Uncategorized

БНСУ-д холбоо тасарсан монголын 23 иргэний нэг нь баригджээ унш !!!

Тодруулбал, тухайн иргэн нь Жэжү усан боомтоос Мугпу руу зорчих гэж явж байхдаа биеийн байцаалтгүйгээсээ болж тус хотын цагдаа нарт баригдсан байна. Түүнд туслах гэж оролдсон МУ-ын иргэн(танил) баригдсан хүний хамтаар БНСУ-ын хилээр албадан гарах тушаал гарчээ.

Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалд явж, 26-ны өдөр буцах ёстой байсан байна.

Тэд Солонгост 30 хоног байх боломжтой ба визний хугацаа долоодугаар сарын 21-нд дуусах аж. 

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Солонгосын талаас дипломат шугамаар албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон. Зорчих хугацаа нь долоодугаар сарын 21-нд дуусна.  Тиймээс визний зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долоодугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй. Тиймээс тэр нислэгт амжаад  ирчих байх гэж найдаж байна” гэлээ. 

Монгол Улсын Консулын албанаас дараах мэдэгдлийг гаргасан байна. Та бүхэнд манай мэдээ таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Та бүхэнд манай мэдээ таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Та бүхэнд манай мэдээ таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Шар мэдээ

Бөхчүүд бие биенийхээ идэх хоол руу допинг чулуудах дээрээ тулжээ…УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн маш ноцтой мэдээллийг хүргэж байна.

-УЛСЫН ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ: БӨХЧҮҮД ИДЭЖ БУЙ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ БОЛ ИХ ЦӨВҮҮН ЦАГ ИРСЭН БАЙНА-

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол хүнсэнд допингийн төрлийн бодис найруулж өгөхийг завдсан тохиолдол нэг биш удаа гарчээ. Идэх хоол хүнсэндээ анхааралгүй хандсантай холбоотойгоор бусдад хорлуулж допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ ч байгаа юм.

Улсын даян аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэснийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч байв. Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр“Миний биеэс примецидан гэх зүрхний эм илэрсэн. Энэ эм эмийн сангуудад ширхэг нь 400 төгрөгөөр л зарагддаг. Надад ийм үйлчилгээтэй эм хэрэглэх ямар ч шалтгаан байхгүй. Миний зүрх цоо эрүүл. Надаас илрэхэд нь үнэхээр гайхсан. Идсэн хоол ч юм уу, уусан усанд маань нэг ширхэгийг л хольсон болов уу гэх хардлага надад байна. Идэж хэрэглэж буй хоол хүнсэндээ болгоомжгүй хандсан нь цэвэр миний буруу байлаа. Үндэсний бөхөөр хичээллэж буй найзууд, дүү нартаа захихад хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой хандахгүй бол их цөвүүн цаг ирсэн байна” гэх зүйлийг хэлж байв. Баяр наадам зохион байгуулах комиссоос Н.Батсуурийн улсын наадамд үзүүрлэсэн амжилтыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь арваннэгэн сараар хасах шийдвэр гаргаж байсан юм.

Түүний биеэс илэрсэн примецидан гэх бодис нь хүч тамир нэмэх үйлчилгээгүйг эмч нарын зүгээс онцолдог.

Хүний олон арван жилийн хөдөлмөр, нэр хүндийг унагах атгаг санаатай улс бөхийн галуудаар эргэлдэх болж

Энэ мэтээр атгаг санаатай хэн нэгний явуулгаар допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ олон. Тэдний төлөөллөөс тодруулга авлаа. Тэрбээр бөхчүүд бие биенийхээ хоол хүнсэнд янз бүрийн бодис хольж хорлодог болсон гэдгийг онцлов. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд ч наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон талаар ярьж байлаа.

-Таны тухайд допингийн зөрчил гаргаж, улсын цолоо хураалгасан цөөхөн бөхийн нэг нь. Таны шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?

-Миний допингийн зөрчил гаргасан нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулсан. Цолыг маань хураагаад, барилдах эрхийг түдгэлзүүлсэн. Миний шинжилгээнээс өвчин намдаах үйчилгээтэй эмийн бодис л илэрсэн юм.

-Та наадмын бэлтгэлийн үеэр өвчин намдаах эм хэрэглэсэн юм уу?

-Үгүй. Галын багш нарын зүгээс бэлтгэлийн үеэр ямар нэгэн эм, тан хэрэглэхийг хатуу хориглодог. Бөхчүүд хаврын сар гарахад л наадмын бэлтгэлдээ ордог. Ямар нэгэн эм хэрэглэхийг цээрлэдэг. Ширхэг эм хэрэглээгүй байхад л шинжилгээний хариунаас өвчин намдаах эм илэрснийг гайхаж байна. Арван хэдэн жил хөдөлмөрлөж авсан цолоо хураалгалаа. Барилдах эрхээ хасууллаа. Бөх барилдах ч үндсэндээ миний мэргэжил шүү дээ. Хөдөлмөрлөх эрхээ хасуулж байгаатай агаар нэг тусч байна даа, надад. Ийм кейс дээр заргалдаад явахад хүлээж авах субьект манайд байдаггүй юм байна. Олон улсын арбитрт л хандах боломжой. Санхүүгийн бэрхшээлийн улмаас тэр бүр хөөцөлдөөд явж чадахгүй юм.

-Ямар нэгэн төрлийн эм хэрэглээгүй байхад хориотой бэлдмэл таны биеэс илэрсэн нь анхаарал татаж байна л даа…

-Тийм. Эрхээ хасуулаад явж байхдаа янз бүрийн л юм бодох юм. Хэн нэг нь л миний хоол хүнсэнд өвчин намдаах үйлчилгээтэй эм хийсэн байх. Допингийн шинжилгээний хариутай танилцахад хэзээ хэрэглэсэн нь хүртэл тодорхой харагддаг юм билээ. Яг наадмын бэлтгэл хийж байх хугацаанд л миний биед орсон байгаа юм. Шинжилгээний хариунд маш бага хэмжээгээр илэрсэн гэж тодорхой тэмдэглэсэн байгаа. Ямар нэгэн зорилготой, системтэйгээр хэрэглээгүй нь эндээс тодорхой харагддаг.

-Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд маань нэг нэгнийхээ хоол руу эм тан хийдэг цаг ирчихсэн юм уу?

-Хохирогч нь энд сууж байна. Даян аварга Н.Батсуурь ч ийм цөвүүн цаг ирсэн талаар тодорхой хэлж л байсан. Ер нь тэгээд маш сэрэмжтэй байх хэрэгтэйг өөрийн биеэр амсаж мах ясандаа тултал ойлголоо. Бөхчүүд ч нэг үеэ бодоход ул суурьтай ханддаг болж. Наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон байна шүү дээ. Бусдын олон жилийн хөлс хөдөлмөр, нэр хүндийг устгах атгаг санаатай нөхдүүд бөхийн галуудаар эргэлдэх болж. Бөхчүүд ч янз бүрийн эрсдэлүүдээс сэргийлж хувийн тогоочтой гарч байгаа нь зөв сонголт. Захын эмийн сан руу гүйж ороод толгойны эм аваад л нэгнийхээ хоол руу чулуудчихад өнөөх нь асуудалд орохоор тийм цаг үе иржээ. Маш анхааралтай байхгүй л бол хамрын цацлага хэрэглэхэд л допингийн төрлийн бодис илэрнэ гэв.

О.Хишигбаатар: Галыгахалж буй бөхчүүдхувийнхоол зүйч, тогооч авч бэлтгэлдээгарч байна

Бөхчүүдийн наадмын бэлтгэл энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. Бөхийн галууд руу холбогдоход долдугаар сар цухуйлгаад бэлтгэлийн ачааллаа бууруулах талаар дасгалжуулагч нар нь хэлж байв. Наадам тулаад ирэхээр бэртэл гэмтлээс болгоомжилж бэлтгэлийн ачааллаа бууруулдаг гэнэ.

Бид Бугын сангийн аж ахуйд баяр наадмын бэлтгэлдээ гараад буй сумын заан О.Хишигбаатартай холбогдож цөөн хором ярилцлаа.

-Бэлтгэл нь сайн уу. Энэ жилийн тухайд ямар зорилго тавьж бэлтгэлээ базааж байна вэ?

-Зургадугаар сарын 10-даар наадмын бэлтгэлдээ орсон. Энэ жил аймгийн наадамдаа зодогдож цол авах зорилготой бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жил цар тахал гээд наадам өнжсөн. Энэ жил бэлтгэлдээ гараад сайхан байна. Багш нарынхаа бэлдсэн системийн дагуу л сургуулилтаа базааж байгаа. Долдугаар сар гарахаар аймгийн наадамдаа барилдахаар нутаг буцна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо зодоглох бодолтой байсан ч аймгийн наадамтай давхцаж байгаа учраас амжихгүй нь шиг байна.

-Бэлтгэлд гарсан бөхчүүд ямар хоол хүнс хэрэглэж байна вэ?

-Энэ жилээс эхлээд галын том бөхчүүд хувьдаа тогоочтой гардаг болсон. Өөрсдөө бэлдэж ирсэн махаараа л гол төлөв шөл хийлгээд ууж байгаа харагддаг. Бага цолтой бөхчүүдийн тухайд хоолоо өөрсдөө хийгээд л идэж байна. Ер нь гаднаас хүмүүс хонь авч ирэхэд нь ажиллаад л бүгдээрээ тойрч суугаад иддэг цаг ард үлдсэн. Янз бүрийн эрсдэлээс сэргийлж гадны хоол хүнс хэрэглэхгүй байхыг галын багш нар ч бидэнд анхааруулсан.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа тус бүртээ тогооч дагуулж гардаг нь ямар учиртай юм бэ?

-Наадмын өндөр даваанд гарч барилдах зорилго тавьсан бөхчүүд хувьдаа тогоочтой гарч байна лээ. Бөхчүүд бие бялдрын онцлогоос шалтгаалаад өөр өөртөө тохирсон системийн дагуу бэлтгэлээ базаадаг. Үүнтэй холбоотойгоор хэрэглэх хоол хүнс, шаардлагатай амин дэм нь өөр хоорондоо харилцан адилгүй болсон. Ерөнхийдөө тогооч гэхээс илүү хоол зүйчтэй хамтарч ажиллах болсон. Нөгөө талдаа хэн хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хоол хүнсийг бэлтгэлийн үеэр хэрэглэх нь эрсдэлтэй гэж үздэг болсон байна лээ. Хоол зүйч нь зөвхөн тухайн бөхөд л зориулж жор гаргаад хоолыг нь хийнэ. Өнгөрсөн жил бөхчүүдийн хэрэглэх хоол хүнсэнд янз бүрийн зүйл хийсэн асуудал хөндөгдсөн учраас ингэж сэрэмжилж байгаа байх. Саяхан л гэхэд аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж допингийн хэрэглээ ямар ч шаардлагагүй бөхийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсэн нь бөхчүүдийг гайхшируулаад байна л даа. Багш, дасгалжуулагч нарын зүгээс идэх хоол ундандаа онцгой анхаарахыг цаг тутам анхааруулж байгаа хэмээв.

Спортын анагаах ухааны доктор О.Бат-Очирын онцолж байгаагаар бол ганцаарчилсан төрлийн спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг тамирчид зөвхөн хоол зүйчийнхээ бэлтгэсэн хүнсийг л хэрэглэдэг аж. Учир нь хоол хүнсэнд нь хэн нэгэн допингийн төрлийн бодис холих эрсдэл хажууханд нь байдаг гэнэ. Зарим бөхчүүдийн хэлж байгаагаар наадмын гал дээгүүр бие биенийхээ хоолонд янз бүрийн эм тан холих асуудал гарч байгааг хэлж байгаа юм. Тийм ч учраас хувьдаа тогоочтой гарахыг илүүд үзэх болжээ. Манай сайтын мэдээ мэдээлэл ианьд таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Uncategorized

Хүү маань одоо 7 настай,эхнэр минь жилийн өмнө хөxний хoрт хaвдраас болоод өөд болсон юм…УНШААРАЙ!!!

Нэгэн мэдээг бэлтгэн хүргэж байна.Нэгэн иргэн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ:

Хүү маань одоо долоон настай, эхнэр минь жилийн өмнө хөхний хорт хавдараас болоод өөд болсон юм. Өнөөдөр эхнэрийн минь төрсөн өдөр юм л даа, ах нь сүүлчийн төрсөн өдрөөр нь эмнэлэгт цэцэг бариад очиход эхнэр минь эмнэлэгийн орон дээр сүүлчийн хүчээ шавхаад инээмсэглэж байсан юм. Би чинь эхнэрээ баярлуулахаасаа гомдоох нь их байж дээ гэж одоо боддог. Хоёр талаасаа хувцас хунараа аваад л түрээсийн байрнаас амьдралаа эхлүүлж байлаа.

Эхнэр минь бүхий л үед дэмжиж, намайг ойлгож хайрладаг байсан. Хүн чинь сайн хүнийг их гомдоож давардаг юм билээ.
Анх хүсч гуйж авч суусан байтал олигтой баярлуулж байснаа ч ах нь сайн санахгүй байна. Эмнэлэгт хэвтэж байхад нь л цаг зав гаргасан даа. Эхнэр минь хамт ажилладаг байж байгаад хүүхдээ төрүүлснээс хойш сургуульд ортол нь өөрөө харж өсгөсөн. Гэрт сууж байх үед нь найз нөхөд нь ч цөөрч, намайг л харуулддаг ажилтай болсон байсан. Тэр нь

бол тухайн үедээ надад бол сайхан л байлаа. Ажилаа хийж мөнгө олж, нэг л том баатар шиг пээдгэр байсандаа ах нь маш их харамсдаг. Аяга халуун цай хийгээд өгөх хүнгүй болохоороо хүн чинь хэн ч биш болдог юм билээ.
Цаг хугацааг ухрааж болдог бол дуудлага бүрийг нь алдалгүй авч, хүлээсэн өдөр бүрт нь яараад түүн рүүгээ яаран очихсон. Анх эхнэр минь намайг нэг их тоодоггүй, гэхдээ бас тийм ч муухай харьцдаггүй л энгийн л найз нөхдийн харилцаатай л байсан юм. Би чинь тоохгүй байх тусам араас нь гүйж, утсыг нь улайстал залгаж, гэрийнх нь гадаа хүлээж суудаг л байсан. Харин намайг гэдэг болж, хүүхдээ төрүүлж гэрт сууснаас нь хойш анхных шигээ хандаагүй.

Үргэлж завгүй, ажилтай гэдгээр шалтаглаж түүнийгээ их гомдоосон доо. Би эхнэрээ хуурч, хэрээс хэтэрч байгаагүй ээ. Түүндээ одоо ч гэсэн маш их хайртай. Өөр хэн ч түүний минь хайр халамжийг надад мэдрүүлж чадахгүй гэж боддог. Гэхдээ амьд сэрүүн, дэргэд байхад нь дэндүү их гомдоосноо сүүлд ойлгосон.

Ажил ихтэй оройтох үе их, найз нөхдийн төрсөн өдөр, баяр цэнгээн гээд л шөнө халамцуу хаалгаа татаад орох үе өчнөөн байсан. Тэр болгонд эхнэр араас хардаж залгадаг байсан. Өөрт нь гаргадаггүй цаг заваа өөр бусад зүйлд зориулахад гомдох нь аргагүй байсан биз. Анх дурлаж байсан хөөрхөн гялалзсан нүднийх нь цогийг их л унтрааж уйлуулсан даа ах нь. Үүндээ маш их харамсдаг. Эмэгтэй хүн чинь их зөн зовинтой гэж үнэн.

Үнэхээр ажилтай оройтох үед инээгээд угтдаг мөртлөө жаахан худлаа ярьж, зугаа цэнгэл хөөх үед залгаад л байдаг. Яг хаа нэгтээгээс хараад байгаа юм шиг. Тийм л их мэдэрч хайрладаг байсан байх гэж ах нь одоо боддог. Өөрийнхөө бурууг хүлээхгүй эхнэртээ уурлаж ч үе байдаг байсан. Маш их харамсдаг.

Одоо бодоход утсан дээрээ, фэйсбүүк дээрээ цуглуулсан авахыг хүссэн зүйлсээс нь нэгийг ч болов авч өгч би чадаагүй юм билээ. Ажилаа тараад ирэх болгонд хүүхдээ ярьж, бас хааяа нэг фэйсбүүк энэ тэрээс харсан будаг шунх, хувцас хунар харуулна. Тэр болгоныг нь хараад “чи минь угаасаа хөөрхөн юм чинь энүүгээр яах юм бэ” гэдэг байсан ч яг үнэндээ надад зүгээр л авч өгөх сэтгэл дутсан байсан биз. Хааяа цалин буухад хүүдээ авсан ундаа чихэр хувцас зэргийг хараад л өөртөө авсан юм шиг баярлана. Эмнэлэгт хэвтэхэд эм тариа гээд л их юм авахад “үнэтэй байсан уу” гээд надад санаа зовсон аятай асуудаг байсан. Ихэмсэг бардам явсан эмэгтэйг өөртөө юу ч зориулах бодолгүй болтол нь би зовоосон юм шиг санагдаж өөрийгөө дэмий зүхдэг.

Цэцэглэж явахад нь эхнэрээ болгочихоод гэрт хорихоос өөрийг би хийгээгүйдээ гэмшдэг. Эрчүүддээ захиж хэлэхэд эмэгтэй хүн чинь агуу ихээр хайрладаг. Чамайг гэсэн эмэгтэйн хайр маш агуу байдаг. Бүсгүйгээ өвтгөж зовоож, нүднийх нь цогийг унтрааж биш улам хайрлаж асааж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг байгаарай. Би ажилтай хүн, би найз нөхөдтэй хүн гэж эхнэр рүүгээ уурлахын оронд би эхнэртэй хүн шүү гээд гэр рүүгээ яардаг байгаарай.

Эхнэрээ алдсан хойноо ах шигээ харамсаж битгий суугаарай. Үүнийг уншиж байвал анх гуйж авч гэргийгээ болгосон түүндээ сайхан үг хэлж, баярлуулаарай. Өдөр бүрийг эхнэрийнхээ төлөө өнгөрүүлээрэй. Өөөрийн бүсгүйнхээ харцаар өөрийгөө хэр эр хүн бэ гэдгээ хэмждэг байгаарай. Олсон мөнгө, цугласан найз нөхөд эхнэрийг чинь хэзээ ч гүйцдэггүй юм шүү. Эхнэрээ алдсан ахын захиас хэмээн бичсэн нь олон хүнд хүрээд байна.

error: Content is protected !!