Аж ахуйн зөвлөгөө

Та үүнийг мэдэх үү?: Хадгалагч бодисын хэрэглээ

Шинэ гутал, цүнх гэх мэт эд зүйлс худалдаж авах бүрт хайрцагных нь буланд байдаг хэний ч анзаардаггүй нэг зүйл бол хадгалагч бодис бүхий жижиг цаас. Ихэнх хүмүүс түүний ач холбогдлыг мэддэггүй учраас хаяж орхидог. Тэгвэл энэхүү жижиг цаасыг ашиглаж болох 10 аргыг танд хүргэж байна.

Manbhari Silica Gel (1 gm) (Pack Of 400 Pcs)- Buy Online in Mongolia at  mongolia.desertcart.com. ProductId : 82237785.

#1 Бактери устгах

How to Fold Clothes - Organization Tips to Save Space

Бидний хувцас гутал нь шүүгээнд хадгалагдах явцад бактери үүсэх нөхцлийг бий болгодог тул “цахиурын гель” агуулсан жижиг цаасыг эвхсэн хувцсан дундаа хийвэл бактери үржихгүй ажээ.

#2 Машин доторх эвгүй үнэрийг арилгах.

toyota-prius-2012-interior-tme-002-full_tcm-3020-43960 · МӨНХХАДА  /MUNKHADA/МӨНХХАДА /MUNKHADA/

Цахиурын гель агуулагч уутны хамгийн чухал хэрэглээний нэг бол автомашины дотор талд нэгээс олныг байруулж, салоны эвгүй үнэрийг дарах явдал юм. Мөн өвлийн улиралд салхины шилний ойролцоо байрлуулснаар шилний цанг ариглгана. Учир нь энэ нь агаарын чийгшлийг багасгадаг байна.

#3 Утасаа аврах боломж

Dropped your phone in water? This hack could be your best shot at saving  your drowned smartphone

Усанд норсон утасны ажиллагаа саатахад будаанд хийж сэгсэрдэг нэгэн уламжлалт шахуу болсон арга бий. Тэгвэл өөр нэгэн арга бол цахиурын гелэн бөмбөлөгнүүд дунд утасаа задлаад хийх явдал юм.

#4 Зураг хадгалагч

DIY photo album Baby Growth Album Child self-adhesive album | Shopee  Malaysia

Дээр дурьдсанчлан цахиурын гель нь агаарын чийгшлийг бууруулах чадвартай. Тэгвэл угаалгасан гэрэл зургаа ямар нэгэн гадны гэмтэлгүй хадгалахыг хүсвэл зургийн цомогтоо цахиурын гель бүхий цаасыг хийгээрэй.

#5 Бичиг баримт хадгалагч

Гэрэл зураг хадгалахтай мөн л адил чухал бичиг баримтуудаа чийгнээс болж хүчингүй болгохыг хүсэхгүй байвал мөн аргыг туршаад үзээрэй.

#6 Ахиад л хувцас…

How to Rotate Seasonal Clothing | Me In Order

Улирлын чанартай хувцасаа далд хийж хадгалахдаа дунд нь цахиурын гель бүхий цаасыг хийхээ мартав аа! Та лав харамсахгүй.

#7 Зэв арилгагч

Life Hacks - Toss a several silica gel packets in your software box to stop  rusting - ... | Life hacks organization, Helpful hints, Life hacks shopping

Ямар нэгэн жижиг төрлийн багаж зэргийн зэвийг арилгагч шидтнэн бол цахиурын гель юм. Ингэхийн тулд та цахиурын гелийг цааснаас нь гаргаж шахаад зэвэрсэн хэсэгт үрэхэд л хангалттай.

#8 Ургамал

10 Reasons You Shouldn't Toss Silica Gel Packets | Fall garden planting,  Seeds, Autumn garden

Хэрэв та ямар нэгэн ургамлын үр суулгах гэж байгаа бол цахиурын гелийг хамт булаарай. Энэ нь таны ургамлын үрийг ялзрахаас хамгаалах болно.

#9 Мөнгөн эдлэл

22 Reasons to Stop Throwing Out Those Tiny Packets of Silica Gel. I Had No  Idea About #17. - Small Joys

Мөнгөн эдлэлээ хадгалдаг савандаа цахиурын гелийг байлгаснаар таны мөнгөн эдлэл харлахгүй давуу талтай.

#10 Хөлстэй хувцас, гутал, цүнх

Recycling Hacks to Help Make Old Things New Again

Хэрэв таны заалны цүнх хөлстэй хувцасаар дүүрч, эвгүй үнэр орсон бол цүнхэндээ цахиурын гель хэд хэдийг хийхийг зөвлөж байна. Энэ нь агаар мандал дах эвгүй үнэрийг арилгахад тусладаг бөгөөд гутланд ч энэхүү аргыг хэрэглэх боломжтой.

Аж ахуйн зөвлөгөө

Тарьмал ургамал минь яагаад шарлаад байна?

Зааврын дагуу арчилж, тордоод л байхад тасалгааны ургамал тань шарлаж гандаад байна уу? Яаж ч хичээсэн навч нь унаад байна уу? Та арай шантарч, хайртай ургамлуудаа гаргаж хаях дээрээ тулсан юм биш биз? Тэгвэл та түр азнаарай!

Image result for deficiency in indoor plants

Үүнийг шийдэх аргыг олсон гэдгээ дуулгахад таатай байна. Хүний биед олон төрлийн амин дэм дутагдсанаар дархлаа муудаж, ядарч сульддагийн адил тасалгааны ургамлуудад ч мөн энэ шинж тэмдэг ажиглагддаг гэнэ. Ургамлын тань навч яаж шарласан байгаагаас юу дутагдаж байгааг нь мэдэж болох нь ээ! Ингээд таны ургамалд юу хэрэгтэйг дараах жагсаалтаас харцгаая!

#1 Азот

Image result for nitrogen deficiency in plants

Хэрэв таны ургамалд азот дутагдвал дээрх шинж тэмдэг илэрнэ. Асуудлыг шийдэхийн тулд ургамлынхаа хөрсөнд кофений шаар юм уу азот ихтэй хүнс болох вандуй, шош зэргийг нэмээд үзээрэй!

#2 Фосфор

Image result for phosphorus deficiency in indoor plants

Навчны ирмэгээр харлаж, хуурайшиж байвал фосфор дутагдсны шинж аж. Фосфорын дутагдлаас гарахын тулд та хоолноос үлдсэн үлдэгдэл ясыг нунтаглаад хөрсөнд нь хийж болно. Эсвэл танайх гэртээ загас тэжээдэг бол аквариумныхаа усыг солихдоо хуучин усаар нь услаад үзээрэй. Энэ нь азотын дутагдалд ч мөн сайнаар нөлөөлөх болно.

#3 Кали

Image result for potassium deficiency in indoor plants

Навчны ирмэг, судал нь шаргал, бор, бор шаргал өнгөтэй болж хатах шинж тэмдэг ажиглагдвал калигийн дутагдал юм. Гадил жимсний хальс нь калигаар баялаг тул хөрсөнд нь бордоо хийж, асуудлыг шийдэхэд тохиромжтой.

#4 Магни

Image result for magnesium deficiency in indoor plants

Навчны ирмэг, судал нь шар өнгөтэй болсон бол магни дутагдал. Та ургамлаа услахаасаа өмнө ипсом давс хөрсөн дээр нь цацаж өгвөл асуудлаас ангижрах нь ээ! Мөн ипсом давс нь төмс, сарнай, чинжүү зэрэг ургамлуудад илүү үр дүнгээ өгөх магадлалтай гэнэ шүү.

#5 Кальц

Image result for calcium deficiency in indoor plants

Навчны судал хооронд бор шаргал толбо үүсэж, навчны углуурга нь үмхэрсэн байвал кальц дутагдсны шинж. Энэ асуудлыг шийдэх маш олон түгээмэл арга бий. Хамгийн энгийн арга бол өндөгний хальс нухаж хөрсийг бордох. Гэхдээ энэ нь ургамлын алдагдсан кальцийг нөхөх үйл явцад маш удаан нөлөөлдөг учир танаас тэвчээр болон анзаарга шаардана.

Аж ахуйн зөвлөгөө

Тасалгааны агаар цэвэршүүлэгч ургамлууд

Энэхүү мэдээллээрээ бид анхлан таригчид тарьж болохуйц, бага арчилгаа шаарддаг, мөн агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамлыг танд санал болгож байна.
Юун түрүүнд тасалгааны ургамал агаарыг үнэхээр цэвэршүүлж чадах уу? гэдэг асуултад хариулъя. Хариулт нь ТИЙМ.

1989 онд НАСА-аас явуулсан судалгаагаар тасалгааны ургамал нь хорт хавдар үүсгэдэг нэгдлүүд болон бензол, формальдегид зэрэг хортой бодисыг агаараас цэвэрлэж, агаар дахь хортой нэгдлийн түвшинг 40% хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Үүнд ваартай ургамлын хөрсөн дэх бичил биетнүүд гол үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдсон.

НАСА-гийн үзэж байгаагаар ургамал хэдий чинээ том, навчит байх тусам агаар цэвэршүүлэх чадвар нь төдий чинээ сайн байх болно. “Навчны гадаргуугийн хэмжээ нь агаарыг цэвэршүүлэх түвшинд нөлөөлдөг” гэж 1989 оны ургамлын судалгааг хийсэн НАСА-ийн эрдэм шинжилгээний ажилтан асан Билл Волвертон хэлэв.

Хэрэв та энэ төрлийн ургамлаас сонголт хийж чадахгүй байгаа бол бид танд зориулан хамгийн шилдэгийг түүвэрлэн хүргэж байна.

#1 Chlorophytum comosum

Image result for spider plant

Тийм ч амархан үхээд байдаггүй учраас анхлан таригч болон завгүй гэрийн эздэд яг тохирох ургамал. Мөн энэ нь агаар цэвэрлэгч асар том шүүлтүүр л гэсэн үг. Харанхуйг голохгүй ургах ч хурч нарны гэрэлд илүү сайн ургана.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, бензин, нүүрстөрөгчийн дутуу исэл

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

Зөвлөгөө: Бяцхан нахиануудыг нь дахин үрслүүлэх боломжтой.

#2 Dracaena trifasciata

Image result for snake plant

Шар судалтай энэ ургамал нь услахаас өөр илүү арчилгаа шаарддагүй. Шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулдаг тул унтлагын өрөөнд байхад тохиромжтой. Тогтмол усалж, хуурай орчинд байлгах хэрэгтэй.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, ксилол, бензол, трихлорэтилен.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

#3 Zamioculcas

Image result for zz plant

Гэрэл багатай газар ургах чадвартай, хоёр 7 хоногтоо нэг услах шаардлагатай байдаг энэ ургамал нь үзэмжийн хувьд ч сэтгэлд нийцэхүйц байгааг та бүхэн харж байна.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Бензол, формальдегид ба ксилол.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд харшил өгөх төрлийн ургамал юм.

#4 Aglaonema

Image result for chinese evergreen

Бага зайтай гэртэй, мартамхай эзэнд энэ бол яг тохирсон ургамал. Бүдэг гэрэл, хуурай орчинд тэсвэртэй, ихэвчлэн сэрүүн температурт ургадаг. Хоёр 7 хоногт нэг услах хэрэгтэй ба услалт хооронд хөрсийг хуурай болгож байх хэрэгтэй байдаг.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Ксилен ба формальдегид.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд харшил өгөх төрлийн ургамал юм.

#5 Epipremnum aureum

Image result for pothos

Агаар цэвэршүүлэгч ургамлын жагсаалтын дээгүүр байрыг эзэлдэг энэхүү үзэмжит ургамал нь ямар ч төрлийн гэрэлд тэсвэртэйгээрээ онцлог. Тийм ч учраас та ямар ч гэрт амьдардаг байсан энэ ургамлыг тарих боломжтой гэсэн үг юм.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, бензол.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

#6 Philodendron hederaceum

Image result for Heart Leaf Philodendron

Филодендроныг янз бүрийн гэрлийг тэсвэрлэх чадвар өндөртэй тул арчлахад туйлын хялбар гэж үздэг. Сүүдэртэй, бүдэг гэрэлтэй, нарны шууд бус тусгалтайд гээд бараг бүх төрлийн гэрэлд цэцэглэж чаддаг байна. Энэ төрлийн филодендрон нь бага гэрэлтэй, чийглэг орчинд дуртай тул 10 хоногт нэг удаа усалдаг.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Формальдегид

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд бөөлжих, гэдэс өвтгөх шинж тэмдэг үүсгэдэг.

#7 Nephrolepis exaltata

Image result for boston fern

Шууд бус нарны тусгалтай, чийглэг орчинд ургадаг энэ ургамал нь мөн л арчилгаа багатай, тарихад хамгийн амархан ургамлуудын тоонд багтдаг. Хөрс нь хуурай байж болохгүй ба сардаа нэг удаа чийглэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Үзэгслэнт ургамлыг өрөөндөө улам өнгө нэмэхийг нь үзмээр байвал агаар чийгшүүлэгч тавиад үзээрэй.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, ксилол

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй. Тэжээвэр амьтдад ээлтэй ургамал.

Гэрийн болон оффисын агаар гадны агаартай л адил бохирдсон байдаг. Шалтгаан нь гэвэл цэвэрлэгээнд ашиглаж байгаа химийн нэгдэл бүхий бүтээгдэхүүнүүд, мөн тодорхой тооны хүмүүс нэг дор битүү газар цугларсан байдаг зэргээс үүдэлтэй байдаг. Тиймээс арчилгаа багатай, агаар цэвэршүүлэгч дээрх ургамлуудаас сонголт хийж, амьсгалах агаар бүрээ цэвэрхэн байлгаарай. Танд амжилт хүсье!

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Аж ахуйн зөвлөгөө

Хашаандаа хямд аргаар хийж болох чимэглэл: ЧУЛУУ

Цаг наашилж, цас хайлж байгаа эдгээр өдрүүдэд хавар, зуны нарлаг сайхан улиралд бэлдэж, хашаандаа хийх чимэглэлийн талаар бодож сууна уу? Таны хашаанд төрөл бүрийн мод, ургамал ургаж үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний хажуугаар нүд хужирлаж, сэтгэл баясгах чимэглэлийг гар доорх материалаар, бараг л үнэгүй шахуу хийх аргыг та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ.

Үүнийг хийх гол түүхий эд нь чулуу юм. Бидний төдийлөн анзаараад байдаггүй чулуу гэгч энэхүү сонирхолтой нэгдлээр орон орны айлууд хашаандаа хэрхэн чимэглэл хийснийг сонирхоцгооё! Санаа авцгаая!

rock art
Image result for creative rock art work
rock painting ideas strawberries
rock painting ideas vegetables
Хэрэв та хашаандаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг бол тэднийгээ ингэж таних тэмдэгжүүлж болох нь ээ.
rock painting ladybirds

Хаа сайгүй зүгээр л газарт байж байдаг зүйлээр ингэж чимэглэл хийж, хашаагаа өнгө зүс оруулж болохыг харлаа. Өөрсдөдөө хайртай байж, хашаандаа сайхан амьдарцгаая!

Image result for rock art in garden

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Аж ахуйн зөвлөгөө

“Гар утас жорлонгийн суултуураас ч бохир”

Технологийн хөгжил өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа 21-р зуунд гар утас гэдэг хүн бүрийн, тэр бүү хэл бяцхан хүүхдүүдийн маань ч хэрэглээ болсоор удаж байгаа билээ. Тэгвэл гар утас нь маш олон тооны бактерийг тээдгийг эрдэмтэд нотолжээ. Үүнээс үүдсэн халдварт өвчний тархалт ч их хэмжээгээр байдаг байна. Тэгвэл гар утсаа хэрхэн цэвэрлэвэл нян, бактери устах талаар бяцхан зөвлөгөөг өгье.

  1. Гар утасаа 00 руу авч орохоо зогсоо!

Хэдий угаалгын өрөөнд ороод гарахдаа бид гараа угаадаг боловч бохир нянгууд суултуурын усыг татах үед агаарт цацагддаг тул таны авч орсон гар утсан дээр наалдах бүрэн боломжтой гэсэн үг юм.

2. Зориулалтын арчуураар арчих

Энэ нь microfiber буюу бидний сайн мэдэх нүдний шилний зориулалтын арчуур юм. Уг даавуу нь дэлгэцэн дээрх бохирдлыг ямар нэгэн сэв, зураас үүсгэхгүй арчдагаараа давуу талтай.

3. Спиртийн уусмалаар арчих

Шүршдэг саванд 96%-ийн цэнхэр спирт болон цэвэр усыг 2:1 харьцаатай хийж бэлдээд, утас руугаа шүршин microfiber арчуураар арчиж цэвэрлэнэ. Арчууранд өртөхгүй нарийн хэсгүүдийг үзүүртээ хөвөнтэй савхаар арчиж цэвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Зарим гар утасны компаниас утасаа тусгайлан гаргасан үйлдвэрийн цэвэрлэгчээр цэвэрлэхийг зөвлөсөн байдаг.

Аж ахуйн зөвлөгөө

Таны муур яагаад хөлийг чинь хаздаг гэж бодож байна?

Cats Who Didn't Know You Set The Laptop to Take a Photo After 3 Incorrect Password Attempts

Муур бол оньсого мэт амьтан бөгөөд тэдний зан авир ямар утгатай болохыг олоход бидэнд хэцүү байдаг. Нохой гэх мэт бусад гэрийн тэжээвэр амьтдаас ялгаатай нь муур заримдаа урьдчилан тааварлашгүй, тайлагдашгүй байдлаар үйлдэл хийдэг бололтой. Гэсэн хэдий ч үслэг найз нөхдөдөө үүнийг сургаж, заагаад өгвөл тэд биеэ авч явж сурах болно. Гэхдээ зөвхөн бага байх үед нь л ингэх боломжтой. Нэгэнт манай муурнууд хөлийг чинь хазах гэх мэт бухимдмаар үйлдлүүд гаргадаг тул бид энэ асуудлыг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байж болохгүй. Энэ асуудал хэд хэдэн шалтгаантай бөгөөд үүнийг засах арга замууд байдаг.

Тиймээс өнөөдөр Bright Side муурны сэтгэлзүйн талаар ярья. Бид онлайнаар мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хайж, мууранд дурлагсдын мэдэж байгаагаар нийтлэг тохиолддог асуудлын шалтгаан, боломжит шийдлийг эмхэтгэв. Ингээд таны муур яагаад хөлийг тань хаздагийг олж мэдэцгээе!

  1. Уйдсандаa

Таны муур хөлийг чинь хазах гол шалтгаануудын нэг бол уйдсандаа юм. Бүх ан амьтдад байдаг төрөлхийн ан агнуурын зөн совин нь тэднийг аяндаа харж байгаа бүх зүйлээ барьж авахыг хүсдэг болгодог. Хэрэв таны муур ихэнх цагийг ганцаараа өнгөрөөдөг эсвэл та тэдэнд хангалттай анхаарал хандуулдаггүй бол тэд таныг хөөх гэж оролдох магадлалтай. Учир нь тоглох нь тэдний агнуурын зөн совинг өдөөх арга юм. Хэрэв таны муур ан агнуурын зөн совингоо бие даан хөгжүүлж байгаа бол таны хөл, шагай нь тэдэнд хүрч очих боломжтой, үргэлж хөдөлгөөнд байдаг тул хөөхөд хамгийн тохиромжтой олз юм. Ийм байдлаар муур таныг барьж авахыг хичээхэд таатай байх болно. Үүний зэрэгцээ тэд таны хэрэгцээнд анхаарлаа хандуулах болно.

Ийм зүйл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд мууртайгаа ойр ойрхон тоглохыг зөвлөж байна, хэрэв чадахгүй бол өдрийн турш зугаатай байлгахад туслах аюулгүй тоглоом санал болгоорой. Шаардлагатай бол та тэдний тоглоомыг сольж болно.

2. Хэт их болон энгийн хэмжээнд сэтгэл нь хөдлөх

Гэрийн тэжээвэр амьтад илүүдэл энерги, сэтгэлийн хөөрлөө хэрхэн яаж зохицуулахаа мэддэггүй. Энэ нь таны муурыг маш их баярлуулдаг ямар нэгэн зүйл тохиолдоход хөл, хөлөө хазах гэж доошоо дэвхрэх шалтгаан болдог байх. Таны муур хөлийг чинь хазаж байсан үеийг бод. Эдгээр нь тэдэнтэй тоглож байхдаа эсвэл тэдэнд үнэхээр таалагддаг онцгой амттан санал болгох үе байх.

Энэ асуудлын шалтгаан нь заавал муу биш ч гэсэн муурандаа таныг гомдоох нь тийм сайн зүйл биш гэдгийг ойлгуулах нь маш чухал юм. Энэ зан үйлийг засахын тулд та эерэг арматурыг ашиглаж болно. Муур чинь сэтгэл нь хөдлөөд хөлийг чинь хазах үед хооллож, тэдэнтэй тоглодогоо зогсоо. Дараа нь муурыг тайвшрахад нь туслаарай, тайван байхад нь дахин тоглож эсвэл тэдэнд амттан бэлэглээрэй.

3. Сул дорой байх

Хэрэв таныг унтаж, амарч байх үед муур чинь хөлийг чинь хазаж байвал муурныхаа эрүүл мэндийг шалгаж үзэхийг зөвлөж байна. Таны муур ямар ч гэмтэлгүй, эсвэл өвдөхгүй байгаа эсэхийг шалгаарай. Муур эвгүйрхсэн эсвэл өвдсөн үед таны анхаарлыг татахыг хичээдэг. Тэдэнд таны тусламж хэрэгтэй байгааг анхааруулах гэж оролдож байгаа бөгөөд үүнийг хийх олон арга бол хөл хазах явдал юм.

Хэрэв таны муур өвчтэй биш бол тохь тухтай, аюулгүй газар эсвэл байрлалаас тав тухгүй газар руу шилжих нь тэдэнд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Дараа нь тэд үүнийг болзошгүй заналхийлэл гэж үздэг тул үүнд таагүй хандах болно.

4.Түрэмгий байдал

Зарим муурнууд түрэмгий зангаасаа болж л хөл, шагайг тань хаздаг. Энэ нь тэдний зулзага байхаасаа хойш үүссэн асуудлууд эсвэл тэдэнд стресс үүсгэдэг орчинтой холбоотой байж болох юм. Хэрэв таны муур ийм нөхцөл байдалд орсон бол өөрийгөө хамгаалах хэлбэр болгон тан руу дайрч магадгүй юм.

Хэрэв таны муур стрессээс болж хөлийг чинь хазаж байгаа гэж бодож байвал аль болох хурдан малын эмч эсвэл амьтны эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Тэд танд зөвлөгөө өгч, муурны тань энэхүү зан араншингийн тодорхой эх үүсвэрийг танихад туслах болно. Ингэснээр таны муур болон гэр бүлийн хүмүүс бүгдээрээ энэ асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжтой болно. Хэрэв таны муур маш түрэмгий юмуу эсвэл тэдний хазсан байдал нь хүнд гэмтэл учруулж байвал та хазуулсан даруйдаа өөрөө эмчид хандах хэрэгтэй.

Үүнээс гарах арга зам

Өнөөг хүртэл бид муур таны хөлийг хазах шалтгаан нь юу байж болох талаар л ярьсан. Гэсэн хэдий ч, таны шийдэж буй асуудал нь мэргэжлийн эмчийн туслалцаа шаарддаггүй тохиолдолд бид энэ нөхцөл байдлыг бие даан шийдвэрлэх талаар хэдэн зөвлөгөө өгөхийг хүсч байна.

Төрөлхийн анчин араншингаа ашиглах боломжууд: Таны муурыг танай байшинг судлах, зугаатай байлгах боломжийг олгох хангалттай тоглоом, цамхаг, өндөр тавиур, нуугдах газруудаар хангах. Таны сонгосон тоглоом, объект нь муурандаа тохирсон, аюулгүй байх ёстой гэдгийг санаарай.

Муурны эерэг, тууштай, урьдчилан таамаглаж болох харилцан үйлчлэл: Мууртайгаа цагийг өнгөрөөхийн тулд цагийн хуваарьтаа тодорхой төлөвлөгөө оруул. Хэрэв боломжтой бол энэ нь үргэлж өдрийн нэг цагт байх ёстой. Та муураа тэжээгээд тэдэнтэй тоглож болно – эсвэл тэд ойр орчмын газруудаар аялах дуртай бол та хамт зугаалж болно.

Муураа найзтай болгоод тоглуулаарай: Хэрэв таны муур ганцаараа их цагийг өнгөрөөдөг бол өөр зулзага авч, бие биенээ хөгжилтэй байлгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө муур тань нийтэч зан чанартай, бусадтай хамт цагийг өнгөрөөх дуртай эсэхийг шалгаарай. Түүнчлэн, шинэ тэжээвэр амьтан үрчлэх нь маш том үүрэг хариуцлага гэдгийг санаарай.

Амьтны эмнэлэгт очиж үзээрэй: Муурны түрэмгий байдлыг өдөөж буй тодорхой эмгэг, өвчнүүд байдаг. Тиймээс муурны эрүүл мэнд, биеийн ерөнхий байдал сайн байгаа эсэхийг баталгаажуулахын тулд жилд дор хаяж хоёр удаа малын эмч дээр очих нь чухал байдаг.

Таны муур хөлийг чинь хазахад хүргэж болзошгүй шалтгаанууд болон санал болгож буй шийдлүүдийг уншаад танд болон мууранд тань үр өгөөжтэй зөвлөгөө байна уу? Та энэ асуудлыг хэрхэн даван туулсан бэ?

Аж ахуйн зөвлөгөө

Амны хаалттай үед шилээ хэрхэн цантуулахгүй байх вэ?

Маск жирийн үзэгдэл болсноос хойш бид нүдний шил цантахын эсрэг олон аргыг туршиж байсан боловч саяхан нэгэн эмч твиттертээ маскныхаа дээд талыг эвхэх, салфетка ашиглах, шилийг цанталтын эсрэг шүршигчээр шүрших зэргээс бүр ч энгийнээр жиргэжээ. Энэ бол бидний хэлж заншсанаар “хурууны лент” юм.

Ингэснээр таны нүдний шил цантахгүйгээр зогсохгүй амны хаалт тань доош унжих, нүдний шил гулгаж унах зэрэг олон асуудлыг нэг дор шийдэж байгаа хэрэг юм.

error: Content is protected !!