ЭЕРЭГ МЭДЭЭ

Ану-ийн маань гэр бүлээс мэндчилгээ дэвшүүллээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань нээх тийм гоё эмэгтэй тэ. Бүр нэг тийм гэрэл цацруулсан. Ану маань Б.Түвшинбаяр гэх залууг амьдралынхаа ханиар сонгож аль хэдийнээ 6 сайхан хүүхдийн аав ээж болсон билээ. Их гоё гэгээлэг сайхан гэр бүлээс маань бид бүгдэд шинэ оны мэндчилгээ ирлээ.

Тэрээр “Нийт Монголчууд та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг манай гэр бүлийн зүгээс хүргэж байна.” хэмээн дээрхи сайхан зургийн хамт нийтэлсэн юм.

Ану маань нэгэн ярилцлагандаа “Миний аав олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг их хөдөлмөрч хүн” гэж ярьж байхыг сонсоод миний хувьд дүгнэхдээ Ану маань яг л аавыгаа дуурайсан ийм их хөдөлмөрч, өөрийгөө төдийгүй гэр бүлээ сайхан авч явдаг , хүчтэй бүсгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан юм. Та бүхэн маань ч санал нэг байгаа бизээ.

Ану нөхрийнхөө тууштай байдалд хамгийн ихээр татагдсан гэх бөгөөд хамгийн анх нүд хөмсгөнд нь дурлаж байсан гэдэг.

Өнөр өтгөн , гэгээлэг сайхан гэр бүлдээ мөн шинэ оны мэнд хүргэе. Үлгэр дууриалал болсон сайхан гэр бүл шүү. Гэгээлэг бүхнийг хүсье.

ЭЕРЭГ

Жижиг цехийг том үйлдвэр болгон хөгжүүлсэн Б.Батзориг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медаль хүртлээ

Гэргийгээ хүнд өвчний улмаас алдсан Б.Батзоригийг Монголчууд бид андахгүй. Эхнэрээ эмчлүүлэх гэж сийлбэр хийн олон жил уйгагүй халамжилсан ч цар тахлын сүүдэр энэ айлыг дайрсан юм. Б.Батзориг маань саяхан хэдэн сарын өмнө хэлж байхдаа: “Боломжиндоо тааруулаад ханийнхаа ярьж байсан нэг хүслийг нь биелүүлж, эмээдээ машин бэлэглэлээ бид дөрөв нь. Эмээ нь одоо хүссэн үедээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байнаа… ” хэмээн сошиал хуудсандаа нийтэлж байсан билээ. Тэгвэл тэр өнөөдөр “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.

Тэрээр 2008 оноос ажлын гараагаа эхэлж 2010 он хүртэл “Цагаан шонхор холдинг -д мужаан, 2010-2015 он хүртэл “Залуу хас” ХХК-д Туслах мужаанаас Мастер мужаан болтолоо дэвшин ажилласан байна. 2015 оноос хувиараа цех ажиллуулж 2017 оноос модон шат, саун гэх мэт бүх төрлийн тавилгуудыг хэрэглэгчдийн хүссэн загвар хийцээр үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэн түрээсийн байранд цех хэлбэрээр 5-7 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.

2019 оноос тавилгын үлдэгдэл болон хаягдал материалыг ашиглан “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэх төслийг санаачлан Германы олон улсын хамтын нийгэмлэгийн инновацийн төсөлд 200 гаруй төслөөс шалгарч 19 сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийгдэж СНС машин, офиссын тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Уг төслөө амжилттай хэрэгжүүлснээр санхүүжилт нь буцалтгүй тусламж болж олон залуучуудыг ажлын байртай болгожээ. “Эко гар утасны тавиур” төсөл нь “Эко таваг” шинэ бүтээгдэхүүнээр төрлөө нэмж хүний хэрэгцээг нэг дор хангасан эко бүтээгдэхүүн гэдгээрээ “2021 оны Шилдэг гарын бэлэг-Шилдэг Эко бүтээгдэхүүн “-ээр шалгарсан билээ. 2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Ажлын байр дэмжих” эргэлтийн зээлд хамрагдаж, 15 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

Тус компанийн эко модон бүтээгдэхүүнүүд нь импортоор орж ирдэг хуванцар бүтээгдэхүүнийг орлож, нийт хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Иймд Б.Батзоригийн энэ бүх хийсэн ажлыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан байна.

Эх сурвалж: mass.mn , eguur.mn

ГОО БҮСГҮЙЧҮҮД

Монголын кино урлагийн сайхан бүсгүйчүүдээс-24 фото

МУГЖ Мятавын Бадамгарав

МУАЖ Чимэдийн Долгорсүрэн

Зууны манлай МУГЖ Түдэвийн Цэвээнжав

МУГЖ Ламжавын Цэндсүрэн

Жүжигчин Мажигийн Цэнджав

Жүжигчин Надмидын Цэрмаа

Жүжигчин Жамсрангийн Цолмон

Дуучин, жүжигчин Доржготовын Янжинжав

Жүжигчин Бадрахын Сосорбарам

МУГЖ Лха.Долгор

МУГЖ Өлзийбаярын Рэнцэнноров

МУАЖ Дашзэвэгийн Ичинхорлоо

МУАЖ, Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа

МУГЖ Пүрэвийн Цэвэлсүрэн

МУАЖ Түндэвийн Хандсүрэн

МУГЖ Батлувсангийн Энхтуяа

МУГЖ Цэндийн Цэнд-Аюуш

Жүжигчин Доржийн Цэмбэлмаа

Жүжигчин Загдын Долгорсүрэн

Жүжигчин Лувсандоржийн Дуламжав

МУАЖ Доржийн Цэрэндулам

МУСТА М. Рэнцэнханд

МУСТА ж. Жигжиддулам

Жүжигчин С. Хандсүрэн

Эх сурвалж: “Монгол кино” фэйж хуудас

Цаг үеийн мэдээлэл

Ц.Мичидмаа урлаг , уран бүтээлийн төрөлд “2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорлоо

Таван настайгаасаа эхлэн урлагийн салбарт хөл тавьж 40 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн сурагч Ц.Мичидмаа “2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорлоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 30 дахь жилдээ ийнхүү шалгаруулж байна.

Тэрээр урлаг, уран бүтээл төрлөөр ийнхүү оны онцлох хүүхдээр шалгарсан Ц.Мичидмаа маань сэтгэгдэлээ хуваалцлаа.

Ц.Мичидмаа: “Би одоо урлагийн салбарт ороод нийтдээ 8 жил болж байна. 5 настайгаасаа хойш кино, уран бүтээлүүдэд туслах болон гол дүрээр тоглож байсан. Нийт тоголсон кинонуудаа тоолвол 40 гаран уран бүтээл байгаа. Бас одооноос эхлээд дуулж эхэлж байгаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Оны онцлох хүүхэд боллоо гэх мэдээллийг сонссоноос хойш сэтгэл маш их догдолсоор байсан. Сайдаасаа ийм хүндтэй шагнал авсандаа үнэхээр их баяртай байна. ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2022 оны шилдэг хүүхдүүдэд батламж, гарын бэлэг гардууллаа. Тэрээр хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, илүү их амжилт гаргахыг ерөөлөө.

Эх сурвалж: zogii.mn

ЭЕРЭГ

Дуучин М.Үүрцайх: Ээж гэдэг хүн гэнэт үгүй болох чинь маш хэцүү ,сонин мэдрэмж юм билээ. Ээжийгээ амьд дээр нь хайрлаарай

Дуучин М.Үүрцайх: Хүний ээж чинь гэнэт л байхгүй болчихоор үнэхээр хэцүү юм билээ. Бие нь өвдөөд ч юмуу алгуурхнаар тодорхой хугацаанд хамт байсан бол хүн чинь арай нэг сэтгэлээ бэлддэг ч юмуу бас арай учиртай байх. Гэнэт зүв зүгээр байж байгаад ээж гэдэг хүн байхгүй болчихоор үнэхээр хэцүү юм билээ. Би бол их олон жил шокноосоо гараагүй явсан. Одооноос л нэг арай гайгүй. Сүүлд ээждээ дуу зориулж бүтээгээд , өөрийн хүслээ гүйцээхээр тэгж байж нэг арай нэг сэтгэл тавиу боллоо. Тэгсэнээс сэтгэл маань байнга нэг тийм бугалаатай байсан. Ээжийгээ бодохгүй нэг ч өдөр байгаагүй.

Ээж маань эмнэлэг домнологт хэвтээд яваад байдаггүй, өвддөггүй байж байгаад гэнэт бурхан болсон. Их сонин мэдрэмж авсан. Манай дүү нар тухайн үед жаахан байсан , би чинь айлын том болохоор бүх л юм толгойн дээр ирсэн. Хүний чинь амьдрал тэгээл эрээнтэй бараантай байх юмдаа. Зовлон ч үзсэн, жаргачиж ч үзсэн. Хүүхэд байхдаа би чинь надшиг жаргалтай хүүхэд байна уу гэмээр л жаргалтай явсан. Ээжийгээ өнгөрсөнөөс хойш өөрийнхөө үзэх ёстой зовлон гэж байдаг бол тэр бүхнийг л үзээд дууссан байх гэж бодож байна.

Надад хамгийн тодоор үлдсэн сургамж бол хүн өөрөө өөртөө л итгэх ёстой юм билээ. Хичнээн хамаатан садан, хичнээн дотны найз нөхөд байсан ч гэсэн мөн чанарууд нь өөр учраас хүнээс юу ч гуйж , хүлээх хэрэггүй. Хүн өөрөө өөртөө итгэж өөрөө л амьдралаа босгодог . Ээж маань өнгөрчлөө гээд л хамаатан саднаасаа ч юмуу тусламж эрээд л , гайгүй явж байгаа найз нөхдөөсөө тусламж эрээд л өөрийнхөө нэр нүүрийг бараад байх хэрэггүй юм байна аа гэдгийг тухайн үедээ маш их ойлгосон. ” хэмээн ярилцлага өгсөн юм.

Дуучин М.Үүрцайх бурхан болсон ижийдээ зориулж “Урт насалж удаан жаргаарай” хэмээх дуугаа 4 сарын өмнө бүтээсэн билээ.

Эх сурвалж: C1 телевиз , “Алганы хээ шоу ток шоу”

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Хамгийн үзэсгэлэнтэй үнээ шалгаруулах тэмцээн

Зөвхөн сүү болон махаараа л үнэлэгддэг үхэрнүүдийн дунд гоо үзэсгэлэнтэйг нь шалгаруулах тэмцээн зохиогдсон нь үнэхээр сонин өвөрмөц явдал боллоо.

Тодруулбал ОХУ-ын Бүгд найрамдах Саха (хуучнаар Якут) -д хоёр дахь жилдээ зохиогдсон үхрийн гоо үзэсгэлэнгийн тэмцээн нь үхэрнүүдэд өөр байдлаар үнэлэгдэх онцгой боломжийг өгчээ.

Уг тэмцээнийг саалийн үнээгээрээ бүс нутагтаа алдартай Tyolyoy тосгоны ардын гар урлалын төв зохион байгуулсан ажээ.

Оролцогчдын дунд тод будалттай , Оросын уламжлалт хувцас чимэглэлээр гоёсон үхэрнүүд хамгийн дуулиантай байсан ч заримых нь үхрээ гоёсон хэв маяг нь Холливудын сонгодог кинонуудаас санаа авсан нь бас онцлог байжээ.

Сүйт бүсгүй , сүйт залуу хоёрын хувцасыг өмссөн үнээ , бух хоёр ч бас байх ажээ.

Ootoy болон Tootoy гэх хоёр ихэр үхэр үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татаж ялагчаар тодорсон ажээ.

Эх сурвалж: themoscowtimes.com

Uncategorized

17 жилийн дараахь ээж охин хоёрын уулзалт

“Миний охин Далантайн Баасансүрэн. 2005 онд БНХАУ-д ажиллахаар явсан билээ. Охин маань тухайн үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн болохоор сураггүй байсаар 2018 онд сураг нь гарсан. Уулзаж чадахгүй , утсаар ярих төдий байна. Би өндөр настай хүн. Элэгний хорт хавдараар өвдөж 30 хувийг тайруулсан. Одоо зүрх судасны өвчтэй бие маань хүнд байгаа болохоор охиныгоо хар холоос авчирч уулзах хүсэлтийг минь биелүүлж өгнө үү хэмээн танай нэвтрүүлэгт хандаж байна. Хүсэлт гаргасан өндөр настан Бадам ” гэсэн өргөдөл Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олонд иржээ.

Ийнхүү тус нэвтрүүлгийн хамт олон , Гадаад харилцааны яам , Бээжин дэхь элчин сайдын яам зэрэг холбогдох албаны хүмүүстэй хамтраад 3 сарын хугацаанд уйгагүй зүтгэж хайрт охинг нь БНХАУ-с авчирсан юм.

Тэрээр охин нь ярихдаа: Би одоо ээждээ тус нэмэр болоод , ээжийнхээ хөл гар нь болоод ээжтэйгээ хамт өтөлнө гэж бодож байгаа. Эхлээд Монгол улсынхаа бичиг баримт иргэний үнэмлэхээ авна. Бор гэр бариад , ганц хоёр мал маллаад ээжийнхээ хажууд ээжтэйгээ хамт өтөлмөөр байна. Ер нь бол ганц бие амьдарна. Яагаад гэвэл би 1-рт өмнө хүнтэй амьдарч байсан учраас ер нь бол гэр бүл дараа нь хэрүүл уруул гарна, 2-рт Монгол эрчүүдээ бузарламааргүй байна. Тиймээс би ганц бие амьдарна. Ер нь бол амьдралдаа алдаад залхаж байна гэх юмуудаа. Тэрээр 17 жил ирээгүй учраас гээд талбайн төрийн ордондоо , мөн Чингис хааны хөшөөндөө очиж мөргөсөн юм. Ээжтэйгээ хамт өтөлнөө гэж ярих тэрээр 25 насандаа яваад ийнхүү 17 жилийн дараа ирж байгаа билээ.

Сэтгүүлч: Хятадад очоод хэцүү зүйлүүд байсан байх.

Охин Д.Баасансүрэн: Анх тэднийд очоод , тэд нар шавар пийшэн дээрээ унтдаг байсан юм билээ . Тэгээд нэг өдөр муудалцаад би пийшэн дээр нь гудас дэвсээд унтах гэж байтал “Энэ чиний хэвтдэг газар юмуу” гэж надад хэлж байсан. Тэр үгийг би яс махандаа шингээж байсан. Хоёр хүүтэй ядуу айл байсан. Жижигхэн газраа ногоо тариад тэр нь жилийнхээ хүнсэнд хүрдэггүй тэгээд хоёр хүү нь гадуур ажил хийж явдаг. Тэгээд надтай танилцсан юм билээ. Тэгээд намайг гэрлүү чинь ирдэг буцдаг болгоно гэж хуурсаар 17 жил боллоо. Хятадууд чинь баяр ёслолоор л жимс авдаг юм билээ. Надад нэг хайрцаг мандарин авч өгөөд. Нөгөө нутгийх нь хүмүүс “Өө Монгол эхнэртэй болсон гэнээ , очиж үзье” гээд хүмүүс ороод ирж байгаа байхгүйюу, орж ирээд манайд суунгуут би чинь Монгол хүмүүс шигээ л хүн орж ирэхээр дайлах гээл нөгөө жимсийг нь гаргаж өгөөд л , нөгөө самрыг нь тавьж өгөөд л. Тэгээд нөгөө хүмүүс явсаны дараа дургүйцэж байгаа юмчинь. “Манайхан тийм Монголчууд шиг бишээ. Манайх чинь хааяаа нэг баяр ёслолоор л жимс иддэг. Хүн амьтан орж ирэхээр битгий тэр жимс тараагаад бай” гэж загнуулж байсан. Хоолонд нь дасахгүй печень иднэ, боорцог иднэ. Гэтэл хадам ээж уурлаад печень , боов идэж дуусгалаа гэж ууралдаг байсан. Би тэгээд гадаа гараад нулимсаа арчаад уйлдаг байсан. Нутгаа санаад их хэцүү байсан.

Бүх л юмыг эмэгтэй хүн хийдэг , хадам ээж бол тэг ингэ гэж их тушаадаг.Ер нь Солонгостой адил байдаг юм билээ. Тэр нь бол яахав нэг ёсондоо хүмүүжил юмуудаа.

Сэтгүүлч: Тэнд очоод байнга хэцүү байгаагүй байх. Хүний амьдрал баялаг. Тэнд очоод хамгийн их баярлаж байсан зүйлээ хуваалцаач

Д.Баасансүрэн: Бодоод байхад баярлаж байсан юм бараг байхгүйдээ. Хүүхэдтэй болоод гэрээ санах нь арай багассан. Тэгэхгүй бол гэрээ санаад бараг солиорох гээд байдаг байсан.

Хүүхэд маань Монголоор бараг ярихгүй. Айгаад хүүдээ Монгол хэл сургаагүй. Тэрэндээ тэгэхдээ би одоо харамсдаг.

Сэтгүүлч: Хүү нь гаргаж өгөхдөө юу гэж хэлж байна вэ?

Д.Баасансүрэн: Би хүүдээ хамаг учраа хэлсэн л дээ. Миний хүү ээжийгээ санахаараа ээжтэйгээ яриарай. Амралтаараа ч юмуу Монголд ирээрэй гэж хэлсэн. Би бол хүү дээрээ Хуримаа хийхэд нь ч юмуу нэг очиж ирнэ. Ер нь бол дахиж Хятадруу очмооргүй байна. Яагаад гэвэл тэр муухай газраас арай гэж ирчихээд би ахиж очмооргүй байна. Тэнд надад сайхан дурсамж байхгүй.

Заримдаа нутгаа санах хэцүү үедээ би өөртөө “Хохь чинь , өөрийн хийсэн буруу” гээд өөрийгөө алгаддаг байсан. Бүр үхмээр санагддаг байсан.

Сэтгүүлч: Нөхөр нь гар хүрдэг байсан уу?

Д.Баасансүрэн: Нутагруугаа явна гээд уурлаад гарсан чинь заазуур бариад надруу дайрч байсан. Би тэгээд яахав эр хүний дээр гарч чадахгүй юмчинь гөлөг шиг л байдаг байсан. Тийм учраас бид хоёр хэрүүл зодоон хийдэггүй , би дандаа бууж өгдөг байсан.

Наашаа ирэх болсоныг мэдээд онгоцонд суух хүртэлээ би их түгшиж байсан. Яг явах үед ямар нэг юм бүтэлгүйтэх вийдээ гэж их айсан. Тэгээд онгоцондоо суугаад их сэтгэл амарсан. Монголын газар нутагруу ороод ирэнгүүт л өөрийнхөө гэрт ороод ирсэн юмшиг л . Монголын минь тал нутаг үнэхээр гоё харагдаж байна лээ.

Д.Баасансүрэн: Ер нь эмэгтэй хүн хүүхэд гаргаад зовлон жаргал үзээд ирэхээрээ ээжийнхээ зовлонг их мэдэрдэг. Аав маань осолд орсоноосоо хойш архи уугаад ээжийг их зоддог байсан. Тэгээд ээж маань архинаас нь гаргах гэж зөндөө оролдсон. Байраа зараад дахиж машин авч өгөөд. Машинтайгаа халтуур хийнэ гээд л орой архи уугаад ороод ирдэг байсан. Том ахыгаа би их өрөвддөг юм. Бид нарыг хоосон хонуулахгүй гээд их зовсондоо. Хоёр дахь ах маань бас сургуулиасаа гараад гурилаар боорцог хийдэг байсан. Би тэгээд тэр боорцогыг нь зах дээр зардаг байсан.

Д.Баасансүрэн: “Корона гарсанаас болоод ажил хийхэд хэцүү байна шинжилгээний бичиг шаардаж байна , би одоо ажил хийхэд хэцүү боллоо , заавал би Монголруу явж бичиг баримтаа шинэчлэхгүй бол хүү маань өтлөөд ирэхийн цагт эмчид үзүүлэх даатгалын дэвтэр ч байхгүй” гэх мэт өчнөөн хэлж байж нөхрийн талаасаа вагоны мөнгө , нисэх онгоцны мөнгө авсан. Би тэгэхдээ энэ мөнгийг хүртэх ёстой гэж бодож байгаа. Би энэ олон жил хөдөлмөрлөж өөрт нь болон өөрийнх нь аав ээжид нь байртай болгосон, 3 машин солиулсан. Байрны зээлээ төлчвөл чамайг явуулнаа гэх мэтээр хуурсаар байгаад 17 жил болсон.

Ингээд 17 жил уулзаагүй ээж охин хоёр уулзсан юм…

Таныгаа ийм удаан хүлээлгэсэнд Уучлаарай хэмээн ээждээ мөргөсөн юм.

Эх сурвалж: “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэг

ЗӨВЛӨГӨӨ

Нүдний контур шивүүлсэнээс болж зовхи нь гэмтсэн хүмүүс нэг эмч дээр гэхэд л 7 хоногт 3-4 хүн ирж байна

Сүүлийн үед контур шивүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дунд давхраагаа хэтэрхий гүн хийлгүүлсэнээс болж зовхины дотор талын бага зэрэг сөхөгдсөн хэсгээ далдалахын тулд давхарлаж контур шивүүлэх тохиолдол гардаг байна. Тэгвэл энэ нь хамгийн буруу арга гэж мэргэжлийн нүдний эмч зөвлөж байна.

Хосбилгүүн эмнэлэгийн Ерөнхий эмч , Анагаах ухааны доктор Ж.Батсайхан: Анатомыг нь буцааж хэвийн байдалд оруулж засуулахын оронд харин ч бүр дээр нь нэмээд чөлөөт эрмэгэн дээр нь сорви үүсгээд нөгөө тосны булчирхай онгойж байдаг нүхнүүдийг нь сорвиор бөглөөд ингэж энэ асуудлыг шийднэ гэж байгаа бол энэншиг ийм эндүүрэл байж болохгүй. Дараа нь тэрийг шивээсээр засна гэдэг байж болшгүй зүйл. Контурыг бол давхрааны ёроолоор буюу сормуусны гадна талаар шивэх ёстой байтал манайхан салструу нь оруулж шивээд байна. Тиймээс нүдийг чийгшүүлж байдаг булчирхайн нүх сүвүүд нь онгойж бидний нүдрүү тос өгч байдаг хэсэг дээр нь шивчихээр сорвижилт үүсгээд түүнээс улбаалаад насан туршдаа хуурай нүдний асуудал үүсч эхэлдэг.

Шивээсийг зөвхөн хүний арьсан дээр хийж болдог ба салстан дээр хийх нь маш эрсдэлтэйд тооцогддог. Ур чадвар муутай хүнээр контур шивүүлээд нүдээ гэмтээсэн гэх шалтгаанаар 7 хоногт 3-4 хүн Ж.Батсайхан эмчийг зорин ирдэг байна.

Хосбилгүүн эмнэлэгийн Ерөнхий эмч , Анагаах ухааны доктор Ж.Батсайхан: Контурыг шивэхдээ нүдний эвэрлэг дээр чанга дарж шивдэгээс болоод буцаагаад нүдээ нээх үед эвэрлэг буюу энэ нүдний харын урдуур байгаа тунгалаг хальсны өнгөн хэсгийг шалбалаад , хуулаад контур хийлгэсний дараа хоёр дахь өдөр нь тухайн хүн маань нүдээ нээж чадахгүй , мөн нэмээд нүдний бүрэн бүтэн байдал чанар алдагдаад , агаарын бактер вирусын халдвар авч үрэвсэж нүдээ нээж чадахгүй өвдөлттэй хүмүүс орж ирж байна.

Эх сурвалж: MNC телевиз

ЭЕРЭГ

Аавтайгаа жигтэйхэн адилхан Гүнжээ охин

Ану буюу Ч.Уранхолбоо маань Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож өдгөө зургаан сайхан хүүхдийн ээж, аав болцгоосон билээ.

Ч.Уранхолбоо маань өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, влог хийх , өөрийн брэндээ танилцуулах гэх мэт цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн бол түүний нөхөр үг дуу цөөтэй, даруу төлөв нэгэн гэдэг нь фэйсбүүк, инстаграм зэргийг ашигладаггүйгээс нь харагдана.

Ч.Уранхолбоо ханийнхаа тууштай байдалд хамгийн ихээр татагдсан гэх бөгөөд хамгийн анх нүд хөмсгөнд нь дурлаж байсан гэдэг.

Таван хөөрхөн охиных нь Гүнжээ нь аавтайгаа хамгийн адилхан. Анх нөхрийнхөө нүд , хөмсөгөнд дурлаж байсан гэж хэлэх тэрээр яг тэр нүд хөмсөгийг нь дуурайсан хөөрхөн охин төрүүлжээ. Аавтайгаа жигтэйхэн адилхан Гүнжээ охины зургуудаас хуваалцая.

Ч.Уранхолбоо: “Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч хүүхдүүд маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хүүхэд хүмүүжүүлэх арга барилаасаа хуваалцсан юм.

Өнөр өтгөн сайхан гэр бүлдээ хамгийн гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГОО БҮСГҮЙЧҮҮД

6 хүүхэд төрүүлсэн ч зурсан юмшиг биетэй Ч.Уранхолбоо

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань аливааг гэрэл гэгээтэйгээр харж, эерэг ханддаг нэгэн билээ. Тэрбээр Б.Түвшинбаяр гэх залууг амьдралынхаа ханиар сонгож 6 сайхан хүүхдийн аав ээж болжээ. Саяхан энэ сайхан гэр бүл маань зургаа дахь үрээ өлгийдэн авсан билээ.

Ану маань нэгэн ярилцлагандаа “Миний аав олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг их хөдөлмөрч хүн” гэж ярьж байхыг сонсоод миний хувьд дүгнэхдээ аавыгаа дуурайсан ийм их хөдөлмөрч, биеэ сайхан авч явдаг , хүчтэй бүсгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан юм. Та бүхэн маань ч санал нэг байгаа бизээ.

Үзэсгэлэнтэй , хөдөлмөрч , дайчин бүсгүй маань мөн ухаалаг , эерэг нэгэн билээ. Түүний “Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаардаг вэ?” асуултанд тэр хариулахдаа:

“Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч хүүхдүүд маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд хүүхэдтэйгээ байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хариулж байжээ

Зургаан хүүхэд төрүүлчихээд биеэ ийм сайхнаар байлгана гэдэг бол үнэхээр гайхалтай.

Өнөр өтгөн сайхан гэр бүлдээ хамгийн гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе.

error: Content is protected !!