Uncategorized

ТЭЭГЧ ЭХ: 20-25 сая төгрөг өгөхөд эрсдэлгүй,эрүүл хүүхэд төрүүлээд өгнө…УНШААРАЙ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.Үргүйдэл нь нийгмийн эмзэг асуудал болоод удаж байгаа. “Тээгч эх болно” гэсэн зар хаа сайгүй хөврөх аж. Энгэртээ хүн тэвэрч, үр удмаа үлдээх гэсэн хосууд тээгч эх хөлсөлж, биологийн эцэг, эх болохоор байдгаа шавхаж, бүх зүйлээ дэнчин тавин, үр хүүхэдтэй болохоор зүтгэсэн тохиолдол өнгөрсөн арван жилийн хугацаанд олон бий. Энэ хэрээр тээгч эх болох сонирхолтой эмэгтэйчүүдийн тоо эрс өсжээ. Бид энэ удаагийн “Нууц дуран” буландаа хэд хэдэн тээгч эх болох сонирхолтой эмэгтэйчүүдтэй холбогдож, дурандсанаа хүргэх гэж байна. Тэд фэйсбүүк группт зар байрлуулж, зөвхөн чатаар залгаж, мессеж бичихийг хүсдэг аж.

25 настай тээгч эх: Төлбөрөө хувааж авна

-Сайн байна уу, зарын дагуу холбогдож байна.

-Аа, за. Та асуудлаа хэлээд, өөрийнхөө асуудлыг ярьж болно. Би туслахад бэлэн байна.

-Та хамгийн сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ. Өмнө нь төрж байсан уу?

-Би 25 настай. Манай хүүхэд таван нас хүрч байгаа. Төрөх үедээ л нарийн шинжилгээ өгч байсан. Түүнээс хойш цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч байгаагүй. Гэхдээ суурь өвчингүй учраас эрүүл байх гэж бодож байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадах юм бол шаардлагатай бүх зүйлийг хугацаа алдахгүйгээр хийж, тусална.

-Тээгч эх болох тухайгаа ар гэрийнхэнтэйгээ ярилцсан уу?

-Манай нөхөр уурхайд ажилладаг юм. Бид залуу байгаа учраас хоёр дахь хүүхдээ төрүүлэх болоогүй байгаа. Жилийн өмнө нөхөртэйгөө ярилцаад тээгч эх болохоор шийдсэн. Хүнд хүн бэлэглэнэ гэдэг чинь буянтай ажил шүү дээ. Аав, ээж гэрийнхэнтэйгээ ярилцаад зөвшөөрсөн байгаа. Хүндрэлгүй төрдөг учраас та итгэж болно.

-Төлбөр нь хэд байдаг вэ?

-Таныг найдвартай хүн гэж бодоод 20-25 сая төгрөгөөр тээгч эх болж өгнө. Гадуур 30 сая төгрөгөөс эхэлдэг юм байна лээ шүү. Би албан зуучлал гэхгүйгээр тантай шууд холбогдсон болохоор бага үнэ хэллээ. Эмнэлгээр зуучлуулсан бол бараг тал мөнгийг нь авчихдаг гэсэн.

-Төлбөрөө яаж авах вэ?

-Эхний удаа урьдчилгаа төлбөр болох таван сая төгрөгийг бэлнээр авна. Гэхдээ мэдээж эсээ амжилттай суулгасны дараа. Харин хүүхдээ тээх хугацаандаа сардаа хуваагаад 10 сая төгрөгөө авна. Хүүхдээ төрүүлснийхээ дараа үлдэгдэл 10 сая төгрөгийг нь авна.

-Хаана уулзах боломжтой вэ. Биднээс өөр юу шаардлагатай бол?

-Хүүхдээ тээх хугацаанд эмнэлгийн үзлэг, үзүүлэх өдөр, хяналтын төлбөр, шаардлагатай зүйлийг танай талаас хариуцна. Миний үүрэг зөвхөн эрүүл хүүхэд л төрүүлэх шүү. Жирэмсэн байх хугацааны витамин, эм, тариаг та хариуцна гэсэн үг. Та энэ бүх асуудлыг шийдэж чадах бол Яармагт хүрээд ирж болно.

-Уучлаарай, таны боловсрол ямар вэ. Удам судрыг нь асууж болох уу?

-Манай ээж сэхээтэн. Харин аав маань бүрэн дунд боловсролтой. Би ХААИС-ын гуравдугаар дамжаанд сурах ёстой. Дараа жилээс сургуульдаа сурна гэсэн бодолтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг уулзаж байгаад өгөх нь тохиромжтой. Маш олон хүн холбогдож байгаа учраас эхэлж уулзсан хүнтэйгээ л тохиролцоонд хүрнэ шүү” гэв.

34 настай тээгч эх: Гурван хүүхэдтэй, нөхөргүй, суурь өвчингүй

-Тээгч эх болно гэсэн үү. Ямар үнэтэй байдаг юм бол?

-25 сая төгрөг гэж байгаа. Хүүхэд тээх, хяналтад орох, үр суулгах хугацаа бараг жил гаруй хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацааны байрны түрээсийн төлбөр, сарын хэрэглээний мөнгө үндсэн төлбөрөөс гадна бодогдоно шүү. Сард 1-2 удаа уулзаж, эмчдээ үзүүлж эрүүл тээж байгаа гэдгээ харуулаад явна.

-Жилийн хугацаанд бидэнтэй хамт байж чадахгүй гэсэн үг үү?

-Та нартай хамт байна гэсэн ойлголт байхгүй. Би тээгч эх болохоор шийдэж, олон зүйлийг судалсан. Хамт байна гэсэн заалт, тохиролцоо байдаггүй юм билээ.

-Та өмнө тээгч эх болж байсан юм уу?

-Үгүй. Би гурван хүүхэдтэй. 34 настай эмэгтэй байгаа юм. Нөхөр маань байхгүй болчихсон учир би энэ шийдвэрийг ганцаараа гаргасан. Гурван хүүхэдтэй учраас хамгийн гол нь дулаан байр хэрэгтэй. Хүнд хүн өгөх шиг буян байдаггүй болохоор ядарч, бэтгэрч яваа хүмүүст буян болж, энгэрийг нь дэвтээх үр төрүүлээд өгвөл хэрэг шүү дээ. Буян болно.

-Хүүхэд тээх хугацааны эрсдэл зэргийг хэн хариуцах вэ?

-Төлбөрөө хоёр хувааж авна. Эхний төлбөрийг эс суулгасны дараа авах бол үлдэгдлийг хүүхдээ төрүүлсний дараа авна. Хэрэв жирэмсэн байх хугацаанд эрсдэл гарах юм бол хоёр тал хоёулаа хариуцна даа. Миний хувьд үлдэгдэл мөнгөө авахгүй гэсэн үг. Та хэд харин хамгийн сайн эмнэлгийг сонгож, хамт хяналтад явж байх хэрэгтэй. Өмнө нь гурван удаа төрж байсан учраас эрсдэл гарахгүй байх. Би өөрөөрөө маш хурдан төрчихдөг юм. Төрөхийн хүндрэл гарч байгаагүй.

-Та хамгийн сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард ковидын вакцин хийлгэсэн. Энэ үедээ нарийн шинжилгээнд хамрагдсан. Эрүүл, элдэв суурь өвчингүй гэж гарсан. Миний биед санаа зовох зүйлгүй” гэлээ.

-Муу зуршилгүй юу?

-Тамхи татдаг. Гэхдээ бараг больж байгаа. Заримдаа л татдаг болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.

23 настай тээгч эх: Өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй

-“Тээгч эх болно” гэсэн зарын дагуу холбогдож байна. Өмнө нь төрж байсан уу?

-Үгүй. 23 настай, оюутан байгаа юм. Би одоохондоо найз залуугүй, өөрийнхөө хүүхдийг төрүүлэх болоогүй учраас ийм шийдвэр гаргасан. Тээгч эх байх хугацаанд таны хүссэн зүйлийг хийж өгч болно. Хүсвэл танай гэрт амьдарсан ч болно шүү.

-Гэрийнхэнтэйгээ ярилцаж, зөвшөөрөл авсан уу?

-Тийм ээ, манай эгч зөвшөөрсөн байгаа. Хэрэв тээгч эх болохоор болчихвол аав, ээждээ хэлнэ.

-Төрж байгаагүй хүн тээгч эх болж болдог юм болов уу?

-Болох байх аа. Ялгаагүй л хүн төрүүлж байна гэсэн үг шүү дээ. Надад суурь өвчин байхгүй. Өмнө өвдөж, эмнэлгээр явж ч үзээгүй. Тийм болохоор санаа зовох хэрэггүй байх гэж бодож байна.

-Төлбөрийн хувьд хэд гэж байгаа юм бол оо. Хувааж авах уу?

-20-23 сая төгрөг гэж байгаа. Төлбөрөө төрөх хугацаандаа хуваахгүй авбал зүгээр байна.

-Зарын дагуу олон холбогдож байна уу?

-Тийм ээ, өмнө нь төрж байгаагүй болохоор эргэлзээд байх шиг байна. Би бодож байгаад эргээд тань руу залгана. Дахиж бодох хэрэг гарчихлаа” хэмээгээд утсаа салгав. Тээгч эх болохоор утасны дугаараа үлдээсэн сэтгэгдэл олон байдаг аж. Тэд ихэвчлэн 23-35 насныхан байгаа аж.

“Тээгч эх” нь хосуудын эр, эм эсийг биедээ суулгаж, “биологийн эх” болох үйлчилгээ юм. Бид дараагийн дугаарт албаны хүнээс тодруулж, тээгч эхийн тухай мэдээллийг хүргэх болно.Та энэ талаар юу гэж бодож байна?

Uncategorized

Жүжигчин Алтаншагай: Миний эхнэр хамгийн том ажил хийдэг…УНШААРАЙ!!!

Нэгэн гэгээлэг мэдээг хүргэж байна.”Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй.

Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан.

Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ.
Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь гээд ийм хүмүүс байдаг.

Гэрийнхээ мөнгийг би олж байна.Чи юу хийж байгаа юм? гэж… Битгий хуцаж бай гэж хэлмээр байна.
Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг.

Биеэ хувааж дөрвөн охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг. Ж.Алтаншагай хэмээн хэлсэн нь олон олон хүний хайрыг татаад буй.

Uncategorized

ШУУРХАЙ: Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ…УНШ!!!

Нэгэн шийдвэрийг хүргэж байна.Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх шалтгаанаар түүний барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Тэрбээр уг шийдвэртэй холбоотойгоор өнгөрсөн жил спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улмаар, Арбитрын шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэрээр допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн байдаг.

Харин 2022 оны 06 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ.Харин иргэдийн зүгээс энэхүү шийдвэрт дургү байгаа юм.

Та энэ талаар юу гэж бодож байна?

Uncategorized

Охидын хүсэмжит залуу Р.Отгонбаяр шинэхэн хайраа ил болголоо…УНШААРАЙ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.“37-р точка” киноны Тулгатын дүрээр олны танил болсон жүжигчин Р.Отгонбаяр шинэхэн хайртайгаа учирчээ.

Тэрээр өмнө нь мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж хөөрхөн охинтой болсонч төд удалгүй хоёр тийшээ болж амьдарч байгаа юм.

Тэгвэл түүний ихэд нууцалсан шинэхэн хайртаар Alaga&Nyamka хоёртой гэгээлэг бичлэг түгээдэг Номука гэх бүсгүй тодорчээ.Тэд танилцаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ.

Тэднийг хүмүүс муугаар хэлэх нь их ч залуухан халуухан хосууд бүхнийг тоохгүй шинээр хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа ажээ.Аз жаргал хүсэе!

Uncategorized

ШУУРХАЙ: Ирэх сарын 8-наас НӨАТ-ын…УНШААРАЙ!!!

Хэрэгтэй нэгэн мэдээллийг хүргэж байна.Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.Энэ удаад

2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Харин

сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод хоёр сар болж байна. Гэхдээ энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдсэн билээ.Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш нь түгээгээрэй!

Uncategorized

Сэтгүүлч Өнөрөө 7 хоног тасралтгүй архиджээ тэгээд…УНШААРАЙ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.“Гоё харагдах гээд тураад бсан чинь турахаар зохихгүй бн нтр гээд байх юм. Махлаг байх чинь муухай биддээ” хэмээн сэтгүүлч Өнөрөө tv8 телевизээс зохион байгуулж буй “Anuxai’s Fitness Show” нэвтрүүлэгт орж байгаа юм.

Уг нэвтрүүлэгээр Бодибилдинг,фитнессийн ДАШТ-ий хошой аварга, дасгалжуулагч Анухай зургаан бүсгүйд бие бялдрын өөрчлөлт хийж байгаа юм.

45 хоногийн хугацаанд тэсвэр тэвчээр гарган бие бялдар,сэтгэлзүйн хувьсал хийсэн оролцогч 10’000’000 төгрөгийн эзэн болох аж.

Саяхны нэгэн нэвтрүүлгээр сэтгүүлч Өнөрөө нэвтрүүлэгт орж байгаагаа ухамсарлахгүй долоо хоног идэж уужээ. Энэ талаараа тэрээр “Үнэнээ л хэлье. Уучихдаг. Уухаараа идчихдэг. Уухдаа нэлээн даачихдаг. Хамт уусан хүмүүс муудсан байхад намбайгаад л сууж байдаг. Уухаараа чимээгүй уйлдаг. Бас дуугаа хураачихдаг. Жингээ хасч, галбиржих шоунд ороод үүргээ ухамсарлахгүй долоо хоног ууж идсээн үнэн. Гэхдээ…

Өнөөдрийн дугаар ямар санагдавМанай бусад 5 оролцогч болоод нэвтрүүлгийн багийнхан намайг “өнөөх” гэдэг гэсэн өнөөх алга болчихлоо өнөөх л гээд ккк. Ихэнхи нь нэвтрүүлгийг орхих байх гэсэн бяцхан хүлээлттэй” хэмээн өөрийн цахим хуудснаа нийтлэжээ.Ихэнх хүмүүс Өнөрөөг муулдагч Өнөрөө бол муу хүн биш ажээ…

error: Content is protected !!