. Монгол, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршийн импортын бүтээгдэхүүний гол хөшүүрэг болсон Эрээн, Замын-Үүдийн боомтод эзэн сууж, улс дотор улс байгуулан мафимз болтлоо томорч, хүчирхэгжсэн хэсгийн хулгайг ханз үсэргэснийг нь бас шүүе. Ерөөсөө л түүнийг үзэн ядацгаая!

Олон жилийн турш гацаанд орж, олон ч Засгийн газар, Ерөнхий сайдын өнгөнд урагшлаагүй, ширээн дээрээ шарласан Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, олон сарын турш сайн, муугаа хэлэлцсэний эцэст 2.3 тэрбум ам.долларыг тэглүүлж, Монгол Улсад ирэх ашгийг наашлуулсных нь төлөө сайдаас нь огцруулъя.

С.Баяр шиг өөрөөрөө бахархаж, С.Баярцогт шиг өөрийгөө хамгаалж, Ч.Сайханбилэг шиг харь улсаас цээжээ дэлдэх бус цэвэр Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс том төслийн, том хөрөнгө оруулагчидтай яг цав, яс байр сууриас хандсан учраас бүр УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлье.

Хувийн сургууль төгссөнөөр нь буруутгаж, хамаг галыг өөр дээрээ төвлөрүүлж, мөн сөрж явдаг тэнэг гэмээр зоригийг нь нэгмөсөн мохооё. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бусдын бараагүй, барж чадаагүй, барахыг ч хүсээгүй унтаа жишигт салхи оруулсныг нь жигшицгээе!

Хувь, хувьсгалынхан нь нийлж, нэгдэж, нягтарч нийгмийн бодит дайсан болж, байх ёстой мэт бодит хулгайг сөрж зогссоод, хуулийн хайчинд оруулж буйг нь буруутгаж, улс төрийн дэвжээнээс шахаж гаргацгаая! МАНАН-г сэргээн мандуулж, бүтээсэн “Хонгил”-ыг нь бэхжүүлж, хулгайчдын эринг дахин тунхаглаж,  эргэн төрийн толгойд залцгаая. Х.Нямбаатарыг үзэн ядах шалтгаан ердөө л энэ. Ерөөсөө л тэр хулгайчдын заналт дайсан юм хойно. Гэхдээ энд ганц үнэн бий. Тэр үүнийг хүлээн ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Итгэл үнэмшил, байр сууриндаа бат зогсох зориг нь байгаа цагт тэр хэзээ ч зогсохгүй л байх. Хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л сая зодог тайлж мэднэ” гэжээ.Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй.

error: Content is protected !!