ЗӨВЛӨГӨӨ

Өвлийн улиралд малгай өмсөхгүй байснаас хараа муудах, нулимс гардаг болох , тархины судасны нарийсал зэрэг эрсдэлүүдтэй

Өвлийн улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшээрэй. Тэр тусмаа бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөх хэрэгтэй.

Малгай өмсөөгүйгээс:

Хараа муудах , нулимс гоожих

Сонсгол муудах

Тархины судас нарийсах

Дархлаа муудах

Томуу болон томуу төст өвчин тусах

Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлтэйг НЭМҮТ-ээс мэдээллээ.

Та дээрх эрсдэлүүдээс хамгаалахын тулд тогтмол малгай өмсөж хэвшихийн зэрэгцээ хайртай дотны хүмүүстээ хэлж анхааруулаарай.

Эх сурвалж: zarig.mn

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Олны танил жүжигчдийн залуу үеийн ховор зургууд

Айлд зочилохдоо айлын зургийн альбомыг харах их сонирхолтой бөгөөд сайхан яриа хөөрөө өрнүүлээд дурсамжаа хуваалцаад суух ч сайхан байдагдаа тиймээ. Та бүхэндээ сонирхолтой болов уу гээд олны танил эрхэмүүдийнхээ залуу үеийн зургуудыг нь толилуулъя

С.Өлзийхүү эгч маань ер нь зургийн арвин сантай хүн юм билээ. Би хувьдаа С.Өлзийхүү уран бүтээлчийг их хөдөлмөрч хүн гэж дүгнэдэг юм. Тиймдээ ч олон олон уран бүтээлтэй холбогдсон олон зурагтай байдаг байх.

МУГЖ У.Уранчимэг , СТА О.Энхтуул , МУГЖ С.Өлзийхүү нар маань үе тэнгийн сайхан бүсгүйчүүд билээ. Олон ч жил үнэнч нөхөрлөж яваа уран бүтээлч тэдний маань хамтдаа авхуулсан зургууд ч цөөнгүй аж.

Ингээд та бүхэндээ үргэлжлүүлээд жүжигчиний салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй олны танил эрхэмүүдийнхээ ховорхон зургийн альбомыг дэлгэе.

Р.Чойном “Залуу нас” шүлэг

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

…Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа…

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

ЭХЭЭСЭЭ ӨНЧИРСӨН УНАГАНЫ ЭХИЙГ TEDDY БААВГАЙ ОРЛОЖЭЭ

Нэгэн фермер төрөөд 3 хоносон, эхээсээ өнчирсөн нэгэн унагыг олж байсан байна. Тэгээд хоол тэжээлийн дутагдалд орсон , бараг харангадах гэж байсан хөөрхий унагыг фермер эр ойролцоох үндэсний хүрээлэнгийн ажилтнуудад өгчээ. Тэрээр төрсөнийхөө дараа хэд хэдэн гүүг хөхөх гэж оролдож байсныг хүмүүс харсан байна. Малын эмч нар унагыг сүүгээр угжиж халамжилсан ч өнчин унага ганцаардаж байгаа нь анзаарагдаж мөн огт унтахгүй байсан байна. Хүрээлэнгийн ажилтнууд ч байнга дэргэд нь байж чадахгүй байлаа. Тэгээд тэд нэгэн мэргэн арга бодож олсон нь яг л хүүхэд шиг нялх амьтанд чихмэл баавгай авч өгсөн байна.

Унага хэсэг хугацаа өнгөрөхөд 120 см өндөр чихмэл баавгайтайгаа дотносон ижилдэн сэргэж , улмаар унтаж амарсан байна.

Ийнхүү тэди баавгай унаганд ээжийг нь орлохуйц тайтгарлыг өгсөн ажээ. Төрөөд 10 хоносон унага тэди баавгайгаа бүр тэврэх дуртай болсон байна.

Үүнээс хойш тэди баавгай түүний хамгийн дотны нэгэн болжээ. Магадгүй яг л эх шиг нь санагддаг учраас тэр үргэлж дэрлэж , тэвэрдэг байх. Тэр 3 долоо хоногийн дараа эрүүл , чийрэг болсон байна. 3 жилийн дараа ч тэр түүнийг хайрласаар л байгаа юм

error: Content is protected !!