Uncategorized

Энэ аугаа дуучинд яагаад ГАВЬЯАТ өгдөггүй юм бэ Унш!!!!!!

Та бүхэндээ манай сайт шинэ мэдээ хүргэж байна.Энэ аугаа дуучинд яагаад ГАВЪЯАТ өгдөггүй юм бэ? Жил бүр л харах юм. Энэ жил бас байдаггүй дээ! Эх оронч болохоор нь дараад байна уу? Түүний тоглолтыг пиг хүн үзэж шимтэн сонсдог. Хаан ч очсон Монголынхоо сайн сайхны төлөө ярьж явдаг үнэхээр дэндүү хөдөлмөрч хүн.

Олон хүний хандивийн тоглолтонд ая дуугаа дуу хойлоогоо хүргэж явдаг энэрэнгүй сэтгэлтэн. Яагаад, яагаад, яагаад энэ хүнээс ийм их хүч гардаг юм бол гэж ч боддог доо! Үнэхээр ГАВЪЯАТын ГАВЪЯАТ байх ёстой ЭХ ОРОН Ч , МОНГОЛ хүн шүү !

Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө:

“Номин талст” эстрад урлагийн тогоонд өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлдэг. Харин энэ “Номин талст” байхгүй байсан цаг хугацаанд би л гэрт орж эм гадаа гарч эр болж явлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш, надад хийж бүтээсэн олон зүйл бий. Үүнийгээ би бага гэж үздэггүй.

Би эр хүнийг олон хүний хувь заяаг нуруун дээрээ тээж явдаг бодьгал гэж боддог. Тийм л учраас ямарваа нэгэн өрх гэрийн тэргүүн хүн өөрөө үнэхээр хийморьтой байгаасай гэж би хүсдэг. Түүнийгээ биелүүлэхийн тулд ч хичээдэг. Олон, олон амьдралын дүр зураг бид нарын нүдэн дээр харагдаад өнгөрдөг. Энэ болгоноос авахыг нь аваад хаяхыг нь хаях л хэрэгтэй. Тийм ч учраас бидний өвөг дээдсийн хэлсэн зүйр цэцэн үг болон сургааль үгнүүдийг дотроо бясалгаж бодох хэрэгтэй. Хүн гишгэсэн мөрөө харах биш харин гишгэх мөрөө судлаж байгаад гишгэхийг бидэнд хэлээд байгаа гэдгийг би бодсон бас ойлгосон.

Би багадаа түмний манлай байсан. Одоо ч гэсэн миний ангийнхан надтай их холбогддог. Ямарваа нэгэн бодьгаль зүйлийг нийлүүлэхэд гүүр болдог. Тэр алтан, мөнгөн, хүрэл гүүрнүүдийн нэг нь би байсан. Сурлагын хувьд муу хичээлдээ муу байсан. Яагаад гэхээр багш нь муу байсан учраас би муу байсан юм. Гэхдээ тэр багшийн мэдлэгийг би муу гэж хэлж байгаа юм биш. Заах арга чадвар нь муу байдаг байсан учраас би өөрөө сурахыг ч хүсдэггүй байсан. Би химийн хичээл дээр хоёр элементтэй валентуудыг цээжлэх гээд үнэхээр чаддаггүй байсан.

Харин одоо бол би эцсээ хүртэл хэзээ ч мартахгүй. Би үнэхээр цээжлэхгүй байсан болохоор би хоёр элементтэй валентэд зориулж ая хийсэн юм. Тэр бол миний хувьд дуу байсан. Багш Дэлгэрмөрөн цээжилсэн үү, самбарын урд гараад унш гэсэн. Үнэндээ би уншиж чадаагүй. Харин багшийнхаа чихэнд хэлж байсан. Яагаад гэхээр би тэрийг хэлэх гэхээр заавал аялаж аялгуутай дуулж байсан болохоор багшийнхаа чихэнд нь хэлж өгсөн хэрэг.

Би дуучин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан. Сэтгүүлч сэтгүүлчдээ сэтгүүлч шиг сэтгүүлч болох байсан. Сэтгүүлзүйн ухаан гэдэг бол асар том зүйл. Одоо үед үг, үзэгний хурцаар үнэнийг бичихээр эргээд өөрөө төмөр торны цаана орчихдог. Ийм л нийгэмд бид амьдарч байна аа.

Эх сурвалж: “Тэргүүн” сонин Та бүхэнд манай мэдээ таалагдсан бол цааш нь лайк шейр хийгээрэй.

Цаг үеийн мэдээлэл

SOS: Төмс ₮4500, Ургамлын тос ₮8500, Талх ₮1700 болж нэмэгдэн, Инфляц 16,1 хувь болон өсөж, 211 МЯНГАН ИРГЭН ЯДУУ болох нөхцөл бүрджээ УНШ!!!!!

Манай сайт та бүхэндээ шинэ мэдээ хүргэж байна. Дэлхийн улс орнууд “инфляц бол бидний номер нэг дайсан, нэн тэргүүний том асуудал” гэж тэмцдэг. Гэтэл энэ долоо хоногт Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ “манай улсын инфляц 16,1 хувь болж нэмэгдэж, өмнөх үеэс 1,5 хувиар өссөн” талаар мэдэгдлээ.  

Харин үүнд хариу арга хэмжээ авна хэмээн УИХ, Засгийн газар, Монголбанкны удирдлагуудаас нэг нь ч дуугарсангүй долоо хоног өнгөрч байна. Учир нь өнгөрсөн жил 13,4 хувийн инфляцтай байсан ба энэ жилийн эцэст инфляц 15 орчим хувь байна гэсэн таамгийг Монголбанк хийгээд байсан юм. Гэтэл хагас жилийн байдлаар инфляц 16,1 хувь  болж өсжээ.

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ 40-200 ДАХИН НЭМЭГДСЭН ЭНЭ ҮЕД ИНФЛЯЦ 16,1 ХУВИАС ӨНДӨР БАЙЖ МАГАДГҮЙ

Хамгийн ноцтой нь инфляц 16,1 хувиас ч өндөр өссөн байж магадгүй. Учир нь инфляц гэдэг бол барааны үнийн өсөлт бөгөөд өргөн хэрэглээний зарим барааны үнэ 40-200 хувиар өсчихсөн байхад ҮСХ энэ тоог дарж мэдээлсэн байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, инфляцыг тооцохдоо Монгол өрхийн голчилж хэрэглэдэг 373 бүтээгдэхүүний дундаж үнийн өсөлтөөр тооцдог. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн дотор 40-200 хувиар өссөн бүтээгдэхүүн ч байгаа юм.

Тухайлбал, Дизелийн түлш 2277 төгрөгөөс 4030 төгрөг, 1 килограмм лууван 1680 төгрөгөөс 4560 төгрөг,1 килограмм төмс 980 төгрөгөөс 4500 орчим төгрөг, 1 литр ургамлын тос 4400 төгрөгөөс 8500 төгрөг,Атар талх 1200 төгрөгөөс 1700 төгрөг болж тус тус нэмэгдээд байна. Энэ бүхнээс харахад инфляц 16,1 хувь яавч өсөөгүй, үүнээс ч их хувиар өссөн байх магадлалтай.

Гэхдээ инфляцын 16,1хувийн өсөлт гэдэг бол асар өндөр тоо. Харамсалтай нь, үүнийг эсрэг хууль тогтоож, бодлого гаргах ёстой УИХ, Засгийн газар, Монголбанк ганц үг ган хийхгүй, энэ цаг үед амарч, зугаалж явж магадгүй байна.  

Хамгийн ноцтой нь, “Өрхийн орлого өсөхгүй байгаа үед өрхийн хэрэглээний зардал 15 хувиар өсвөл 211 мянган хүн ядуу болно” гэсэн тооцоог ҮСХ-ноос гарсан байдаг. Товчхондоо,Монголд 200 гаруй мянган иргэн хувцас, хоол, орон байрны зардал зэрэг амьдралынхаа наад захын хэрэглээг хангаж чадахгүй, ядуу болох эрсдэлтэй нүүр тулчихсан явна гэсэн үг. Цаашлаад, ирэх жил инфляц дахин хоёр оронтой тоогоор хэмжигдэж магадгүй гэдгийг Олон улсын валютын сан /ОУВС/-аас анхааруулаад байна.

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ 200 НЬ ИМПОРТООР ОРЖ ИРДЭГ МАНАЙ УЛСЫН УЛС ТӨРЧИД ЭНЭ ХҮНД ҮЕД ХУВИЙН СҮСЭГ БИШРЭЛЭЭ ХОЙШ ТАВИХ НЬ ЧУХАЛ

Харин инфляц өсөхөд дотоод, гадаад олон шалтгаан бий. Тухайлбал, коронавирусээс үүдэлтэй дэлхий даяар тээвэр, бүтээгдэхүүний үнэ өссөн. Нөгөө талаар Оросын Украинд өдүүлсэн дайн нь эдийн засагт толгойны өвчин болоод байна.

Наад захын жишээ дурдахад, манай улсын өргөн хэрэглээний сагсан дахь 373 бүтээгдэхүүний 200 нь импортынх гэдэг. Цаашлаад дотоодын бараа бүтээгдэхүүнүүд мөн адил импортын орцтой гэдэг.

Энэ бүхэн нь хил, гаалиас нэн тэргүүнд шалтгаална. Товчхондоо, коронавирус гэж шалтгаалаад л БНХАУ хилээ хаагаад байвал, тэр хирээр нь манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхыг үгүйсгэхгүй. Иймд наад зах нь манай зарим улс төрчид олон улсад төвийг сахисан бодлого барьж, хувийн сүсэг бишрэлээ ч хойш тавих шаардлагатай болоод байна.

Тухайлбал, Өдрийн сонины долдугаар сарын 21 /2022.07.21/-ны дугаарт эдийн засагч Г.Батзориг,“УИХ-ын дарга Г.Занданшатарыг Далай ламд мөргөсний дараа хил хаагдсан, экс Ерөнхийлөгчийг телевизээр Далай ламыг ярингуут Эрээн хаагдсан. Хятадын дотоод асуудал маш эмзэг тусаж байгаа өнцгүүд шүү дээ. Энэ шалтгаанаа ил хэлэхгүйгээр ковидоор шалтаглаад хилийн хориг тавих нь урд хөршийн хувьд асуудал биш. Худалдааны асуудалд шашин гэх мэт шалтгаанаар алдаа гаргамааргүй байгаа юм” хэмээн өгүүлжэ. 

Энэ мэтээр УИХ, Засгийн газрын гишүүд инфляцийг нэмэгдүүлж байгаа дотоод, гадаад хүчин зүйлтэй тэмцэж, эдийн засгийн оновчтой бодлогоо яаралтай гаргахгүй бол, “зээлийг нь төлүүллээ” хэмээн хөөрцөглөөд байгаа Хөгжлийн банкны асуудал чинь “нэг мянга” дахь асуудал болоод байна. Та бүхэнд мэдээ таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Uncategorized

Хүүхэд унаж, бэртсэн траншейны тагийг иргэд байнга хулгайлдаг Унш!!!!!

Та бүхэндээ манай сайт шинэ мэдээ хүргэж байна. Дарь-Эх захын урд траншейнд хүүхэд унаж, бэртжээ. Дарь-Эхийн 3.3 км автозамын ажлыг “Зэст хүлэг” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оны есдүгээр сараас эхлэн ирэх есдүгээр сард дуусгахаар ажиллаж байна.

Таггүй траншейны тухайд ойр орчмын хэсэг бүлэг иргэд тагийг нь хулгайлдаг бөгөөд тус компани тэр бүр шинээр тавьдаг аж.

Дүүргийн зүгээс хороодын Засаг дарга нараа хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж бүртээ хүрч ажиллаж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгөхийг үүрэг болгосон.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаад, тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай аваад явж байна гэж мэдээлжээ. Мэдээ таалагдсан бол цааш нь лайк шейр хийгээрэй.

Мэдээ таалагдсан бол цааш нь лайк шейр хийгээрэй.

Шар мэдээ

Ховдын цэргийн ангид 23 цэрэг сүрьегийн халдвар авсан нь нууц…Унш!!!!!!!

Та бүхэндээ манай сайт шинэ мэдээ хүргэж байна.Зэвсэгт хүчний 0123-р ангийн захирагч хурандаа Х.ЭНХБОЛД тус ангийн хугацаат цэргийн алба хааж буй 26н цэргүүдэд сүрьеэгийн халдвар аван эмчлүүлж буйг Ховд.мн сайтын сэтгүүлч Н.Таванцэцэгийг олон нийтэд зарллаа хэмээн утасаар дapaмталсан талаарх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж маш бага хугацаанд олон хүнд хүрсэн. Тухайн хэрэг явдал өнгөрсөн 3 дугаар сараас эхэлсэн тухай зарим эх сурвалж хэлж байгаа юм.Гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүргэж тэр бүү хэл олон улсын сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон талаар утсаар ярьж байгаа сэтгүүлч болон ангийн захирагчийн ярианаас сонсогдож байгаа юм. Ангийн захирагч бүүр халдварт өвчин тархсаныг олон улсын нууц гэж хэлсэн нь үнэхээр хачирхалтай. Олон улсад нууцалж байгаад олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх гэж байгаа бололтой.

Сургуулилт жилийн өмнөөс төлөвлөгдсөн цуцлахад хэцүү байсан ч хүмүүсийн эрүүл мэнд улс орныхоо нэр хүндийг бодоод өөр газар хийх, голомтыг чөлөөлж цэвэрлэх зэрэг арга хэмжээ авсан нь дээргүй юу дарга нараа. Та бүхэнд манай мэдээ таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

error: Content is protected !!