Uncategorized

Уянга: Ертөнцийн сайхан ээжүүд л гээд байдаг.Яс юман дээрээ ээж боллоо,өөрийгөө хаялаа.Өглөө сэрлээ үсээ орой дээрээ шуулаа…

Элэглэгч Уянга өөрийн сошиал хуудсан дээрээ ийнхүү бичжээ:

Ертөнцийн сайхан ээжүүд л гээд бдаг. Яс юман дээр ээж боллоо, өөрийгөө хаялаа. Өглөө сэрлээ, үсээ орой дээрээ шуулаа, шүдээ угаах ч завгүй хүүхэдтэйгээ ноцолдож, гэр орон, хоол унд, шээстэй даавуу, хөх дэлэнтэйгээ ноцолдсоор бтал өдөр өнгөрч шөнө унтах үгүйн хооронд мөөмөө зулгаалгуулсаар буцаал өглөө босоол үсээ шуугаал… Ёоххх.

Халуун хоол амандаа зуух тавилангүй дор хаяж 2 жил, жорлонд тайван суух боломжгүй дор хаяж 3 жил, усанд дэвтэтлээ хэвтэх заяагүй дор хаяж 5 жил…

Энд тэндхийн хагас дутуу мэрсэн боов боорцог, харлаж хатсан алим жимс, ногоо, сонгино, өөхийг нь ялгасан хоолны үлдэгдэл хамаж шимээд, аягатай цай тайван ч оочилж чадахгуй, нэг жижкэн дарангуйлагчтай ноцолдож2, за унтуулчаад л нэг өөртөө ганц удаа маск тавий даа гээд хэвтэнгүүтээ хүүхдийнхээ асгасан, унагалсан боов шоовны үртсэн дунд, чихэртэй тарагтай гараараа базалж наалдуулсан энгэр цээж, ус ноостойгоо тэр чигтээ ухаан алдаад өглөө нь өрвийсөн юм дахиал сэрлээ, үсээ шуулаа… Ёоххх…

За тээл хаа нэг хүүхдүүдээ аваад ийш тийшээ гарахаар бол алсын аялалд явах гэж байгаа аятай л үүргэвч дүүрэн солих хувцас, памперс, тос, угж, сүү, тоглоом, дэр мэр хүртэл. Тэгнэсэн тэмээ шиг юм л, дээр нь биедээ хамгийн амар хувцасаа өмсжийн гээд нэг навсай Дамба, дээр нь хүүхдээ тэвэрцэн, хажуудаа нэгийг хөтөлцөн. Өнөөх нь бас баахан жижкэн2 тоглоом, харандаа дэвтэр чирцэн. Дүүгээсээ дутахгуй энд тэнд барьсан тавьсан хамаг юмаа хаяастай. Гэртээ ирээд нэг жижкэн гутал мутал, амьтан мамьтан, харандаа бал нэхээд орилчино. Хаана хаясын бүү мэд. Юун тэр гоёж гоодож, жаргаж баясах. ШангриЛа-гийн тоглоомын төвөөс Том гэж муур хайлгаад эрэн сурвалжлаад бөөн юм болсон чинь нэг хуруун чинээ тоглоом байжуу…

Хүүхэд сургууль орноо. Одоо л нэг гараас гарлаа гэнгүүт л сургууль цэцэрлэг зөөх, хичээл даалгавар хийлгэх, өдөр бүр шалны алчуур болоод ирдэг хүүхдийнхээ хувцас формыг угааж индүүдэх, заримдаа өөрийн эрхгүй өнкрөөд унтаад өгсөн балчирынхаа гэрийн даалгаварыг нь солгой гараараа бичиж, хэрэгт хэрэггүй баахан юм хум нааж, хувцас хунар, зураг мураг хийх… За тээл өдрийн өдөрт гэрийн даалгавар гэдэг айхтар юманд нуруугаа авахуулна. 2 мөр юм бичих гэж 2 цаг хэрэлдэнэ, аргадана, уйлалдана, зодолдоно. Цаана нь хийгээгүй үлдсэн юм зөндөө. Ганц өдөр ч оройтох эрхгүй… Ёохх…

Овоо нэгим гараас гарч, даалгаварын дарамтаас салж эхлэнгүүт өсвөр насны хямрал… Түмэн жорын хэрэгцээ нь ихсэнэ, ааш зан нь олдохгуй. Нөгөө пээдгэр, хүчирхэг, бие даасан хатуу хахир, ихэмсэг зан ман бхгуй ээ, зүгээр л шалан дээр. Хүүхдээсээ айгаад л аяыг нь олох гэж толгой гашилгаал, заримдаа тэсэлгүй хашгирч орилж цохиж авчаад өөрөө ганцаараа уйлаад л, шаналаад л…

За нэгим сургууль төгслөө гэнгүүт бөөн их сургуулийн төлбөр, оюутан хүний зардал гээл санхүүгийн дарамт. Дэрсхэн хэдэн оюутантай бол бүүр дуусаа. Өөрөө хэрэглэж үзээгүй бүхнийг хүүхэддээ авч өгчөөл тэдний голсон хаясан, хэрэглээд хуучирсан, өмсөөд элэгдсэн бүхнээр л амьхандаа гоёж гоодоод бгаамуу хаашайн… Заримдаа хувцас хунар, түрийвч мүрийвчээр нь нууцаар гоёж саакарчаад чимээгүйхэн буцааж тавьж итар…

Удахгуй хүүхдүүд нь амьдралд гарахаар бүүр байдгаа барах биз. Дээр нь хянуулаастай. Сошиал дээр бэтий миний зургийг тавиад бай. Бэтий элдүү юм бичээд бай. Бэтий бар саванд яваад бай…

Эх хүн ер нь яг хэзээ эрх чөлөөнд хүрдийм бэ? хэмээн бичсэн байна.Таны бодол?

Uncategorized

Завханд таг хөдөө зам дээр шөнө дунд нэг ланд эвдэpсэн бaйхтай таарсан юм.Жолооч нь гар өргөж гүйж ирээд…

Нэгэн иргэн өөрийн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ:

Завханд таг хөдөө зам дээр шөнө дунд нэг ланд эвдэрсэн байхтай таарсан юм. Жолооч нь гар өргөж гүйж ирээд, машин эвдэрсэн, хоол унд, ус байдаггүй, эхнэр хүүхдүүд даараад цутраад та хэд эхнэр хүүхдүүдийг маань төвруу дөхүүлж өгч тус болооч гээд гүйгээд ирсэн. Бид ч За тэгэе, чихээд суучих гээд 2 жоохон хүүхэдтэй эмэгтэйг машиндаа чихэж суулгаад цааш явлаа.

За мэдээж хүн юм болохоор нөгөө эмэгтэйтэй мэнд мэдэх гээд яриа өдөх гэсэн нээх юм ярьсангүй, харин 2 хүүхэд нь ээлжлэн шээмээр байна, баамаар байна, дотор муухайраад байна гээд л. Хэсэг яваад л зогсоно. Хэсэг явж байгаад нөгөө эмэгтэй тамхи татчих уу, гэхээр нь Аан, машинд хүний өөрийн олон хүүхдүүд байна, хэдүүлээ зогсож байгаад гадаа татчих гэж хэлээд дахиад л зогслоо. За тэгээд нөгөө эмэгтэй машинаас бууж тамхиа татаад эргээд суусан.

Бид ч байгаа ус боорцогоо хүүхдүүд нь өгөх гэтэл ээж нь хэрэггүй ээ л гэж байна. Хүүхдүүд нь өлсөөд байна идмээр байна гэтэл нөгөө эмэгтэй, хүний ууж байсан заваан шүлстэй усаар яах гээд байгаан гэж авжийнэ. Би тэгэхээр нь Аан, наад ус чинь шинэ ус байгаа юмаа, бид дэлгүүрээс авсан юм аа л гэлээ. Тэгсэн ч хүүхдүүддээ өгсөнгүй. Биднээс сэжиглэж байгаа нь илт. Бид тийм хүн сэжиглэхээр хүмүүс биш л гэж бодоод байгаан.

Бид Улиастайруу чиглээд явж байлаа. Замд нэг ойрхон сум байвал дэлгүүр ормоор байна гэж байна. Би ч Өө тэгэе ээ. гээд явж байтал утсан дээрээсээ харсан юмуу, баруун эргээд 20 км яваад нэг сум байна. Тийшээ явчих гэхээр Шөнө дунд болж байна, тэгээд ч зам нь хэр байгаа гэдгийг нь мэдэхгүй гэтэл Мөнгийг нь өгөөд явчих уу, хэдэн Л бензин ордийн бол, би дүүргээд өгчиж болох уу, дээр нь хөлсийг нь хангалттай өгчий, та нарт хэрэгтэй л байлгүй, гэнэ ээ. Би бүр шоок, би мөнгө харж суулгаагүй шдээ. Би Хот хоорондын тээвэрт яваагүй, Такси биш. 2 хүүхдийг нь хараад өрөвдөөд, хүн ёсоор хандаж суулгасан юм.

Би тэгэхээр нь Хэрэггүй ээ, бид мөнгө хараагүй, тэгээд ч 40км яваад Улиастай орлоо, гэтэл Та нарт уг нь Мөнгө нь хэрэгтэй биздээ энэ тэр.
Хандлагаас харвал Та нар, бид нар. Танай зэндаа, миний зиндаа өөр. Би Ланд унадаг, та нар Приус унадаг. Нэг тийм Элит гээд өөртөө итгэсэн, хүн чанар, хүний мөс үнэртэхгүй, хүйтэн харилцаатай. Тэгвэл

ийм хүмүүс миний машин эвдрээд гар өргөж байвал зогсох болов уу? бараг үгүй л байх.
Бүх хүмүүс ийм биш ч гэсэн өөрсдийн байгаа байдалдаа нэг тийм зиндаа үүсгээд бусад нь харц ард мэтээр харж байгаа хүмүүс ийм л эготай болдог юм шиг байна. Бид мөнгөтэй гэхдээ Приус унадаг байвал яах уу? зүгээр л Өгөөжийн Жимст идэх дуртай тэрбумтан байвал яах уу?
Нэг л их Цэрэг ногоон эрээн хувцас өмсөж том машин унахаараа өчүүхэн сэтгэлдээ дутуугийн комплексоо дүүргэж аархаад байгаа олон залуустай тааралдаж байна хэмээн бичсэн нь олонд хүрээд байна.

Uncategorized

Т.Билэгжаргал aлдаагаа ухаарч хайрт ээжтэйгээ амьдарч байгаа…

Эерэг мэдээллийг хүргэж байна.

Өнгөpсөн 2020 oны тaвдyгaap capд жүжигчин Т.Билэгжapгaл мaнcyypyyлax бoдuc xэpэглэcэн үедээ ээжийгээ 3oдoж бaйгaa бuчлэг тapж, oлны дypгүйцлийг xүpгэcэн.

Иймээc түүнд мaнcyypyyлax бoдuc xэpэглэcэн, бycдыг 3oдcoн гэx vндэcлэлээp Эpvvгийн xyyлийн тycгaй aнгийн 20.7.1, 11.4.1 дэx xэcэгт зaacнaap я.л.л.a.x дvгнэлт vйлдэж, cүxбaaтap дүүpгийн

Эpvvгийн xэprийн aнxaн шaтны шvvxэд xэpгийг шuлжүүлcэн бaйдaг бa 2 жил 8 cap 10 xoнoгийн xopux я л oнoocoн бaйдaг. Тэгвэл Өpшөөл үзүүлэx тyxaй xyyль xэpэгжиж эxэлcнээp түүний эдлээгүй үлдcэн

10 cap 1 xoнoгийн xopux я л ы г Зopчиx эpx xязгaapлax я л a a p дvйцvvлэн coльж, cyллacaн. oдoo бoл тэpбээp xopт мyy зypшлaa xaяж, xaйpтaй ээжтэйгээ aмьдapч бaйгaa aж.

Бypyy зaмaap xэcэг явж aлдaж эндcэн зaлyy минь дaxин бүү aлдaapaй, чиний өмнө мaш oлoн гэpэл гэгээтэй xийж бүтээx дapдaн зaм бий шүү.Чамд дахиж aлдах эрх байхгүй шүү залуу минь!

Цаг үеийн мэдээлэл

Вокзалын Төгөлдөр хуурч Б.Анх-Амгаланг хорьжээ учир нь

Хэдэн сарын өмнө цахим сүлжээнд вокзал дээр төгөлдөр хуур тоглодог Б.Анх-Амгалангийн бичлэг түгээд байсан билээ.

Тэгвэл түүнээс хойш хо.рих ангид х.оригдож байгаа аж. Энэ асуудлыг Х.Батмэндээс тодруулахад дараах хариултыг өглөө. Тэрбээр

“Гитарчин залууг маань хорьчхоод гаргахгүй юм. Гурван жилийн өмнө өнөөх хатуу идээг зооглож явах үедээ нэг гар утасны асуудалд холбогдсон юм байх.
Хэрэг нь

шүүхэд шилжээд байх үед орхиод явчихсан юм билээ. Шүүх хурал болоогүй, хэрэг нь түдгэлзсэн байдалтай хоёр жил болсон боловч сар өмнө хо.рьсон юм билээ. Үйлдсэн гээд буй хэ.рэг нь хо.хирогчгүй хэ.рэг гээд байгаа юм. Орох оронтой болчих санаатай овоо хөөрхөн хичээж явсан юм сан. Гэтэл ба.рьж хор.иод сар болчихлоо шүү дээ” хэмээн хэллээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЕРТӨНЦИЙН ГОО

Хөдөлмөрийн баатар НАМСРАЙН СУВД

Манай сайт “Хөдөлмөрч гоо бүсгүйчүүд”-ийн талаарх мэдээллийг танилцуулдаг уламжлалынхаа дагуу хүн бүрийн мэдэх хайртай уран бүтээлч , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намсрайн Сувд эгчийнхээ ховор зургуудыг хуваалцахын ялдамд товчхон мэдээлэл дурдая.

Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966-1970 онд ОХУ-ын Москва хотод Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд Б.А. Бабочкины удирдлагад Жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.

1970-1973 онд “Монгол кино” нэгтгэлд Жүжигчин

1973-1992 онд УДЭТ-т Жүжигчин, Уран сайхны удирдагч

1992-1996 онд Соёлын яаманд Хэлтсийн дарга

1997 оноос СУИС-д Тайзны ярианы багш

2003-2010 онд Театрын урлагийн декан, Театрын урлагийн сургуулийн Захирал,

2000-2018 онд УДЭТ-т жүжигчин, Дэд захирал, Уран сайхны удирдагч,

2018 оноос Жүжигчнээр ажиллаж байна

АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ:

1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийн Комиссарын дүрээр Соёлын яамны ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ

1984 онд “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ

1988 онд Мандухай сэцэн хатан  киноны Мандухайн дүрийг бүтээсээн тул ТӨРИЙН ШАГНАЛ

2001 онд МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээгийн дүрээр “Гэгээн Муза III” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР 

2007 онд бүтээсэн “Атга нөж” жүжгийн Өүлэн хатны дүрээр “Гэгээн Муза IV” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал

2009 онд МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН цол

2011 онд “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза VIII” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал

2014 онд “Сэрүүн хасын нууц” жүжгийн Лоу авхайн дүрээр “Гэгээн Муза XI” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал

Ингээд үзэсгэлэнт бүсгүй , бидний хайртай хүндэт уран бүтээлч Намсрайн Сувд эгчдээ саяхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд нь дахин дахин Баяр хүргэе.

Таньдаа сайн сайхан бүхнийг ерөөхийн ялдамд олон олон шавь нарыг нь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээг хэмээн ерөөе

error: Content is protected !!