ГОО БҮСГҮЙЧҮҮД

Дуучин Г.Эрдэнэчимэгийн өвөрмөц донж , хэв маяг

Соёлын тэргүүний ажилтан , Дуучин Г.Эрдэнэчимэг маань саяхан 11.04-ний өдөр “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо хийсэн билээ. Тэрээр энэхүү тоглолт нь түүний анхны бие даасан тоглолт байсан юм. Нилээд олон жил дуунуудаа хурааж хуримтлуулж ийнхүү томоохон чансаатай тоглолтыг хийсэн билээ. Тэрээр Г.Эрдэнэчимэг энэхүү тоглолтынхоо талаар хэлэхдээ: “Уртын дуу , ардын дууны салбар маань яалтачгүй өв соёл гэдэг утгаараа хүмүүсийн сонирхол харьцангуй бага байдаг. Тэгэхдээ сонирхолыг нь төрүүлэхийн тулд нилээдгүй хичээж хөдөлмөрлөлөө. Язгуур уламжлалт суурьтай шинэчилсэн бүтэцтэй тоглолт гэдгээрээ онцлог юм” хэмээн тоглолтоо хийхээсээ өмнө ярьж байсан юм.

Одоо энэхүү тоглолтоо үргэлжлүүлэн орон нутгуудаар хийхээр төлөвлөсөн байгаа ба хамгийн эхний аймаг бол түүний төрсөн нутаг болох Архангай аймаг юм. Хамгийн сүүлд гаргасан дуу болох “Огторгуйн охин” , “Таминээ” зэрэг дуунууд нь үнэхээр хит болж байгаа билээ. Өвөрмөц , содон хэв маягтай уран бүтээлч маань энэ жил үнэхээр л нөөцөлж нөөцөлж гарж ирсэн гэлтэй уран бүтээлүүд болон тоглолт нь үнэхээрийн чанартай, шинэлэг , чансаа өндөрөөр үнэлэгдэж байна. Ингээд хөдөлмөрч , авъяастай , үзэсгэлэнт бүсгүйнхээ сүүлийн үеийн онцлох зургуудаас хуваалцая.

Цаг үеийн мэдээлэл

15 НАСТАЙ ХҮҮХЭД СУМ АЛДАН ААВЫНХАА АМИНД ХҮРСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

2022.11.04-ний өдөр 43 настай эрэгтэй “О” нь “Тоз-8” маркийн буугаар нохойгоо буудахыг завдах үед түүний хүү 15 настай Т хориглож, улмаар бууг нь авах гэж оролдох үедээ сум алдан аавынхаа цээжин хэсэгт оносон байна. Ингээд 43 настай эрэгтэй “О” газар дээрээ нас бар.сан харамсалтай хэрэг гарчээ.

Хэрэг Ховд аймгийн Ховд суманд гарсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: mass.mn

ГОО БҮСГҮЙЧҮҮД

Амжуулдаг , Загварлаг бүсгүй шүү

Дууланчиг , загвар өмсөнчиг , жүжиглэнчиг , сайн үйлсийн элч ч болончиг , нийгэмдээ нөлөөлөнчиг , өөрийн брэндийг гарганчиг , сайн ээж болончиг ёстой нэг амжуулдаг универсалные хүн дээ. Зүгээр л нэг жишээ хэлэхэд саяхан шинэ үрээ өлгийдөн авсан Нара маань төрөхөөсөө өмнө амжиж жирэмсэний зураг авалтуудаа янз бүрээр , загварлаг гэж жигтэйхэн авхуулжээ. Юм юмыг л амжуулдаг цогтой , золбоотой бүсгүй дээ.

Күэ тэр юу юугүй төрөх гээд , төрөхийнхөө өмнө 2,3 хоногийн өмнө ингээд өсгийтэй гуталтэй зураг хүртэл авхуулсан байгааг нь хар л даа.

Хаа ч явсан мэдрэмжтэй , сүүхээтэй бүсгүй дээ.

Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцдог нэгэн билээ. Дайчин , хөдөлмөрч бүсгүй маань сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Ингээд бүхнийг амжуулдаг хэрнээ ганц ч удаа гомдоллоод буугаад өгч байгааг нь харсангүй. Ямартайч Монголын маань хөдөлмөрч , цагаахан , эрч хүчтэй , юунд ч нугарахгүй тэнхээтэй бүсгүйчүүдийн төлөөлөл дөө. Нара-даа улам их амжилт хүсье.

error: Content is protected !!