Uncategorized

Баавар: ”Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцжээ

Ш.Батбаяр буюу Баавар нь 2019 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд ханьтайгаа ярилцан хөдөө гарахаар шийдсэн аж. Мөн хөдөө амьдрахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүкийн мэдээллээс Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг талаар мэдээд “Монголд 20 гаруй жил амьдарч буй гадаадын иргэн Монголд мал маллаж болоод байхад бид өөрсдөө яагаад болдоггүй юм” гэж бодсон гэнэ.

Анх хөдөө ирээд “Манай нэг үхэр төрөөд” гэж явснаа бодвол ч одоо туршлагатай малчин болсон гэлээ. Тэрээр “Ноднин зун 100 орчим хүн хүлээн авсан. Заримынх нь ажил амжихгүй ирж чадаагүй. Манайх хэнийг ч хүлээж авахад үүд хаалга маань нээлттэй. “Welcome to Бааварынх” гэжээ.Мөн “Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна.

Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ орон нутагт амьдаръя гэж уриалъя. “Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцжээ.

ЭХ СУРВАЛЖ: DNN.MN ”ӨДРИЙН СОНИН”

ЕРТӨНЦИЙН ГОО

А.Долгор эгч маань одоо 70 дөхөж яваа гэхэд

Урлагийн тайзнаа дэлхийн сонгодогуудыг амилуулж, “Бодлын цагаан хун” , “Эр хүн” , “Аргалд явсан ээж” , “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр” зэрэг ард түмний сэтгэл хоногшсон олон уран бүтээлийг төрүүлсэн уран бүтээлч бол МУАЖ А.Долгор эгч билээ. Тэрээр 1955.07.01-ний өдөр төрсөн.

Багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан ч Зоотехникчийн мэргэжил эзэмшиж байжээ. Мөн энэ чиглэлээрээ ажиллаж ч явсан удаатай. Гэвч хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэж одоогийн ийм хүндэтгэлтэй уран бүтээлч болсон билээ. Ээж нь , эмээ нь их сайхан дуулдаг хүн байсан хэмээн хэлж байсан удаатай. Эмээ нь 85 насныхаа найран дээр уртын дуу хүртэл дуулж байсан гэнэ шүү.

Насаар минь тэжээх авъяасыг аав, ээж ,багш гурав маань өгсөнд их талархаж явдагдаа хэмээн ярьдаг юм билээ. А.Долгор эгчийн маань ээж нь “Учиртай гурван толгой”-ийн Нансалмаагийн дүрд дуулж явсан удаатай. Өвөө нь бас их сайхан хуурддаг хүн байсан гэдэг. Тэрээр “Аав маань ч гэсэн их сайхан дуулдаг хүн байсан. Надад гэр бүлээрээ концерт хийж байсан бичлэг одоо болтол бий ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдаж байжээ.

Тэрээр нэгэн ярилцдагандаа ханийнхаа тухай хэлэхдээ: “Миний хань ямар ч хүнийг хайрлаж чадах хүн, хосгүй сайн хүн. Хүнд сайн хань заяана гэдэг буpхны хишиг юмуу даа. Ер нь миний тоглолтын ард миний хань л байдаг юм шүү дээ” хэмээн ярьж байжээ. Сайн хань , сайн үр хүүхэдтэй хүн сайхан өтөлдөг гэдэгдээ. Тиймдээ ч А.Долгор эгч маань ийм мөнхийн залуу байдаг байхдаа. Өөрөө ч их биеэ сайхан авч явдаг хөдөлмөрч эмэгтэйдээ

Uncategorized

Хөшөө бариад хөгжсөн орон гэж байхгүй

Шог зураач С.Цогтбаяр хэлэхдээ: Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төслийг хэрэгжүүлэх явцдаа туслан гүйцэтгэгчээ зөв сонгоогүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавих чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж , мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр.

Монголд уран барималч , гарын уртай авъяастнууд их байх ёстой. Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхид нь манай урчуудын ур ухаан шингэж байна. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Мэргэжлийн холбоонууд болон авъяас чадвартай ч ажил олдохгүй байгаа уран бүтээлчдээ илүүтэйгээр давуу эрхтэй оролцуулж эх загвар батлахаас нь эхлээд гүйцэтгэлийн явц чанарт нь анхаарч , үзэл сурталын гэхээсээ илүү уран сайхан, гоо зүй , чадвар гүйцэтгэлийн цензурын бүтэц комисстой болмоор байна.

Ёслол хүндэтгэлийн обьект , хөшөө дурсгалыг насжилт болоод чанарын шаардлага хангахгүй хямд төсөр шавар цемент , замаск, хуванцараар барьдаг өрөөсгөл хандлагуудыг бүрэн таслан зогсоомоор байна. Хотоор дүүрэн хугархай, хэмхэрхий баримлаар дүүрлээ хэмээн хэлсэн байна.

Ер нь хаана ч хэдэн хөшөөнөөс илүүтэй хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт хэрэгтэй. Жишээ нь гудамжны гэрэлтүүлэг, зам тохижилт, цэцэрлэг, сургууль , соёл амралтын төв босгох зэрэг.

Эдийн засгийн бодлого , өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг хоёр жил тутамд гаргадаг. Энэхүү судалгаагаар аймгуудын хамгийн тулгамдсан асуудалд ажлын байр нэмэгдүүлэх , бизнесийн орчныг дэмжих , хог хаягдал гэх мэт нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх , боловсон хүчнээ бодлогоор дэмжих гэж онцолсон байдаг. Түүнээс биш хэнч хөшөө босгож , суварга бариад өгвөл амьдрал сайжрах гээд байна гэж нэхдэггүй. Хөшөө бариад хөгжсөн орны түүх байдаггүй.

Морины бай , бөхийн шагнал , хөшөө дурсгал , суварга босгоход зориулж 500 саяас 5 тэрбум төгрөг зарцуулах нь зөв үү? Хэн их мөнгө хандивлах , хэн нь өндөр суварга босгохоороо уралдах биш нутаг орондоо хэн хэрэгтэй бүтээн байгуулалт хийж байна гэдгээрээ ялгарцгаая

Эх сурвалж: gogo.mn

Uncategorized

Цэцэрлэгийн багшдаа БАЯРЛАЛАА

Өглөө 07:00 цагтай уралдан босч охиноо хувцаслаад гэрээсээ яаран гарна. Цэцэрлэгийн хаалгаар охиноо дөнгөж оруулаад л би сэтгэл амар ажил руугаа явдаг. Энэ үед цаг 07:30
Орой 18:00 цагт ажил тарлаа. Ажлын найман цаг, унаа тэргэндээ өнгөрүүлэх цагаа нэмэхээр есөн цагийн дараа би охиноо авахаар цэцэрлэг дээр нь ирдэг.
Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар шүлэг дуу заасан, хооллож, ундалсан, баалгаж, шээлгэсэн, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан багш ядарсан ч гэсэн надад ялархалгүй “Сайхан амраарай” гэж хэлээд охиныг минь өгдөг.

Багшийн энэ өдөр ахиад л давдагдана. Жилийн 200-н өдрийг охины минь цэцэрлэгийн багш, туслах багшийн хамт яг ингэж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж ганцхан миний охины төлөө биш нийт 40-60н хүүхдийг ингэж хардаг.

Хааяа Бямба, Ням гаригт дүү нарын 4-5 хүүхдүүд манайд цуглахад мөн ч ширүүхэн байдаг сан. Тоглоомоо булаацалдана, хоолоо асгана, хоорондоо муулалцана. Гэтэл ажлын өдөр болгоноор 40-60 хүүхдийн үймээн дунд тэр багш яаж нэг тэсдэг бол доо гэж эрхгүй бодогдмоор. Ачааллыг нь яаж бууруулж, авдаг цалинг нь хэрхэн хангалттай болгомоор юм бэ дээ

Ядаж л цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд минь бүгдээрээ “Баярлалаа, цэцэрлэгийн багшаа” гэж чин сэтгэлээсээ талархцгаая!
Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл түм буман ерөөл дагуулдаг даа.
Бичсэн: Ээж, А. Найгалмаа

Uncategorized

Буруу эргэлт кинонд тоголсон хоёр ч сайхан залуу маань бурханы оронруу яваад өгчээ. Дурсан санаж байна.

Шинэ үе продакшнаар овоглосон авъяас чадвараа ард түмэндээ батлан харуулж чадсан хоёр ч мундаг жүжигчид маань бурханы орон руу явжээ.

Монголын хошин урлагт аль хэдийн өөрийн өнгө төрх байр суурийг эзэлсэн энэхүү залуу жүжигчид болох Билгүүн , Ганбаа хоёр маань нэг л өдөр чив чимээгүйхэн бурхны оронд одож Монголчуудын харамсалыг төрүүлсэн билээ.

Шинэ үе продакшний бүтээл “Буруу эргэлт” уран сайхны кино нь залуучуудын үерхэл, хайр дурлал, найз нөхдийн үнэнч байдлын илэрхийлэл болсон дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Киноны үйл явдал хэн нэгний гаргасан бодлогогүй ганц алдаанаас болж найз нөхдийн амьдрал хэрхэн үрэгдэж болдогыг харуулсан сургамжит кино гэж хэлж болно. Сая энэ киног үзэж суухдаа нэг зүйлийг анзаарлаа. Энэхүү кинонд дөрвөн найзын хоёрых нь төлөөлөл болох Билгүүн, Ганбаа хоёр маань харамсалтай нь бурханы орон руу явжээ.

Мөн цэл залуу насандаа бурханы оронд заларсан залуусын хамгийн сайн найз нь болох Батушка санан үгүйлж байгаагаа саяхан сошиалд илэрхийлсэн байсан.

Uncategorized

ТИТАНИКИЙН ТАЛААРХ ХОВОР МЭДЭЭЛЛҮҮД

Титаник бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоц гэж хэлэхэд буруудахгүй. Тус хөлөг онгоц зөвхөн үлэмж том хэмжээ, үзэмж тансаг байдлаараа алдартайгаас гадна 1912.04.15-ны өдөрг Нью-Йорк хотыг зорих замдаа мөсөн уул мөргөж осолдож 1500 орчим хүн амь үрэгдсэн нь түүхнээ томоохон хар толбо юм. Хэдэн арван жилийн өмнөх гунигт явдлыг гэрчлэн харуулсан гэрэл зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

1912 он буюу тухайн үед буюу Титаник хөлгийг бүтээх хүртэл хүн төрөлхтөн тийм аварга том хэмжээтэй нэг ч хөлөг онгоц хараагүй байсан билээ. Тус хөлөг онгоц нь 882 тохой буюу 268,83 метр урттай байсан бөгөөд онгоцыг гэрэлтүүлэхийн тулд 10000 орчим гэрлийн чийдэн хэрэглэж байжээ.

Титаник хөлөгт 2224 зорчигч байснаас зөвхөн 710 хүн л амьд үлджээ. Тиймээс уг сүйрлийг далайн түүхэнд тохиолдсон хамгийн их гамшиг дагуулсан сүйрлүүдийн нэгт тооцдог.Түүнчлэн хөлгийн тавцан дээр байсан 109 хүүхдийн 53 нь далайн ёроол руу живж одсон билээ.

Титаник хөлгийн нэг дүгээр зэрэглэлийн тасалбар 4350 ам.долларын (өнөөдрийн ханшаар 50000 гаруй ам.доллар) үнэтэй байсан бол хоёр дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 1750 ам.долларын үнэтэй байжээ. Харин гурав дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 30 ам.доллар байсан аж.

Хачирхалтай нэгэн мэдээлэл бол Зохиолч Морган Робертсон Титаник хөлөг сүйрэхээс 14 жилийн өмнө Титаны сүйрэл (The Wreck of the Titan) нэртэй ном хэвлүүлж байжээ. Уг зохиолд дэлхийн хамгийн том Титан нэртэй хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүйрсэн тухай гардаг байна.

Хөлгийн багийн ихэнх нь эрчүүд байв. Хөлгийн удирдлагын багт нийт 885 хүн байсны 23 нь л эмэгтэй байжээ.

Титаник хөлгийг эрчим хүчээр хангахын тулд өдөр бүр зургаан зуу гаруй тонн нүүрс шатаадаг байв. Гурван аварга том зуух руу галчид завсар чөлөөгүй байнгийн нүүрс хүрздэн хийх бөгөөд халуун галаар төөнөх үлэмж том зуухны галыг өрдөх нь тамыг санагдуулам байжээ.

Хөлөг дээр үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч зэрэг 421 үйлчилгээний ажилтнууд байснаас 60 хүн л сүйрлээс амьд үлдсэн гэдэг.

Түүнчлэн Титаник дээр ажиллаж байсан ачаа зөөгчид ихэвчлэн 14 орчим насны хөвгүүд байсан бөгөөд зорчигчдын ачаа барааг зөөж, тэдэнд санаа тавих үүрэгтэй байсан ба харамсалтай нь тэдгээр ажилчдын нэг нь ч амьд үлдээгүй байна.

Титаник хөлгийн ахмад Эдвард Ж. Смит тэтгэвэртээ гарахын өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарчээ. Тэр хөлгийн багийнхандаа хандан, “За, хөвгүүд ээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чадахаараа анхаарч, өөрсөндөө санаа тавиарай” гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байжээ.

Титаник кинон дээр хөлөг онгоц живж байхад найрал хөгжимчид хөгжмөө тоглосоор байгаа тухай гардаг. Энэ бол уран сайхны хэтрүүлэг биш юм. Айж балмагдсан зорчигчдыг тайвшруулахын тулд эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан нь үнэн ажээ

Титаник сүйрсний дараа нас барагсдын цогцосыг уснаас гаргахаар найман хөлөг онгоц ирж байжээ.Харин доорхи зураг нь амьд үлдэгсдийг сэтгэл түгшин хүлээж зогсоо хүмүүсийн зураг юм.

Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Милвина Дин гэгч эмэгтэй 2009 онд нас баржээ. Түүнийг нас барсаны дараа чандрыг нь Титаник хөлөгт анх гэр бүлийн хамт суусан Саутхемптоны зогсоол дээрээс хийсгэсэн байна.

Титаник хөлгийн үлдэгдлийг олох үнэхээр амаргүй ажил байсан бөгөөд 1985 онд Роберт Баллад гэгч хүн олж илрүүлсэн ажээ.

Титаникт суусан хамгийн баян зорчигч болох IV Жон Жекоб Астор нь тухайн үед 85 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд энэ нь одоогийн 2 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Тэрбээр хөлөг онгоц живэх үед бие давхар эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө амиа алджээ.

Титаник нь түүхэн дэх хамгийн үнэтэй хөлөг онгоц юм. Титаникийг бүтээхэд 7.5 сая ам.доллар зарцуулжээ. Хөлөг онгоцны зангуунд 20 морь ашигласан бөгөөд хөлгийг бүтээх явцад хоёр ажилчин нас барж байжээ

Эх сурвалж: arav.mn

Uncategorized

Японы гэрэл зурагчны “Улаанбаатар-1983” гэрэл зургуудаас

Японы гэрэл зурагчин болох Сүгияама Тэрүзо нь 1983 онд манай улсад ирж байсан ба тухайн үеийн Улаанбаатрыг гэрэл зурагнаа буулгаж байжээ. Ийнхүү зурагнуудаас нь сонирхуулж байна

Эх сурвалж: tolgoilogch.mn

Uncategorized

Хүүгээ парапроктит өвчинөөс хэрхэн эмчилсэн туршлагаа хуваалцмаар байна

Энэ өвчин их хэцүү болохыг өөрийн биеэр туулсан учраас нэг ч гэсэн хүүхдэд , ээжид , аавд тусалж магадгүй гэж бодоод ийнхүү бичиж сууна. Эх нялхасын мэс заслийн тасагт хүүгээ эмчлүүлж байхдаа энэ өвчинөөр ямар их хүүхэд өвчилдөг юмбэ ? гэж гайхаж суулаа. Бүр төрөөд 7хон хоносон нярай хүүхэд мэс засал хийлгэсээн гээд байж байгааг нь хараад бас хэд хэдэн удаа давтан хагалгаанд орж байна гээд сууж байгаа ээж үрсийг хараад маш их өрөвдсөн. Харамсалтай нь энэ өвчинийг судалж байгаа тоймтой судалгаа байдаггүй юм билээ. Ер нь хараад ажиглаад байхад 1 нас хүрээгүй нярай хүүхдүүд их өвчилдөг юм билээ. Судлаад үзэхэд 1 нас хүрээгүй нярай хүүхэд дархлаа нь бүрэн тогтоогүйтэй холбоотой юмшиг санагдсан. Ийм нялх хүүхдээ норкозтай хагалгаа хийлгээд , хагалгааны шархыг нь 10-аад хоног боолгуулан хүүхдээ аймшигтай өвтгөж , бас антибиотик эмчилгээтэй хавсардаг учраас тариа хийхэд нярай хүүхдүүдийн судас нь олдохдоо хэцүү тул өчнөөн зүүгээр хатгуулаад ямар хэцүү байсан гээч. Би лав тэр үед сэтгэл санаагаар яваад 52 кг-аас 40 кг болтолоо турсан. Манай хүү хоёрхон сартай байхдаа өвдөж байсан юм.

Ерөнхийдөө шинж тэмдэг нь эхэндээ хэдэн өдөр суулгаад , дараа нь халуураад, хааяаа гэнэт хүчтэй уйлж байсан. Эхэндээ бөгсөн дээрх улайсан товгор зүйлийг хараад суулгасандаа түлэгдэвүү гэж бодож эндүүрч 2 хоногийн хугацаа алдсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд яаралтай мэс заслын заалт хэлдэг юм билээ.

Байнгийн суулгаастай үрээ хагалгаанд орсоны дараах шархыг нь бохирдуулахгүй гээд өдөр шөнөгүй ноцолдоостой. Хамгийн хэцүү зүйл нь хагалгааны боолтонд орох үнэхээр хэцүү. Болдог бол хэд нугалаад ч хамаагүй би өөрөө өвдөлтийг нь мэдрэх юмсан гээд л уйлахаас өөр юм хийж чадахгүй. Эмнэлэгт хэвтэж байхад дахиад хагалгаанд орж байгаа гэсэн хүмүүсийг сонсоод ээ Бурхан минь дахиж л хүүгээ хагалгаанд оруулахгүй юмсан. Боломжтой юу байна гээд судалж эхэлсэн юм. Харамсалтай нь энэ өвчин яагаад сүүлийн үед ингэж эрчимтэй өсөж байна , бас нярай хүүхдүүд ямар шалтгаанаар их тусаад байгааг яг нарийн судалсан судалгаа байдаггүй юм билээ.

Хүүхдээ бодоод сэтгэл санаа хэцүү байхад бас нэг ирж байсан дарамт нь юу вэ гэхээр энэ өвчинийг ихэнх хүмүүс зөвхөн бохироос үүдэлтэй гэж боддогтой холбоотой хүүхдээ олигтой арчилахгүй яасан юм бэ гэж шүүмжлэнэ, бас памперснаас боллоо памперсийг нь боль гэж шүүмжлэнэ. Миний хувьд бол хүүгээ цэвэрхэн байх тал дээр эхнээсээ боломжийн арчаатай ээж байсан. Бас төрөөд долоохон хонож байгаа нярай хүртэл өвчлөөд ирж байхад зөвхөн бохироос үүдэлтэй гэдэг дүгнэлт өрөөсгөл юм. Мөн зөвхөн памперс их хэрэглэснээс болдог бол Барууны орны хүүхдүүдийн өвчлөл аймаар юм болно биздээ. Тэгэхдээ Барууны орнуудын энэ өвчлөл бага байдаг юм билээ. Яахав манайхны памперсны буруу хэрэглээ нөлөөлдөггүй биш тодорхой хэмжээгээр нөлөөлдөг л байх. Ойр ойрхон солих ёстой байтал манайхан удаадаг тал байдаг.

Бага зэрэг судалж дүгнэснээр бол сүүлийн үеийн идэж ууж байгаа зүйл , орчин , агаарын бохирдол , памперсны буруу хэрэглээ , цэвэрлэгээ арчилгаа , дархлаа , гэдэс ходоод шулуун гэдэсний хямрал гэх мэт их олон зүйл нөлөөлөх боломжтой юмшиг санагдсан. Бас дахин бугалах тал дээр хүүхдийн бөгснийх нь хэлбэр байрлал нөлөөлдөг санагдсан. Бандгар бөгстэй хүүхэдтэй бол хагалгаанд орсоны дараа бөгснийх нь завсар хуурай даавуу , марль , хөвөн сайн хийгээд байх хэрэгтэй.

За тэгээд эмнэлгээс гараад хэд хоног шарлага хийлгээд , маргензтай усанд суулгасан. Гэдэсний хямрал нь зүгээр болохгүй суулгасаар л байв. Боломжтой зөндөө л эм өгсөндөө. Аль нь үйлчилсэн юм бүү мэд овоо тэгж байгаад зүгээр болсон. Тэгээд ерөнхий арчилгааны хувьд шөнө 1 босож памперсыг нь солино , өдөр нь памперсгүй байлгаж шээх болгонд нь өмдийг нь сольж, баах болгонд нь бөгсийг нь угаана , агаарт сайн гаргана гэх мэт арчилгаа хийдэг байв. Гэтэл 2сарын дараа нь ил , нимгэн хальсны гадаргуутай яг нэг цэврүү шиг идээтэй юм гараад ирэв. Айгаад л эмнэлэгт очоод үзүүлэхэд ерөнхийдөө ингэдэг, иймэрхүү жижигхсэн цэврүү маягаар гарч ирэхээр нь жаахан пэркс хүргэж түлж цоолоод арчаад бай гэсэн заавар өгөв. Хэлсэнийх нь дагуу хааяаа хааяахан цэврүү байдлаар гараад ирэхээр нь хэлсэн ёсоор перкс дөнгөж хүргээд идээг нь гаргадаг байв. (Маш болгоомжтой бага хэмжээгээр).

Тэгээд нэг хэсэгтээ дахиж тийм цэврүү гарч ирээгүй ба би ч арчилгаагаа хийсээр л байв. Тэгж байгаад гайгүй болсоноо 5сарын дараа цэврүү байдлаар биш арай том бас идээ нь арай ихээр гараад эхлэв. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл суваг үүссэн байна , одоо нэгэнт л суваг үүссэн учраас тэр сувгийг нь мэс заслын аргаар авахаас өөр аргагүй , суваг нь бага байгаа дээр нь мэс заслаар авхуулах хэрэгтэй гээд сар хагасын дараа төлөвлөгөөт хагалгаанд орно шүү гэлээ. (Тэр идээ гараад байгаа хэсэг дээрээ сайн дарахаар идээ нь шууд бөгснийх нь нүхээр гарч ирдэг юм билээ. Ерөнхийдөө суваг үүссэн шинж тэмдэг гэж ойлгосон)

Ийнхүү сар хагастай болох хугацаандаа өмнөхөөсөө илүү анхааралтай арчилгаа хийж мөн маргензтай усанд бөгсийг нь суулгаж байв. Тэгж байтал идээ гарахаа байсан байв. Эмнэлэгтээ төлөвлөсөн цагтаа хагалгаандаа орохоор очтол шархнаас нь идээ, шүүс гарахгүй байв. Эмч хэлэхдээ эдгэрсэн байж магадгүй юм. Ерөнхийдөө 40-50 хувь нь ингээд эдгэрч байсан тохиолдол бий.Тиймээс байдлыг харья, дахиад идээ гарвал ирээрэй гэхээр нь бөөн баяр хөл газар хүрэхгүй л эмнэлэгээс гарч ирж билээ. Тэгээд л миний хүү эдгэсэн юмдаа

Ингээд та бүхэндээ өөрийнхөө хэлэх зөвлөгөөнөөс гадна маш сайн анхаараарай гэсэн гурван ойлголт байна.

  1. Дархлааг нь дэмжиж байна аа гээд элдэв янзын витамин битгий өгөөрэй. Тэр тусмаа B-ийн төрлийн витаминтай мультивитамин битгий өгөөрэй. Учир нь B-ийн төрлийн витамин өөрөө идээг идэвхижүүлдэг санагдсан тул сөргөөр нөлөөлнө. Харин эрдэс бодис бол өөр байх. Миний хувьд бол хүүдээ янз бүрийн витамин өгч байгаагүй
  2. Үмхий ногоон тос ерөөсөө хүүхдэд түрхэж болохгүй шүү. Угаасаа заавар дээрээ парапроктит өвчинд түрхэж болохгүй гэсэн заавартай байдаг шүү. Бас элдэв янзын Монгол арга гэж сүүлний тос, энээ тэрээ битгий түрхээрэй. Буруу харсан хатиг байна гээд ногоон тос дур мэдэж тавиад буглаа нь цаашлаад бүр аюул болно шүү, улмаар архагшин дахин дахин өвчилдөг аюултай
  3. Эмчийн зааврын дагуу хагалгаанд орох ёстой бол орох л ёстой. Зарим хүмүүс мэдэхгүйгээсээ болоод эсвэл өөрсдөө дур мэдэн эмчилж байгаан гээд удаагаад хүндрүүлээд ирсэн тохиолдолууд их байдаг гэсэн. Гол нь энэ өвчин чинь сувгийн идээт үрэвсэл тул маш аюултай. Удаад ирэхээрээ хүндрээд цаашаа аарцагийг идэх тийм том аюултай. Тэгэхээр хамгийн зөв газар бол эмнэлэг

Ерөнхийдөө арчилгаа талдаа хийсэн зүйлсээ нэгтгээд хэлэхэд:

  1. Памперс өмсүүлж болохгүй гэх зүйл байхгүй. Өмд, даавуу бол харин ч шээс , чийгийг хадгалсаар байдаг. Харин ойр ойрхон солих тэр тусмаа баасан үед нь тэр дор нь солих нь л чухал. Нээрэн памперснийхаа чанарт анхаараарай. Тэгээд өвдсөнийх нь дараа нэг орой памперснаас нь час улаан өнгийн том аалз гүйж гарч ирж билээ. Тэгээд тэр дороо памперсаа сольж байсан. Магадгүй памперсны чанараас нь болоод ийм болсоныг ч үгүйсгэхгүй. Ер нь л жаахан чийгтээд байдаг онцгүй памперс байсан. Тиймээс памперсны солих хугацаа болон чанарт нь анхаараарай гэж хэлье. Ерөнхийдөө памперсаа 3-4 цаг болгоод солих, баасан бол тэр даруйд нь живхийг сольж байх хэрэгтэй. Памперс биш өмд, даавуу хэрэглэж байгаа бол тэр дор нь сольж байгаарай
  2. Хүүхдээ ядраахгүй дархлааг нь маш сайн дэмжих маш чухал. Агаарт сайн гарга. Хоол унданд нь анхаар. Тэгэхдээ B-ийн төрлийн витамин орсон витамин битгий өгөөрэй.
  3. Манай хүүхэд хагалгаанд орсоны дараа ч 1сарын турш гүйлгэсээр л байсан. Аль болох гэдэсний хямралыг нь шийдэх тал дээр хурдан анхаараарай. Эмчилгээ хийхэд антибиотик хийх үед ашигтай бактерийг нь сайн өгөөрэй. Суулгах, өтгөн хатах гэх мэт шулуун гэдэсний бүх хямралууд үүнд багтана. Аль болох л шулуун гэдэсийг хэвийн байлгах хэрэгтэй
  4. Арчилгаа мэдээж маш чухал. Баах бүр нь тэр дор нь бөгсийг нь угаа. Бөгсний хэсгийг аль болох л цэвэрхэн хуурай байлгах чухал. Маш бага маргензтай усанд (Шүдэнзний толгойн дээр тогтох төдий маргенз хийх ба ус дөнгөж ягаавтар өнгө орох төдий ) бөгсийг нь суулгах. Тэгэхдээ байнга биш. Эмчийн заавраар
  5. Бас Парапроктит /мундас/ өвчинтэй тэмцэгчидийн групп гээд фэйсбүүк групп байдаг юм билээ. Тэр группэд нэгдээд зарим нэг хүнээс наад захын асуух зүйлсээ асууж болох юм. Мэдээж хамгийн зөв газар бол эмнэлэг , эмч шүү
  6. Нэг сайхан мэдээ нь хүүхэд тань 1 нас хүрчихвэл ерөнхийдөө гайгүй болчдог юмшиг санагдсан. Тиймээс нярай үедээ өвдсөн бол 1 нас хүртэл нь хүүхдээ сайн халамжилчихвал хүүхэд маань ер нь зүгээр болчихноо гэсэн итгэл найдвар өөртөө өгөхөд нээх гэмгүй байхаа
  7. Ээжүүд , аавууд та хэд маань хүүхдээ өвдсөн үед давхар хямраад байж болохгүй аль болох сэтгэл санаагаа тайван , хүчтэй байлгаарай. Ер нь хүүхэд өвдсөн үед ээжийн сэтгэл санаа хүүхдэд нөлөөлдөг гээд нэг шуум яриа байдагдаа. Энэ өвчиний үед ээжүүд , аавууд хүүхдэдээ маш их арчилгаа тавьж их ядрах үе гардаг тиймээс хүүхдэдээ халамж тавих эрч хүч , энерги өгөхийн тулд сэтгэл санаагаа хүчтэй байлгаарай. Энэ өвчин дэлхийн хэмжээнд их түгээмэл өвчлөл , бас олон шалтгаантайгаар бий болдог өвчин тул өөрсдийгөө буруутгахгүй сэтгэл санаагаа хүчтэй байлгаарай.
  8. Хүү маань одоо 5 настай. Одоо хүндрэхээр эвтэйхэн арчаад , шаардлагатай бол угаахгүй л бол нөгөө соривонд нь ялгадаснаас нь тодорхой хэмжээгээр үлдээд дотуур хувцас нь толбо болчихоор хүү маань их хямрана. Гэртээ байх үед нь би өөрөө угаагаад өгдөг юм. Харин цэцэрлэг дээрээ хүндрэхээрээ ийм болчихоод хүү маань хямраад байхаар нь хүүдээ сайн тайлбарлаж зөвлөж хэлсэн. Тэгэхээр хүүхдэдээ сайн зөвөөр ойлгуулж , арчилгаа зөвлөгөө зөв өгөөрэй.
  9. Та бүхэндээ онолын талын мэдлэг хэрэг болж магад гээд найзынхаа хичээлийн номных нь зургаас оруулав

Баахан л нуршаад зөндөө юм биччих шиг боллоо. Тэгэхдээ өөрөө зовлонг нь туулсан юм болохоороо энэ өвчинөөр шаналж байгаа нэг ч гэсэн бяцхан үрд тус болчих юмсан гээд бүх л санаж байгаа юмсаа багтаан бичихийг хичээлээ. Сүүлийн үед парапроктит гэх энэхүү өвчлөлөөр тэр тусмаа нярай хүүхдүүдийн өвчлөл ихэссэн тул хэрэгтэй хүмүүст нь хүрээсэй гээд таниас share хийхийг хүсье.

Үрс минь эрүүл байгээ

Uncategorized

Хүүхдүүдийн хөөрхөн хэллэгнүүд

Хүүхдийн ертөнц гэдэг хамгийн хөөрхөн ертөнц билээ. Тэд дотроо юу бодож , юу төсөөлж ийм хөөрхөн өхөөрдөм хэллэгнүүд гаргадаг юм бол? Ингээд та бүхэндээ өхөөрдөм үрсийнхээ хөөрхөн хэллэгнүүдийг хуваалцсан ээж аав, ах эгчийх нь комментуудыг харъя. Та ч мөн хуваалцаарай


Та ч бас өхөөрдөм бяцхануудын ярьж хэлж байсан өхөөрдөм үгсээ хуваалцаарай

error: Content is protected !!