ЕРТӨНЦИЙН ГОО

Ч.Ганхуягийн ухаалаг , үзэсгэлэнт гэргий Г.Уянга

Ард санхүүгийн нэгдэлийн захирал Ч.Ганхуягийн үзэсгэлэнт гэргийн үзэл бодол, түүний үзэсгэлэнт зургуудаар аялая

Г.Уянга: Би ер нь эрх танхил биш. Намайг айлын ганц охин гэдэг утгаар нь их эрх дураараа гэж миний найз нөхөд , танилууд анх хүлээж авах тохиолдол байдаг. Ээжийн охин, хүний гэргий аль аль талаасаа би тийм дур зоргоороо хүн биш л дээ.

Г.Уянга: Айлын ганц охин байх хувь тавилангаас надад хамгийн сайн шингэж өгсөн чанар бол хэнээс ч хараат бус, бие даасан чанар. Ямарваа сонголт шийдвэрийн өмнө хэн нэгнээс зөвлөгөө тусламж гэж хүлээхээс илүү өөрийнхөөрөө байж чаддаг. Ээж маань байнгын завгүй , амьдралын төлөө тэмцэлтэй , их дайчин хүн учраас над руу хошуу цорвойхоосоо илүү хичээл сурлага юу болж байна
гэхчилэн насанд хүрсэн хүний хэмжээнд хариуцлагатайгаар ханддаг байсан. Яахав ийхэв гэхээсээ илүү “Чи ингэх ёстой” гэж чиглүүлж зөвлөдөг байсан нь Уянга гэх хувь хүнийг илүү төлөвшүүлсэн.

Г.Уянга: Би хувьдаа өөрийгөө их энгийн нээлттэй гэж боддог. Хүн надад яаж хандана тэр хэмжээнд нь
элэгсэг харилцаж сайхан инээгээд өнгөрөхийг хүсдэг. Хүний амьдрал богинохон. Аль болох тайван байхыг хичээдэг. Хэн нэгэн намайг бухимдуулсан ч гэсэн инээмсэглээд л өнгөрдөг. Хүлээцтэй өнгөрүүлсний дараа зарим нь уучлалт гуйх, болж өнгөрсөнийг тайлбарлах гэж оролддог нь
энэ зангийн маань олзуурхууштай тал юм болов уу.

Г.Уянга: Миний бодлоор би нөхрийнхөө хамгийн сайн найз нь байж чаддаг. Найз гэдэг утга нь ямар өргөн цар хүрээтэй, ид шидтэй билээ. Нөхөр маань ч миний хамгийн дотны найз минь байж чаддаг. Энэ хүрээнд ямар ч эхнэр нөхөр гэсэн хана хэрэмгүйгээр бүгдийг ойлголцож бие биенээ дэмжиж түшиж амьдардаг.

Г.Уянга: 2001 онд “Улаанбаатарын мисс” тэмцээнд орж байсан. Энэ нь зөвхөн найз нарын маань шахалтаар нэг хоногийн өмнө бүртгүүлээд оролцож байсан санаандгүй шахуу үйл явдал болсон. Би гэрийнхэндээ хэлэлгүй зурагтаар гарна гэдгийг ч тооцоолоогүй хам хум хувцас бэлдээд оролцож байсан. Маш олон гоё охидууд өрсөлдөж бараг сарын өмнөөс бэлтгэсэн байсан. Одоо бараг хэддүгээр байранд орсноо ч санахгүй байна. “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөлтэй тав зургадугаар байрт шалгарч байсан байхаа. Магадгүй үүнээс улбаалаад зарим хүмүүс намайг загвар өмсөгч гэж ярьдаг болсон байх.

Г.Уянга: Намайг хүмүүс европжуу төрхтэй гэдэг ч би цэвэр Монгол. Ээж маань намайг төрүүлэхдээ Германд оюутан байсан. Үүнийг нь мэддэг хүмүүс нь намайг Герман аавтай гэж ярьдаг. Аав ээж хоёр
маань Монгол. Харамсалтай нь намайг бага байхад тэд маань тусдаа амьдрах болсон. Би бол эмээгийнхээ гар дээр өссөн эмээгийн охин. Аавтайгаа төдийлөн ойр өсөөгүй. Европ төрхтэй гэдгийг тухайд аав ээж хоёрынхоо аль сайныг нь аваад дундаас нь гарсан их азтай хувилбар. /инээв/

Г.Уянга: Би хотын унаган охин. Эмээтэйгээ хоёулхнаа хамт амьдардаг байсан. Ээж маань их ажилтай. Надад тэр бүр олдоод бусад хүүхдүүдийн ээжүүд шиг цаг зараад байж чаддаггүй байсан. Тиймээс би яг эмээгийнхээ хүмүүжлээр монгол ахуйд их ойр өссөн. Магадгүй цайсаг гээд эмээгээс үлдсэн тэр зан
чанарууд маань одоо ч арилаагүй. Би одоо хүртэл хааяа эмээтэйгээ амьдарч байсан гэрийнхээ хаалга руу очиж явна гэж зүүдлэдэг. Энэ тухай цааш нь үргэлжлүүлбэл сэтгэлд их эмзэг байна. Эмээгээсээ хойш ганцаардаж их л үгүйлдэг байсан.

Г.Уянга: Хамгийн анх нөхөр маань миний нүдэнд маш эрч хүчтэй, хөгжилтэй, нилээн шударга залуу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн нь надад их таалагдсан. Хамгийн түрүүнд хүний их сайн найз байж чадах хүн байна гэж бодсон л доо. Бид хоёр анх ойлголцож чаддаг сайхан найзууд байсан л даа. Надад бол Ганхуяг хувь хүн нь их сонирхолтой эр хүн санагддаг байлаа. Дараа нь хувийн амьдралд нь
асуудал гарч найз бүсгүй, найз залуугийн хэмжээнд харилцаа үүссэн.

Г.Уянга: Би нөхрөө амьдралынхаа төлөө ямар хэмжээнд зүтгэж ямар завгүй ажилладгийг мэднэ. Ойлгодог. Гэхдээ энэ бүх ажлын ачаалал проблемыг орой гэрийнхээ хаалганы ард үлдээж нүүр дүүрэн инээмсэглэлээр тэвэрч үнсээд гэртээ орж ирж чаддаг нь маш том бэлэг. Би нөхрөө чи бол бидний бэлэг. Эрт ирвэл бүгд аз жаргалтай байдаг гэж би тоглоом шоглоомоор хэлж байсныг нөхөр маань ярьсан байсан

Г.Уянга: Хорвоогийн айлын эхнэрүүдийн жаргал зовлон адилхан шүү дээ. Даргын эхнэр, жолоочийн эхнэр өөр гэж би боддоггүй. Ямар ч гэр бүлийн амгалан амьдрал үр хүүхдийн инээд, эр нөхрийн амжилт бүгд л ээж хүнээс, эхнэр хүнээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Энэ бүхний үнэ цэнэ эмэгтэй хүний ухаалаг, хүлээцтэй , амьдралыг бодитоор харах чадвараар хэмжигдэнэ. Ямар ч тохиолдолд түрүүлж дуугарахаасаа өмнө хэдхэн секунд тунгааж бодоод ярьж байвал тайвнаар асуудлыг шийдэж өөртөө ч өрөөлд ч илүү амар аргаар ойлголцоно. Уурлаж уцаарлах, уйлж гоморхохоосоо илүү эмэгтэй хүн маш тайван байж гэр бүлээ амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

Г.Уянга: Проблем гарвал эвлэрлийн хонхыг эхлээд би л жингэнүүлдэг юм болов уу даа. Ямарваа нэг асуудал гарвал хоёулаа чимээгүй л болчихдог. Хэдэн минутын дараа эргээд ярилцахад бүх юмны учир олддог. Эмэгтэй эрэгтэй хүний үүрэг роль энэ тэнцүү байдаг байх. Миний баримтладаг зарчим бол хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг. Би хариу нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө би хайрлаж байж хайрыг нь хүртэнэ үү гэхээс чи намайг хайрлах ёстой гэж хүсээд тулгаад шаардаад байх хамгийн утгагүй зүйл гэж боддог.

Эх сурвалж: news.mn

ЭЕРЭГ ЭЕРЭГ МЭДЭЭ

Өргөж авсан ээж хүүхдүүдийг сайхан өсгөжээ

Эгч дүү хоёрыг өргөж авсан америк ээж болох Бэтти Андерсон хүүхдүүдийг сайхан өсгөжээ.

Олон жилийн дараа тэднийг төрсөн эх оронд нь авчран эх орныг нь үзүүлжээ.

Орцноос олдсон хүү Киоми Андерсон төрсөн ээжийнхээ тухай хэлэхдээ: “Ээж минь надад хайртай байсан болохоор л аюулгүй газар үлдээсэн гэж боддог” гэжээ.

Хүмүүс энэ мэдээлэлд дараах сэтгэгдэлтэй байна.

Сэтгэгдэл 1: Хүний сайн сайхны төлөө өгөөмөр зүрх сэтгэлээ зориулсан тэр ээжээр бахархаж бна. Ухаантай хүү болгон хүмүүжүүлжээ

Сэтгэгдэл 2: Өсгөсөн ээж зөв бодол санаатай өсгөсөнд баярлаж байна.Хоёр хүүхэд ухаантай сайн хүмүүжиж өссөн байна. Баяр хүргэе.

Сэтгэгдэл 3: Энэ хүүг төрүүлсэн ээж нь орцонд үлдээсэн байсан. Тэгээд л намайг гадаа биш аюулгүй газар үлдээжээ гээд хэзээ ч хараагүй ээждээ талархсан байдаг. Хүүхдийг хүмүүжүүлж зөв хүн болгоно гэдэг энэ юмдаа

Сэтгэгдэл 4: Эвий дээ. Ээжийгээ хүн насан туршдаа хайрладаг. Төрсөн ээжийнхээ уучлашгүй алдааг хүртэл уучилсан ухаантай хүү байна. Монгол хүүг ухаантай хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн америк ээжид баярлалаа. Төөрч будилж уулзсан жинхэнэ ээж нь бна.

Сэтгэгдэл 5 : Энэ бол америк сэтгэлгээ гэхүү дээ. Төрсөн ээжийг нь зөв өнцгөөс харж ойлгуулж, үзэн ядалт хорсол гэдэг муу зүйлээс холуур өсгөсөний сайн тал юм. Тэгэхдээ миний хувьд төрсөн ээж нь муу хүн юм. Орцонд хүүгээ хаяж явсан мөн хатуу зүрх шүү.

Сэтгэгдэл 6: Хүнийг төрүүлэхээс өсгөх нь маш их цаг хугацаа хайр халамж бүх эд эс зориулагдана. Ээжийгээ хайрлаарай ! Сайхан сэтгэлт ээжид нь урт наслахыг ерөөе!

Сэтгэгдэл 7: Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй гэж айхтар үг байна. Үр хүүхэд сайн сайхан ухаалаг явах эцэг эхийн сэтгэлийн жаргал юмдаа. Тээж төрүүлсэн ижийгээ сайнаар дурсан хүндлэх нь өсгөж тэтгэсэн ижийгээ сэтгэлийн жаргал эдлүүлж яваа сайн хүүхдүүдэд аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсье. Буян үржиг ээ

Сэтгэгдэл 8: Ухаантай хүү байна. Тэр цагт ядарж зовж аргаа барж явсан муу эхээ өрөвдөж мэдэж байна гэдэг сайн шүү. Хөөрхий эх нь хөлдөж , өлсөж үхээсэй гэж бодоогүй болоод дулаан газар хүн бараадуулж тавьж дээ. Өөрөө авч байж чадахааргүй бие нь муу ч байсан байж болно.

Сэтгэгдэл 9: Сэтгэл зөвтэй , амьдралд сөхөрсөн, удам сайтын үрс байж дээ. Муу ,дээр нь удам муутай хүний үрсийг яаж ч дээдээр өсгөөд , зуунги, өсөрхөг болдогыг хүн судлаачид олноор нь баримттай дурьддаг

Сэтгэгдэл 10: Хөөрхий дөө. Азтай л хүүхдүүд юм даа . Зөөлөн сэтгэлтэй сайн ээжтэй учирдаг , эгчтэйгээ хамт байгаа нь сайхан байна аа, хүний итгэлийг дааж илүү сайн хүмүүс болоорой

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Альбинизмтай хүмүүсийн давтагдашгүй өвөрмөц гоо үзэсгэлэн

Альбиниз нь маш ховор тохиолддог генийн гажи.г юм. Ховор гэдгийн учир нь 20 мянган хүний нэгэнд тохиолддог гэсэн үг. Альбинизмтай төрсөн хүмүүс нь арьс, үсний пигмент, нvдний солонголог бvрхэвч болон пигментын дутагдалтай төрдөг байна.

Харамсалтай нь Ази , Африкт энэ төрлийн генийн өөрчлөлттэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах тохиолдол их байдаг гэнэ.

Ялангуяа Хятадад эдгээр хүмүүсийг хар.аал шүгэлсэн хэмээн үзэх нь ч бий

Иймэрхүү итгэл үнэмшлээс үүдэн нийгмийн гадуурхалд их өртдөг байна. Алибиносууд ямарч төрлийн арьстай хүнээс төрж болдог байна. Энэ нь генийн өөрчлөлттэй холбоотой гэсэн байдаг. Тэгэхдээ арьс , нүднээс бусдаар эрүүл саруул, ухаан сийрэг хүн төрдөг.

Жишээ дурьдахад өвөрмөц энэхүү төрхөөсөө болж эцэг , эхдээ 3 настайдаа хаягдсан Шюели гэх охин юм. Тэгэхдээ тэрхүү охин өөрийн өвөрмөц , бусдаас ялгаатай төрхөө давуу тал болгон 11 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ.

Тэр өнөөдөр алдартай Vogue сэтгүүлийг чимж тэрээр байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хайрлаж , өөртөө итгэх урам зоригийг өгсөн байна

Ийнхүү тэр альбинизмийн талаарх эерэг ойлголтыг нийгэмд түгээж эхэлсэн байна

Yulia Taits хэмээх гэрэл зурагчин “Porcelain Beauty” болон “Porcelain Beauty 2” гэсэн хоёр төслийн хүрээнд альбинос хүмүүсийн давтагдашгүй гоо үзэсгэлэнг гэрэл зургийн хальсанд буулгаж, тэдний онцгой эрхэмсэг байдлыг дэлгэн харуулахыг зорьжээ. Эдгээр зургууд нь түүний гэрэл зургийн хальсанд буусан бүтээлүүд юм

Албино хүмүүсийн нүд, арьс маш мэдрэмтгий эмзэг байдаг. Жишээ нь Шюели охин 8-10 хувийг л хардаг байна.

Нүд нь гэрэлд маш мэдрэмтгий байдаг тул тэд ихэнх зурган дээр нүдээ аньсан эсвэл өөр тийшээ харсан байдагийг та анзаарсан байх

Өөрийнхөө байгалиас заяасан төрхөнд таатай ханддаггүй хэн нэгэн таны эргэн тойронд бий юу? Хэрэв байдаг бол тэдэнд энэхүү зургийн түүврийг үзүүлж, хүн бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй гэдгийг сануулаарай.

error: Content is protected !!