ЭЕРЭГ

“Охины минь аавд сайн хань ижил заяаж , түшиж тулж явааг нь сонсоход сэтгэл дүүрээд , санаа амраад л явчихлаа”

Т.Одмаа: “Олон жилийн дараа охиныхоо аавтай видъёокаллаар оройжингоо л баахан хууч хөөрч ямар инээдэмтэй жоохон хоёр байснаа , яаж хөглөж явсанаа , олон сайхан дурсамжаа сэргээж баахан л инээлээ.  За тэгээд зарим үе дээр нь хоолой зангираад нулимсаа ч нуусангүй хоёулаа. Уулзаагүй их удаж дээ ..Сайхан байлаа …

Бидэнд буруу байхгүй ээ. Учир мэдэхгүй дэндүү балчир байсан даа чи бид хоёр.  Уг нь хаа нэг гэрлүү залгаад ярьдаг л байсан. Хүүгээ төрүүлсэн тэр жил хүндэлсэн юм болов уу даа чимээгүй болоход нь би мэдсэн юмаа.Чамайг ч олон жил хүлээсээн гэх тэр минь одоо сайхан хань ижилтэй болж саяхан хөөрхөн бяцхан охинтой болжээ. Эхнэрийнхээ сүү шиг сайхан сэтгэлтэйг нь л яриад байна. Ашгүй дээ чамд минь тийм сайхан хань ижил заяаж, түшиж тулж явааг нь сонсоход ямар сайхан байваа.  Сэтгэл дүүрээд нээх сайхан санаа амраад л явчихлаа.

Чамдаа хамгийн сайн сайхныг хүсье . Охиноо ирэхээр хүйг нь тасалж булсан газарлуу нь дагуулж явнаа гэнээ , хөөрхий дөө ..Удахгүй охиныг нь авч очиж уулзуулнаа. Надад хайрыг бэлэглэж,  надтай түүх дурсамж бүтээлцэж , омголон залуу насыг минь оргилуулж догдлуулж , уйлуулж дуулуулж,  уурлуулж уянгалуулж явсан хайр минь болсон хотын бор өндөр залуу минь чамдаа үргэлж сайн сайхныг хүсэж , өмөөрч явдаг даа. Хайртай сайхан үрийн минь ААВ шүү дээ . Жаргаж яваарай ЧИ минь.

Berlin хот-с (2021.09.26). Эх сурвалж: Т.Одмаа гэх бүсгүйн сэтгэгдэлээс

ЭЕРЭГ

“Манай аав намайг бага байхад байнга царай муутай гэж хэлдэг байсан учраас өөрийгөө толинд харах маш дургүй болчихсон”

ТОМОКО-г Монголчууд хэдийнээ мэддэг болжээ. Түүнийг Томоко Ибүкүро гэдэг. Тэр Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн ч 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа ажээ. Түүний нөхөр Монгол хүн, түүний охин бас Монголын иргэн, Монгол хүн юм. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Тэр нэгэн удаа хэлэхдээ: “Хэрэглэгч нар минь бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог.” гэж хэлж байсан удаатай.

Михачи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро: “Зөгийн аж ахуй бол миний хобби, хоббигоо ажил болгосон. Мөн завтай үедээ хоол хийх дуртай. Манай аав намайг багад царай муутай гэж байнга хэлдэг байсан учраас өөрийгөө толинд харах маш дургүй болчихсон. Тийм болохоор толинд өөрийнхөө царайг хардаггүй эсвэл толинд хардаггүй болохоор нүүрээ арчилдаггүй ч юм уу тийм охин байлаа.

Манай аав дээрээ хоёр ахтай, айлын бага хүүхэд. Харин өөрөө хоёр охинтой. Тийм болохоор охидоо яаж өсгөхөө мэдэхгүй, охид маань цаашдаа яаж амьдрах бол гэж санаа нь их зовдог байсан байх. Дотроо миний охид сургууль соёл төгсөөд биеэ дааж амьдраасай гэж бодсондоо чи царай муутай болохоор хичээлдээ шамдаж, онц сурах хэрэгтэй гэж ойлгуулах арга нь тэр байжээ гэж боддог.

Тэр үеэс л би аймаар царай муутай гэсэн бодол толгойд суучихсан. Дунд сургуулиа төгсөхөд олон хүн арьс арчилгааны иж бүрдэл бэлэглэж байсан ч алийг нь ч би хэрэглээгүй. Васедагийн их сургуульд ороод манай ангийнхан гэж хичээлдээ шамдсан царай муутай хүүхдүүд байна байх гэж бодсон чинь, хачин царайлаг хүүхдүүд ороод ирсэн.

Манай ангийн охид бүгд хичээлийн бус цагаар цагийн ажил хийнэ. Манай ангийнхан авсан цалингаараа гоо сайхны бүтээгдэхүүн их авна. Харин би тийм юм огт авахгүй. Манай найзууд аргаа бараад гоо сайхны бүтээгдэхүүн авахад нь бэлэглэсэн сэмплээ надад өгдөг байсан (инээв)

Тэр үеийн Япон охид минимал хэрэглээтэй байсан ч суурь арьс арчилгаандаа их анхаардаг, нүүрээ даруухан буддаг байсан. Тухайн үеийн Японд арьс арчилгааны талаар сэтгүүлүүд дээр олон мэдээлэл байдаг байсан ч би бараг нэгийг нь ч сонирхож уншиж байгаагүй.

Сүүлийн үед бизнесээ танилцуулах шаардлагаар ТВ, олон нийтийн сүлжээний контентод оролцох шаардлага тулгарч эхэлсэн. Ингээд ТВ асаагаад өөрийгөө хартал өөрөөсөө цочсон. Би чинь ийм царайтай байсан бил үү гэж бодсон. Тэр үед манай найз Нара арьсаа арчил гэж Beauty Japan
Cosmetics-ийг санал болгосон.

Анх BJC дээр очин, арьс оношилгооны аппаратанд үзүүлж, арьс маань их цангасан, хуурай байгааг олж мэдсэн. Толинд харж чаддаггүй байснаас үүнийгээ ч мэдэхгүй явж гэж боддог. BJC ийн гоо сайхны зөвлөх миний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг санал болгосон. Сонгож хэрэглээд 6 сар болж байна. Өмнө нь би нүүрээ ч угаадаггүй байсан.

Арьсандаа анхаарч эхэлснээс хойш энэ бол хувь хүн өөрийгөө хэр хэмжээнд хайрлах вэ гэсэн өөртөө хандах хандлага юм байна гэдгийг мэдэрсэн. Бусад хүмүүс ч бас над шиг өөрийгөө хайрлаж сураасай гэж хүсэж байна.” гэсэн юм.

Тэр мөн өмнө нэг удаа ярилцлагандаа хэлэхдээ: “Хүн чинь анхны хайртай хүнээ мартдаггүй, тэр хүнээ муугаар боддогүй дээ. Яг тэрэн шиг миний анх удаан хугацаар ирж амьдарч байсан, намайг олон зүйлээрээ татсан, таалагдсан орон бол Монгол орон . Өөрөөр хэлбэл миний анхны хайртай орон” хэмээжээ.

Эх сурвалж: beautyjapan.mn

ЭЕРЭГ

Бунжаа хүү 9 нас хүрчээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе

Нара баярт өдрөө хуваалцлаа: “Миний хайрын үр Ренчин , олон түмэндээ Бунжаа гэж хайрлагддаг хүү минь 9н нас хүрлээ. Нэг л мэдэхэд 9н нас хүрээд хайр халамж хариуцлага дүүрэн ах болчихсон. Миний ухаантай , хүнлэг , гайхамшигтай мэдрэмжтэй , алиа хошин зантай сайхан хүү минь юм шүү дээ. Мааш их хайртай даа үрдээ. Хорвоо дээр оршин байдаг бүхий л сайхныг үрдээ ерөөе ээж нь” гэлээ. Хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргээд ээж хүү хоёрын нандин зургуудаас хуваалцая

Бунжаа маань дүүдээ их ачлалтай , зөөлөн сэтгэлтэй , хүмүүжилтэй сайн хүү. Энэ талаар нь ээж нь ч бахархан ярих дуртай.

Нара: “Ах нь дүүгээ авч сурч байгаа юм, нээх хөөрхөн төрсөн цагаас нь эхлээд би тэврэе гэж гуйсаар саяхнаас ганцаараа тэвэрч үзээд бөөн баяр. Хоёр биенээ харахаараа л учиргүй баясч баярладаг хайрууд даа. Хэзээ ч хувирашгүй ахын хайр”

Нара: “Өчигдөр орой цагаасаа нилээн эрт мөөмдөх гээд эмээ ээж хоёр нь сахилга батгүй байж , цаг наргүй мөөмдөнө гэж ярихгүй гээд гүрийгээд тэгсэн овоо чанга уйлж байна. Агаа нь ирсэнээ ээ ээж гуйж байна ш дээ. Мөөмийг нь өгчих л дөө миний дүү бүр өлсөөд байна шүү дээ гэнэ. Арай болоогүй байна аа гэсэн чинь ёоо би бүр яг дагаад уйлахнээ гээд байсан ш дээ хайр байгаа биз дээ”

Нара: “Бунжаа ч үнэхээр сайн агаа болсоон. Би заримдаа ёооо би амармаар байна шүү дээ гэж дугарангуут , ээжээ энэ хүүхэд чинь жоохондоо л ингэнэ шүү дээ. Тэгээл нэг мэдэхэд агаа шигээ том болцон тэгээл та араас нь ганц үнсүүлчих гээл явж байна шд. Энэ чинь жаахан үе нь удахгүй дуусчихна шүү дээ гэж үү. Үнэхээр ухаан төгс хүү шүү. Тийм үг сонссон ээж бол күэ нээрээ гээл нялх нялзрай дээр нь амжиж ханатлаа үнсэж үнгэлж алган дээрээ бөмбөрүүлье гэж байгаа юм чинь”

ЭЕРЭГ

Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлж буй эл өдөр “Оюу Толгойн ордыг” нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах нь зүйн хэрэг билээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар газрын гадаргаас 1.3 км дор байрлах Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Оюу толгойн ажилтнууд, удирдлагууд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, ханган нийлүүлэгчид оролцож Оюу толгойн олборлолтыг эрчимжүүлж, дэлхийд тэргүүлэх зэсийн уурхай болоход чухал ач холбогдолтой зорилт биелж буйг тэмдэглэсэн юм. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм.

Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлж буй эл өдөр “Оюу Толгойн ордыг” нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах нь зүйн хэрэг билээ

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ‘“Оюу толгой”-г дэлхий мэдэж, Гарамжавыг монголчууд хүндэтгэх цаг ирнэ” гэсэн гарчигтай нэгэн ярилцлага уншиж байв. Монголын хөдөөд алтан мэдрэмжтэй геологичид бий гэлцдэг. Тэдний нэг бол Гарамжав. Оросын геологийнхон шинжлээд орхиод гарсан газар буюу Өмнөговийн Оюу толгойд “ямар нэг юм” зайлшгүй бий гэж Гарамжав хэмээх эр дахин дахин шамдуулаагүй бол “Айвенхоу майнз” компанийнхан Монголд ажлаа үргэлжлүүлэхгүй байсан болов уу. Чингисийн хүүгийн зааж өгсөн газарт “Оюу толгой”-н гурван өрөм ажиллаж байгаа” хэмээн “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдланд хэлж байв.

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Оюу толгойн ордыг нээсэн геологич Д.Гарамжав агсны хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр долоодугаар ангиас тээсэн мөрөөдлөө 73 нас хүртлээ биелүүлж, энэ насны амьдралаа эх орныхоо эрдэс баялгийг нээх, хайх эрхэм үйлсэд зориулжээ.

Сэтгүүлч: Геологич гэх эрхэм мэргэжилтэй хэрхэн холбогдов оо? Таны мөрөөдөл нэлээд бага наснаас эхлэлтэй гэж дуулсан?

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав: Тавдугаар ангид байхад (1957 оны арванхоёрдугаар сарын 2-ны үдээс өмнө байсан байх) нэг өдөр хэл бичгийн багш маань самбар дээр сэдвийнхээ гарчгийг бичиж байтал гэнэт бичиг нь далийгаад явчхав. Тэгснээ бидэн рүү хараад “Газар хөдөлж байна. Гарцгаая, хүүхдүүд ээ” гэдэг юм байна.

Энэ үйл явдлаас хоёр жилийн дараа шинэ жилийн амралтаараа амарч байхдаа надтай ижил нэртэй, “хоолой Гарамжав” гэдэг хүний гэрээс ЗХУ-ын нэрт судлаач B.A Обручевийн бичсэн “Уулс ба хүдрийн орд газрын үүсэл” нэртэй ном уншиж байсан. Тэр номыг манай ахмад геологичдын нэг Шалоны Цэвэг гэдэг хүн 1949 онд орчуулсан байсан юм. Номын төгсгөлд “Хэрэв энэхүү номыг уншсан хүн дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн гарал үүсэл ба түүний хувиралт өөрчлөлтийн тухай геологи гэж нэрийдэх шинжлэх ухааныг сонирхвол үүнийг бусад номноос уншиж, эсвэл эрдэмтэн, геологич нараар тайлбарлуулан яриулж нарийн тодорхой мэдэж авч болохоос гадна энэхүү сонирхолтой бөгөөд хүний дур сэтгэлийг татсан шинжлэх ухаанд суралцаж, ажиллах явдалд өөрийн насыг зориулах сэтгэл төрнө биз” гэж бичсэнийг үзээд сэтгэл хөдлөн, геологич болохоор зориг шулуудаж байлаа.

Үүний дараахан “Говь-Алтайн газар хөдлөлт” гэсэн жижгэвтэр, хатуу хавтастай ном олж уншсан. Ойлгосон хэсгүүдээ дэвтэртээ бичиж тэмдэглээд л уншина. Тэр дэвтэр одоо ч бий. Тухайн үед геологийн нэр томьёо хэлээд өгчих хүн байхгүй. Газарзүйн багшийн амнаас геологитой холбогдох нэр томьёо ер унадаггүй байлаа. Ингэж явсаар аравдугаар анги төгссөн. Тэгсэн тэр жил Зүүнхараад МУИС-ийн геологийн ангийн хуваарь ирсэнгүй. Газарзүйн ангийн л хоёр хуваарь ирлээ. Тэгээд нэгийг нь би, нөгөөг нь манай ангийн нэг охин авсан. Тэгж анх хотод ирсэн дээ

Сэтгүүлч: Оюу толгойн ордыг нээсэн түүхээсээ хуваалцахгүй юу. Түүхэн үйл явдлын гэрч болсон хүний үг он цаг улирах тусам үнэ цэнэтэй болдог шүү дээ?

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав:Ж.Гүррагчаа анх сансарт нисээд ирэхдээ Монголын нутгийг хамарсан сансрын зураг авч ирсэн юм. Тэр сансрын зургийг харсан чинь Монголд өмнөд хэсэгт салхины циклон шиг нэг юм байна. Захирал М. Жамсран багш, сансрын зураг уншдаг нэг хүнтэй гурвуулаа тэрийг хамт харсан юм. Тэгсэн манай захирал багш “Ханбогдын хоёр цагираг гэдэг юм. Шүлтлэг чулуунаас тогтсон хэсэг” гэж тайлбарлаж байна. Шууд яваад үзье гэхээр намар орой болж, нэлээд хүйтэрчихсэн байсан болохоор чадаагүй. Тэгээд хавар нь буюу 1983 оны дөрөвдүгээр сарын 11-нд өнөөх газрын зургаа бариад Э.Чагнаадорж бид хоёр Ханбогдод очлоо. Хоёр долоо хоног ерөнхий тогтоцыг нь хараад ажиглалтуудаа хээрийн дэвтэртээ бичсэн. Дэвтэртээ би геологийн тогтоцыг нь зураглаад, зэсийн-порфирын илрэлийг галт уулын чулуулагт агуулагджээ гэж тодорхойлсон нь хамгийн эхний зөв дүгнэлт байсан.

Намайг очихоос өмнө, 1957 онд ЗХУ-ын геологич Ю.Я.Петрович Оюу толгой орчмын газраас дээж аваад “шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тодорхойлж, тэр орчимд хоёрдогч баяжилтын бүс үүссэн байх боломжтойг тэмдэглээд, уулын ажил хийж, 100 метр газар өрөмдөж шалгах тухай тайландаа тэмдэглэсэн байдаг. Түүнийгээ “Бор овооны зэсийн илрэл” гэж тэмдэглэсэн. Тэгээд тэр үедээ нэг их хэрэгсэлгүй орхичхож. Ер нь мартагдсан хэрэг. Тухайн үед Орост зэсийн хэрэгцээ бага ч байсан, Казахстан, Узбекистан, Армен гээд өөрийнх нь бүс нутагт зэс элбэг байсан болохоор дэд бүтэц муутай гээд манай Говийг хэрэгсээгүй байх л даа. Миний анхны дүгнэлт Ю.Я Петровичынхоос ч, хожмоо 1987-1989 онд Оюу толгойн ордыг тойруулан хийсэн 1:200 000 геологийн зураглалд тусгагдсанаас ч өөр байсан.

Сэтгүүлч: Монголын зэсийн хамгийн том хоёр орд болох Оюу толгой, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхлэлийг та тавьжээ. Монголд энэ ордууд шиг асар их хэмжээний нөөцтэй орд шинээр илрэх боломж бий юү? Хайгуул хийх юм сан гэж боддог газар бий юу?

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав: Монголын газар нутагт “Эрдэнэт”, Оюу толгойтой адилхан нөөцтэй зэсийн орд илрэхийг үгүйсгэхгүй. Оюу толгойн ордын ойролцоо гэхэд л хайгуул хийгээгүй газар зөндөө бий. Одоо ашиглаж байгаа нөөц бол хайгуулаар тогтоогдсон нөөцийн ердөө 20 хувь нь юм. Ойролцоогоор 1500м гүнд 80 орчим хувийн нөөц нь хөндөгдөөгүй байж байгаа.

Д.Гарамжав агсан ярилцлагынхаа төгсгөлд “Өвгөн ахынх нь дараагийн том зорилго бол Ханбогдод геопарк байгуулах ажил байгаа юм. Энэ бол миний нүд аних хүртлээ хийх зүйл” хэмээн дэлгэмэл хавтастай зузаан ном үзүүлж билээ. Тэгж хэлээд хэсэг зуур бодолхийлэн чимээгүй суухад хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Түүний мөрөөдлийг үр хүүхэд, ач зээ, хамт олон нь үргэлжлүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүснэм.

Эх сурвалж: mass.mn, itoim.mn

ЭЕРЭГ

“Ирж яваа цаг” МУСК-ны Маралмаа, Солонгоо хоёр 37 жилийн дараа

“Энэ хэдэн хонийг Шадав нь авна уу, Готов нь авна уу. Би л аавыгаа асрах минь” хэмээн өгүүлэх малчин бүсгүйн дүрийг Монголчууд бид сайн мэднэ. Энэ бол 1986 оны бүтээл “Ирж яваа цаг” уран сайхны киноны Маралмаагийн дүр билээ. Ард түмнийхээ сэтгэлд залуу насаа мөнхөлсөн түүнийг Б.Гэрэлмаа гэдэг. Тэрбээр одоо Франц улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.

Тэрбээр жүжигчин мэргэжлээр суралцаж, төгсөөгүй ч хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Анх 1986 онд Ж.Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” киноны Маралмаагийн дүрд тоглосон бол дараагаар нь “Нандин эрдэнэ” киноны Оюун, “Би нисэх дуртай” киноны буудалд ярилцдаг бүсгүй, “Мандухай сэцэн хатан” киноны Саахайн дүр, “Амин мөр” киноны Насан, “Хүсэл хясал” кинонд Хажидын дүрд чадварлаг тоглосон уран бүтээлч юм. Хожим буюу 2002 онд “Мюзик Холл” сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн байна. Найруулагч мэргэжлээр Монголын Үндэсний радио телевизэд найруулагчаар ажиллаж байжээ.

Тэгвэл 1986 оны бүтээл болох “Ирж яваа цаг” МУСК-ны Маралмаа, Солонгоо хоёр 37 жилийн дараа ийнхүү Парисын гудамнаа тааралджээ.

“Ирж яваа цаг” МУСК-ны Солонгоогийн дүрийг бүтээсэн Н.Отгонтогос бол “Мандухай цэцэн хатан” киноны үзэсгэлэнт Алтжин хатны дүрийг хорин хоёрхон насандаа амилуулж, өнөө хир нь тэр дүрээрээ олондоо дуудагдаж яваа хатагтай билээ. Жүжигчин болохын төлөө цэвэрлэгчийн хувин, шүүрнээс ч шантраагүй Дарханы унаган охин тэрбээр өдгөө тавь шахам кинонд тоглож урлагтаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн нэгэн билээ. Айлын есөн хүүхдийн отгон нь болж мэндэлсэн алдарт “Алтжинг” Орос эмч эх барихдаа Тогос хэмээн өхөөрдөн нэрлэжээ. СТА, Жүжигчин Н.Отгонтогосын тайз дэлгэцийн олон бүтээлүүдээс Монголчууд хаа ч явсан Алтжингийн дүрийг нь онцолдог ч өөрөө бол сайн дүр гэж үнэлдэггүй даруухан хатагтай. Тэрхүү дүрийг хагас мянган охидоос гоо үзэсгэлэн, ур чадвараараа Монгол киноны алтан үеийн архагуудын нүдэнд эрхгүй торж чадсан бүсгүй юм.

“Ирж яваа цаг” МУСК бол Маралмаагийн дүрийг бүтээсэн Б.Гэрэлмаа , Солонгоогийн дүрийг бүтээсэн Н.Отгонтогос нарын анхны кино дүрүүд юм.

Эх сурвалж: news.mn , alim.mn

ЭЕРЭГ

Ханиа алдаад хэцүү байхад хүмүүс надад “3 жил архи уухад гайгүй болно доо” гэж хэлж байсан. Хэрвээ би архи уусан бол хүүхдүүд маань тэр 3 жилд ямар хэцүү байх байсан бол?

Б.Батзориг: Би хань ижилээ эмчлүүлэх гээд 4 жил эмнэлэгээр , гадаад дотоодоор маш их явсан. Бид хоёр 2011 оноос танилцаад , гэр бүл болоод , айлын хашаанд гэр барьж амьдраад , хашааны маань эзэн газраа зарлаа гэхэд нь хайлаастын уулан дээр газар аваад газраа тэгшлээд гэрээ бариад , мужаан хүн байна даа хаягдал материалаар байшингаа барьж байлаа. Тэгээд байшингаа бариад сайхан амдарч эхэлж байтал манай эхнэр булчин сулрах хүнд өвчин туссан.

Тоног төхөөрөмж , газар байшин , машин тэрэг бүх л юмаа зараад , бас хүмүүсээс хандив тусламж гуйгаад 2018 онд Бээжинд очиж сар эмчлүүлээд биеийн байдал нь харьцангуй дээрдээд ирсэн. Ерөнхийдөө хүүхдүүдээ цэцэрлэг , сургуульд нь хүргээд өгчихдөг , гэр орны ажилаа хийчихдэг тийм болсон байсан.

Эхнэрийгээ эмчлүүлээд ирэхэд 3 хүүхдийнхээ хамт түрээсийн байраар явдаг байлаа. Гурван хүүхдээ дагуулаад түрээсийн байраар явахад их хүнд байсан тул байрны зээлд хамрагдаж байсан. Манай эхнэр ар гэрээ зохицуулаал , би ажилаа хийгээл сайхан байсан. Тухайн үед тоног төхөөрөмжүүдээ зарчихсан байсан учраас 100 айл дээр тоног төхөөрөмж түрээслээд л бүхнийг шинээр эхлэж байлаа.

Ерөнхийдөө манай хүний өвчин эмчлэгдэх боломжгүй байсан ч гэлээ бид хоёр хүчээр эмчилгээ байнга хийлгээд явж байсан. Харамсалтай нь 2021 онд Ковид гараад , ковид хавсраад бие нь их муудаад тухайн үед эмнэлэгт битүү, түргэний эмч маань эмч нараас гуйсаар байгаад эхнэрийг маань хэвтүүлж байсан. Тэгээд сэхээнд орж хэвтээд , маш олон эрхтэн хавсарсан учраас ямар ч эмчлэх боломжгүй байна аа гээд тэгээд ханийгаа алдсан даа.

Сүүлд тэр үед бид хоёрт тусалж байсан түргэний эмч маань надруу чат бичсэн байсан. “Би яг тухайн үед дуудлаганд маш ачаалалтай явж байгаад бүр шантраад болъё гэж бодож байхад та хоёрыг хараад би өшөө сайн хичээе , өшөө сайн ажиллах ёстой юм байна аа гэж ойлгосон” гэсэн чат надруу бичсэн байна лээ.

Ханиа алдсанаас хойш маш их сэтгэл санаагаар унасан. Хань ижилээ алдаад гутраад архинд орсон хүмүүс байдаг. Зарим хүмүүс хүртэл “Гурван жил архи уучихад л гайгүй болно доо” гэж зөвлөж байсан хүмүүс ч байна.Хэрвээ би архи уусан бол хүүхдүүд маань тэр 3 жилд ямар хэцүү амьдрах байсан бэ? тэр зүйлийг хүүхдүүддээ үзүүлэхгүй одоо ямартай ч ажилаа хийгээд хамт олонтойгоо , Монгол хүний эрүүл мэндэд хэрэгтэй модон тавгийг Монголдоо үйлдвэрлээд , арван хэдэн хүнийг цалинжуулаад явж байна даа.

Зорилго байгаа учраас сэтгэл санаагаар унаж шантарч , архинд орж, буруу замаар явах бодол алга. Манай дүү нар , найзууд их тусалдаг . Гэрт эзгүй байхад хүртэл очоод гэр цэвэрлээд өгдөг. Манай хүүхдүүдийг хүмүүс харах гээд очихдоо “Танай хүүхдүүд бүр хэрсүү , ухаантай том хүншиг, бид нар харах биш бид нар өөрсдөө харуулчихаад байна аа” гэдэг. Маш олон хүмүүст баярлаж явдаг. Тэр хүмүүстээ Үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. ” гэлээ.

Эх сурвалж: TV 8 Mongolia телевиз

ЭЕРЭГ

Хэзээ ч хувирашгүй ахын хайр

Нара-ийн том хүү болох Бунжаа маань дүүдээ их ачлалтай , сайн хүү. Энэ талаар нь ээж нь ч бахархан ярих дуртай.

Нара: “Ах нь дүүгээ авч сурч байгаа юм, нээх хөөрхөн төрсөн цагаас нь эхлээд би тэврэе гэж гуйсаар саяхнаас ганцаараа тэвэрч үзээд бөөн баяр. Хоёр биенээ харахаараа л учиргүй баясч баярладаг хайрууд даа. Хэзээ ч хувирашгүй ахын хайр” гэжээ.

Нара: “Эртээд нялхыгаа ааннн жи яагаад шөнө хүн унтуулдгүйв аанннн би жамайг додноо гцн бжсн чинь Бунжаа: “Миний дүүг зодохоор намайг зод, би дүүгээ хамгаална шүү” гэжүү нээх хөөрхөн”

Нара: “Өчигдөр орой цагаасаа нилээн эрт мөөмдөх гээд эмээ ээж хоёр нь сахилга батгүй байж , цаг наргүй мөөмдөнө гэж ярихгүй гээд гүрийгээд тэгсэн овоо чанга уйлж байна. Агаа нь ирсэнээ ээ ээж гуйж байна ш дээ. Мөөмийг нь өгчих л дөө миний дүү бүр өлсөөд байна шүү дээ гэнэ. Арай болоогүй байна аа гэсэн чинь ёоо би бүр яг дагаад уйлахнээ гээд байсан ш дээ хайр байгаа биз дээ”

Нара: “Бунжаа ч үнэхээр сайн агаа болсоон. Би заримдаа ёооо би амармаар байна шүү дээ гэж дугарангуут , ээжээ энэ хүүхэд чинь жоохондоо л ингэнэ шүү дээ. Тэгээл нэг мэдэхэд агаа шигээ том болцон тэгээл та араас нь ганц үнсүүлчих гээл явж байна шд. Энэ чинь жаахан үе нь удахгүй дуусчихна шүү дээ гэж үү. Үнэхээр ухаан төгс хүү шүү. Тийм үг сонссон ээж бол күэ нээрээ гээл нялх нялзрай дээр нь амжиж ханатлаа үнсэж үнгэлж алган дээрээ бөмбөрүүлье гэж байгаа юм чинь…”

Зөөлөн сэтгэлтэй сайн ахын хайрыг харж болохоор нандин хөөрхөн зургуудыг нь ийнхүү хуваалцлаа.

ЭЕРЭГ

“Би Монголын хамгийн муу зураач байж болно. Гэвч бибээр дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй зургийн багш билээ”

Ард түмний Гоц авъяастан өргөмжлөлт , Зураач Л. Өнөрчимэг өөрийн цахим хуудсанаа ийнхүү бичжээ: “Өнөрчимэг намайг өмнөөс минь өмөөрөх хүмүүс олон…Намайг араас минь муулах хүн ганц нэг ч байхгүй ээ”

Л.Өнөрчимэг: “Учир нь Монголчууд бид аливаа хүний мөн чанарыг танихдаа өөрийнхөө нүдээр тогтож харан, мэнд мэндэлцэж гар барилцан танилцаад, элдвийн инээдтэй зүйлсээр хуучилж ярилцаад, уурлуулж уйлуулж шоолж шүүмжлэн тунаж тунирхаж , дуулж найрлаад , тусалж инээлгээд… ингээд янзыг нь үзээд, хувцсаар нь бус ухаанаар нь үдэж, эцэст нь үнэрлээд үдэхдээ… нүдэндээ нулимстай “Хайртай шүү Чи минь Ард түмний гавьяат” шүү гэсээр үлдэж хоцордог юм.

Хаа байсан олон жилийн дараа өтөл насандаа дахиад нэгхэн удаа тааралдахдаа ч гэсэн бүхий л дурсамжаа ярьцгааж, нэг нэгнийгээ насан туршдаа санан дурсаж явсныгаа хэлж, сугадаад үүрүүлээд… үнсээд тэврээд “Маш их санасан шүү Миний хайраа” хэмээн уулздаг юм. Монголчууд бид ийм л хүмүүс гэдгийг би мэднэ.

Бибээр Монголчууд та нарыгаа өөрөөр буюу араас минь хутгалж, өмнөөс минь муулж, ядарсан хүнд ноёрхож, задарсан хүнээс айдаг гэж төсөөлж мэдэхгүй ээ” гэлээ.

ЭЕРЭГ

“Ямар сүртэй юм бээ. Тамхи татчихаад эргээд ороод л ирнэ гэж байна ш дээ” гэх хаалганы цаанаас сонсогдож байна…

Нэг удаа эхнэртэйгээ маргалдаад би гэрээсээ явахаар болов оо. Хангир янгир гээд хамаг юмаа баглаад гарлаа. Тэгсэн ардаас нэг охин маань дагаад гараад ирлээ. Миний охин яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь: “Таньтай хамт явъя” гэж байна.

Тэгэхээр нь “Аав нь явахгүй ээ. Тамхи татчихаад удахгүй эргээд орно. Ор миний охин. Ээждээ харин битгий хэлээрэй” гэлээ.
Охин маань оров уу, үгүй юу “Ямар сүртэй юм бээ. Тамхи татчихаад эргээд ороод л ирнэ гэж байна ш дээ” гэх хаалганы цаанаас сонсогдож байна. Инээд хүрээд явчихлаа.
Тэгээд гарч ганц тамхи татчихаад эргэж ороод эхнэрээ тэвэрч өргөөд эргүүлж тойруулаад уучлалт гуйсан чинь охидын маань баяртай байгааг…

Ямар буруу юм хийчихээд, яагаад уучлалт гуйж байгаа юм бүү мэд. Аав л уучлалт гуйчихвал бүх зүйл ок гэсэн хууль манайд үйлчилж байна даа… хэмээн бичжээ.

Эх сурвалж: Мэдрэмж хуудас

ЭЕРЭГ

Ким эмч: Монгол эмчид бүх хөрөнгөө завшуулж алдсан ч ахин эмнэлэг нээхээр хичээж байна

14 жилийн өмнө сайн дурын ажлаар анх Монголд хөл тавьсан Ким эмч Монгол эмчид хөрөнгөө алдаж, хохирсон ч дахин шинэ эмнэлэг байгуулахаар сэтгэл өвөртлөн зүтгэж байна. Тэрээр Монголд ирснээсээ хойш 600 гаруй Монгол хүнд үнэ төлбөргүй хагалгаа, 10 мянга гаруй хүнд үнэгүй үзлэг, оношилгоо хийсэн ажээ. Улмаар, Монголд олон улсын жишигт хүрсэн эмчилгээ нэвтрүүлэхээр “MBC MED” нэртэй хувийн эмнэлэгээ үүсгэн байгуулсан байна. Ингээд тухайн үед ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мөнхбаттай тохирч, түүнийг сарын 2000 доллараар цалинжуулахаар тохирсон ч Д.Мөнхбат амлалтаасаа буцаж, Ким эмчийн хувийн өмч болох тусгай зөвшөөрөлтэй, 80 гаруй ажилтантай, гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаан авч, “MBC мед” эмнэлгийнх нь нэрийг, “MBG мед” болгон өөрчилжээ. Ингээд булаан авсан эмнэлэгээ банкны барьцаанд тавьж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байна. Энэ хэргийг шүүх хэлэлцээд тэтгэврээс өөр орлогогүй гэх Д.Мөнхбат эмчид 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон байна. Мөн 3 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаасан Д.Мөнхбат эмчийг 700 гаруй сая төгрөгийг нь Ким эмчид буцаан өг гэсэн шийдвэр гарч байжээ. Ингээд гадны хөрөнгө оруулагч, сайн үйлстэн Ким эмч хохирч үлджээ. Түүнийг Монголд ирээд байх үед нь tug.mn сайт цөөн хором ярилцжээ. Тэрхүү ярилцлагаас хүргэе.

Ким эмч: “…Би Монголд анх их мөнгө олно гэдэг зорилготой ирээгүй ээ. “Монголчуудыг эмчилье, эдгээе” гэж л бодсон. Намайг ирэх бүрд үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, тэдэндээ санаа тавьж, “Эдгээчих юм сан” гэж ирж буцсаар өдий 14 жил болжээ. Тиймдээ ч эмнэлэгээ байгуулахдаа их мөнгө олъё гэж байгуулаагүй. Олсон мөнгө нь хагалгаа, ажилтнуудын цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулагдаад таардаг байсан. Гэхдээ эмнэлэг маань тоног төхөөрөмж сайтай, яг л Солонгос жишигт нийцэхүйц байсан юм. Бид эмч сувилагчидаа ч Солонгост аваачиж сургаж бэлтгэсэн. Мөн Солонгосоос эмч нар авчирч Монгол эмч сувилагчдыг сургасан. Зөвхөн туршлагатай, сайн эмч нар л хийж чадах хагалгааг Монголчуудад үнэ төлбөргүй хийж өгч байлаа. Манай эмнэлэг Солонгос эмнэлэгийн жишигтэй хэрнээ тэндхийн эмнэлэгүүдээс хоёр дахин бага мөнгөөр Монголчуудад үйлчилгээ үзүүлдэг байсан юм.

Би одоо бол бүгдийг уучилсан. Би ганцхан муу хүний үйлдлээс болж, өөрийнхөө хийхийг хүссэн ажлуудаа зогсоож, бусдад өгсөн амлалтаасаа ухарч няцаж больж болохгүй. 2009 онд л өөртөө болон бусдад өгсөн амлалтандаа хүрч, биелүүлэхийн тулд хичээнэ. Миний урилгаар Монголд ирж байсан солонгос эмч нар маань ч “Ахиад бид Монголд хэзээ очих вэ, лекцээ тавьж, эмчилгээ хагалгаа хиймээр байна. Сайн дурын ажлуудад тань оролцмоор байна” гэж хэлдэг. Тэд бүгдээрээ, туршлагатай сайн эмч нар. Залуу, туршлага багатай хүмүүс биш. Таны энэ нэвтрүүлгийг цацагдахаас өмнө эмнэлгээ нээчихмээр байна.”

Ким эмч: “Өнгөрсөн хугацаанд дутуу эмчлээд орхисон, эмчилж амжаагүй өвчтөнүүдээ эмчилж, тарж бутарсан байгаа эмнэлгийн хамт олноо нийлүүлж цуглуулна. Манай ажилтнууд бүгд аз жаргалтай ажилладаг байсан. Ахиад аз жаргалтай, тийм л эмнэлэгээ нээнэ ээ. Одоо ч хүртэл намайг ярилцлага өгч байхад ажилтнууд маань таны ард зогсож байна. Би бараг бүх ажилтантайгаа холбоотой байдаг. Эмнэлэг маань хаагдсан ч ажилтнуудыгаа солонгост аваачиж өнгөрсөн хугацаанд сургаж бэлдсээр байсан билээ.

Миний амьдралын, эмч мэргэжлийн маань зорилго бол үлдсэн амьдралаа бусдын төлөө зориулж, хэцүү хүмүүст тусалж аз жаргал бэлэглэх явдал. Манай найзууд ч ийм хүсэлтэй. Одоо Непал, Филиппин Индонез, Бангладеш улсуудад найзууд маань сайн дурын ажил хийж байгаа. Монголд ирж чадахгүй байсан үедээ миний бие Казахстанд сайн дурын ажил хийж дөрвөн тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хагалгааг үнэгүй хийсэн байна лээ.”

Ким эмч: “Би Монгол дахь эмнэлэгээ алдсанаас үүдэж, хохирсон хамгийн том хохирогч нь биш ээ. Харин эмчилгээ үйлчилгээгээ дутуу авсан, хагалгааны дараа үйлчилгээнүүддээ гүйцэд явж чадаагүй, миний хагалгаанд орохоор хүлээж байсан Монгол хүмүүс л гол хохирогчид нь юм. Би үүнд л хамгийн их санаа зовж байгаа. Монголд 10 мянга орчим хүнд үнэгүй үзлэг оношилгоо, 600 гаруй хүнд үнэгүй хагалгаа хийж, бусад үйлчлүүлэгчдэд хямд үнээр хагалгаа, үйлчилгээ хийж байсан. Монголд хийсэн шиг ийм эмчилгээ, хагалгаа үйлчилгээг би Солонгостоо хийсэн бол жилд 10 тэрбумын ашиг олох байсан. Гэхдээ миний Солонгос дахь Хьюндай эмнэлэг ч мөнгөний төлөө хичээдэггүй. Солонгостоо чанартай бөгөөд хямд үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. Монголоос Солонгос руу хүмүүс эмчилгээнд явах гэж ах дүү нараасаа мөнгө зээлж, иргэдээсээ хандив гуйж, өр зээл тавьж явдаг. Би энэ бүхнийг мэддэг учраас Монголоос очсон хүмүүст аль болох л үнэгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Монголчуудыг Солонгос руу явуулж хүндрэл болгохгүйн тулд би өөрөө Монголд жилдээ дор хаяж 50 удаа ирдэг. Баасан гарагт ирчихээд бүтэн сайнд буцдаг. Энэ хооронд 12-15 хагалгаа хийдэг байсан. Гурван жилийн турш нэг өдөр ч амраагүй. Нэг дэхээс пүрэв гарагтаа Солонгостоо үндсэн ажлаа хийдэг байсан” гэлээ.

Эх сурвалж: tug.mn

error: Content is protected !!