Гэр бүл

Шагдар Хорлоогийн юунд татагдсан бэ?

Шагдарын бүтээсэн дүрийг ихэнх хүмүүс үзэн яддаг. Тэгвэл Шагдар яагаад Хорлоод татагдсан бэ? хэмээх асуултанд хүмүүс ийнхүү сэтгэгдэлүүдийг үлдээжээ.

Энэхүү сэтгэгдэлүүдэд:

  • Хөөрхий эхнэр нь олон хүүхэд гаргаж гэртээ суусаар сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больсон. Шагдар нь харин олон нийтийн дунд орж тасралтгүй ажиллаж байсан болохоор оюун санааны хувьд ч , биеэ авч явж байгаагийн хувьд ч өөрийгөө сайжруулсаар байсан. Нэг харахад эхнэр нь олон хүүхэдтэй гэх сайн тал байвч эхнэр нь өөрийгөө авч яваа байдал  , харилцааны хувьд ч нэг л мэдэхэд сонирхолыг нь татахаа байсан болов уу? Өөрөөр хэлбэл Шагдарт гологдсон болов уу”
  • “Олон хүүхэд бодлогогүй хийж , тэднийхээ дуу чимээнээс залхаж улмаар тайван , ганц охинтой айлд буюу ерөнхийдөө өөрийнхөө амьдралдаа бүрдүүлж чадаагүй бэлэн амьдралруу шунасан гэж бодож байна”
  • “Одоо бараг л нийтээрээ ийм болсон доо. Жирийн үзэгдэл болсон”
  • “Шагдар эхнэртээ огт хүндлэгддэггүй байсан. Ер нь бол олон зүйлээр их дутуу мэдрэмжтэй амьдарч байсан.”
  • “Яншаа ядаргаатай эхнэрийн оронд царайлаг , сайхан биетэй , уян зөөлөн , дур булаам бүсгүйг сонгосон
  • Байнга нөхрөө доош хийж , үглэж яншсан байдлаас хэнч залхана ш дээ. Тэгээд байж байтал ийм сайхан бүсгүй гараад ирэхээр аргагүй ш дээ
  • Хувь тавилангаа дагах уу эсвэл зүрх сэтгэлээ дагахуу гэдэг сонголт Шагдарт гарч ирсэн. Тэгээд эцэстээ зүрх сэтгэлээ дагах сонголтыг хийсэн
  • Дажгүй цалинтай ажил хийж , гэр бүлээ эд зүйлсээр дутаахгүй авч явж байхад эхнэрт нь юм бүхэн нь хэзээ ч хангалттай санагдахгүй байнга үглэж , юу ч хийсэн уурладаг байсан. Иймээс энэ гэр бүлд миний нөлөө хангалтгүй байна гэж мэдэрсэнээс болж өөрөөс нь сул дорой эмэгтэйг сонирхсон.
  • Амьдралд нухлагдаад ааштай болсон эмэгтэйг буруутгах эрхгүй ч Хорлоо бол Шагдарыг хүндэлж , ойлгож , Шагдартай зөв хандлагатай харьцдаг.
  • Бэлэнчлэх сэтгэлгээ , сул хүүхэн , хүн чанаргүй аав , амьдралд сөхөрч буй ээж, хүүхдүүдийн шаналан зовлон . Эцэстээ эргээд хаа хаанаа сэтгэлийн амар амгалангүй зовлонт амьдрал
  • Хорлоо бол өөрийгөө хайралдаг , үзэсгэлэнтэй , дур булаам эмэгтэй
  • Анх эхнэртэйгээ хайр гэж андуурч амьдрал бүтээсэн боловч эцэстээ өөрийн мөн чанараа олж , ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө сэтгэл зүрхийг сонгосон
  • Эхнэр нь нөхрөө амьдралд махруулахаа л нэгт бодсоноос биш амжилт бүтээл , урам , сэтгэл санааг нь огт бодоогүй , эрх хүнд хандах хүндэтгэлийг үзүүлээгүй.
  • Ерөнхийдөө эхнэртэйгээ харьцах хосын харилцаанд дутагдаад байгаа зүйлийг өөр эмэгтэйгээс мэдэрсэн.
  • Хэдийгээр стрессгүй амьдралыг сонгосон ч гэлээ өөрт байгаа үнэ цэнтэй зүйлсээ алдсан
  • Бодит үнэн бол Хорлоо бол татагдахгүй байхын аргагүй бүсгүй юм л даа
  • Хорлоо Шагдарт хэлэхдээ: Би таван хүүхдийн чинь инээдийг уйлаан болгомооргүй байна . Хоёулаа болъё гэдэг. Ер нь салах тухай бодож , алхам хийсэн ч , сэтгэлээ барьж дийлээгүй. Ер нь өөлөөд байх зүйлгүй бүх зүйлээрээ сайхан эмэгтэй.
  • Эр хүн гэдэг хүний зассан үүрэнд амьдарчихаад насны эцэст хүний гарт орохоороо үр хүүхдээрээ асруулж тойглуулахыг боддог арчаагүй хүмүүс ш дээ. Шагдар бол тэрний нэг
  • Шагдар бол Хорлоод дурласан ч гэлээ тэр үедээ болиод хайртай хүмүүсээ нэгт тавих байсан юм
  • Шагдар цэвэрхэн байр, чимээгүй орчин, залуу сайхан бүсгүйд татагдсан юм шиг боловч үнэндээ бол үүрэг хариуцлагаас зугтсан амиа хичээгч, амар хялбараар тайван амьдрахыг хүсэгч юм
  • Шагдарт зөвхөн үүрэг хариуцлагаас зугтаад бэлэн юмруу яваад байх шаардлага байгаагүй . Учир нь цалин сайн авдаг том инженер байсан
  • Хэн нэгний буруу зөв гэхээс илүүтэй би энэ киног үзээд эмэгтэй хүн  өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Өөрийгөө хаяж болохгүй

гэх зэрэг янз бүр л сэтгэгдэлүүдийг хэлжээ. Найруулагч чухам юуг харуулахыг хүссэн юм бол…

error: Content is protected !!