Цаг үеийн мэдээлэл

Цонхны хаалтны завсраар бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Сэрэмжлүүлэг болгох үүднээс иргэний бичсэн анхааруулгыг хүргэж байна.

Иргэн: “Вакум цонхны ийм хаалт хийдэг хувь хүмүүс, Аж ахуй нэгжүүдээ
Та нар энэ сараалжныхаа хоорондох хэмжээг хэдэн см-ээр яаж тооцоолдог юм бэ?
Энэ хамгаалалтын гол зорилго нь “Хүүхэд унахаас сэргийлэх” биздээ?
Гэтэл хариуцлагагүй нөхдүүдээс болж энэ завсраар 5 давхраас 4 настай хөөрхөн дүүгээ алдлаа.

Бид нэг их анзаардаггүй энэ торны зайгаар хүүхэд уначихлаа. Бид дүүгүй боллоо… Гэхдээ бусад хүүхдүүдийн төлөө анхааруулах нь зөв байх гэж бодлоо. Хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандвал яасан юм бэ Монголчуудаа” хэмээн бичжээ.

Тиймээс ийм цонхны хамгаалалттай , бага насны хүүхэдтэй айлууд сэрэмжтэй байна уу. Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

Эх сурвалж: mass.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл малчин болжээ

УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл нь Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож , сүүлд Соёл боловсрол спортын яамны төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр өдгөө Төв аймгийн Аргалант суманд малчин болжээ.

Өмнөхөн үед тэтгэвэр гараад хэдэн хонь хариулаад ч юм уу, хашаандаа ногоо тариад сууна гэдэг байлаа. Одоогийн хөгшчүүл шиг Үндсэн хуулийн цэцэд сууна, Элчин сайд, консулаар явна гэж эрх хүүхэд шиг уруулаа унжуулж байсангүй. Хуучин цагийн ихэс дээдэс хүртэл нас ахиад эхлэнгүүт нутгаа бараадан мал маллаж суусан түүхтэй юм билээ. Нас ахиад ач зээгээ эрүүл агаарт тойруулан суулгах зөв жишиг шүү хэмээн “Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан хэлжээ.

Сошиал хэрэглэгчдийн сэтгэгдэлээс хуваалцвал:

Сэтгэгдэл 1: Сайхан хэдэн адуутай. Зун ах дүүсийнхээ хүүхдүүдийн гэдэс цайлгаад зусдаг их эгэл жирийн сайхан хүн.

Сэтгэгдэл 2: Мөнгөний боол болчихоогүй өөрийнхөө дураар хүссэнээрээ аж төрж байгаа жинхэнэ монгол эр байна даа. Аз жаргал амжилт хүсье.

Сэтгэгдэл 3: Хамт ажиллаж байсан Алтангэрэлдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Алтангэрэл маань ямарч хүнийг ялгаварлан гадуурхахгүй , ямарч хүнтэй эелдэг сайхан харьцдаг , ялангуяа ажилгүй ажил хийхийг хүсдэг хүмүүсийг дэмждэг , зааж сургадаг тийм эгэл жирийн хүн чанартай хүндээ.

Сэтгэгдэл 4: Монгол эр хүн байхын утга учир энэ шүү дээ. Гэтэл ихэнх дарга нь эрүү өвдөг нь нийлж байж эхнэр хүүхэн сольсон, хов жив хор хог хутгасан, тэтгэвэртээ гардаггүй хогнууд. Энэ цагт ховордсон ёс зүй, хүн чанар хүнлэг сэтгэлтэй, хүүхэд залууст үлгэр жишээ болсон мундаг эр хүн. Монгол хүний мөн чанар

Сэтгэгдэл 5: Амьдралын мөн чанарыг таньсан хүн байна.Хаана тайван сайхан байна тэндээл байх хэрэгтэй.

Сэтгэгдэл 6: Гэрт нь очиж байсан үнэхээр сайхан амьдардаг , маш тансаг зэрэглэлийн харш шиг сууцтай. Халуун хүйтэн ус, нойлоо гайхалтай шийдсэн. Үхрийн Ферм, галуу шувуу байхгүй юм байхгүй. Олон төрлийн жимс жимсгэнийн модыг битүү тариалсан сайхан орчныг зөвхөн өөрөө бий болгосон маш тансаг амьдардаг хүн шүү дээ. Хөдөө орон нутагт яаж баян чинээлэг дутах юмгүй амьдарч болохыг үлгэрлэж яваа эр хүн.

Цаг үеийн мэдээлэл

Уурхайн ээлжнээсээ буугаад хувцасаа сольж амжилгүй хүүтэйгээ цуг шууд тэмцээн үзэхээр явжээ

Саяхан сошиал сүлжээнд Кентуккигийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тоглолтын үеэр дарсан нэгэн гэрэл зураг интернэтэд үнэхээр од боллоо. Гэрэл зураг дээр хүүгээ дагуулсан нэгэн хөгжөөн дэмжигч харагдана. Тэгэхдээ тэр хөгжөөн дэмжигч эрийн хувцас нь бохир заваан, гар, нүүр нь нүүрсний тоос шороонд дарагдаж халтартсан байв. Энэ зураг чухам яагаад алдаршив…?

Уг гэрэл зургийг дэргэд нь сууж байсан хөгжөөн дэмжигч бүсгүй дарсан бөгөөд мөн Kentucky Wildcats багийн ахлах дасгалжуулагч Жон Калипари шейрлээгүй бол анзаарагдахгүй өнгөрөхийг үгүйсгэхгүй юм. Энэхүү ахлах дасгалжуулагч Жон гэрэл зураг дээр юу болсныг илүү тодорхой тайлбарласан байв. Тухайн тайлбартаа: “Энэ эр ээлжнээсээ буугаад тэмцээн үзэхээр шууд яаран ирсэн бололтой. Тэр хүүтэйгээ цуг тоглолт үзэхийг ихэд хүссэн нь тодорхой. Даанч шүршүүрт орж хувцсаа солих цаг түүнд олдсонгүй. Тийм учраас л ийм байдалтай тэмцээн дээр иржээ” хэмээн тайлбар хийн сошиал орчинд тараасан ажээ.

Дасгалжуулагч эр энэхүү аавын хүсэл сонирхлыг үнэлж дараагийн тэмцээн үзэх VIP тасалбарыг гэр бүлд нь гардуулж өгөхөө амласан байна.

Энэхүү гэрэл зураг алдаршсан тул зурган дээрх эрийн эхнэр нь ч илүү дэлгэрэнгүй тайлбар хийхээр шийджээ. Эхнэрийг нь Молли гэх бөгөөд энэхүү гэрэл зураг дээр нөхөр Майкл Макгуайр, түүний гурван настай хүү Истон нар байсныг тайлбарлав. Аав нь хүүгийнхээ анхны сагсан бөмбөгийн тэмцээнийг цуг үзнэ гэж амласан байжээ. Уурхайчны ээлж их орой тарсан тул Молли хүүтэйгээ цуг хоёулаа спортын ордонд очиж дараа нь аавтайгаа уулзсан байна. “Тэмцээн эхлэхээс өмнө нөхөр маань хүүтэйгээ цуг байх нь түүний хувьд хамгийн чухал зүйл байсан юм” гэж эхнэр нь бичсэн байв.

Гадаад байдлаараа бусдаас ялгарах энэ эрийн гэрэл зургийг Кентукки багийн үнэнч хөгжөөн дэмжигч Сью Киннер дарсан төдийгүй сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа: “Хувцас нь бохир, нүүр нь тоос шороо болсон , их ядарсан болов уу гэмээр царайтай, гэхдээ хүүгээ харах бүрдээ инээмсэглэл тодруулна. Харин хүү аавынхаа өвөр дээр эрхлээд л. Тэд үнэхээр аз жаргалтай харагдсан юм” хэмээн Сью сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сошиал сүлжээ хэрэглэгчдэд энэ эрийн түүх ихэд таалагджээ. Хүнд ажлын дараа ядарсан ч гэлээ хүүтэйгээ цуг сагсан бөмбөгийн тэмцээн үзэх цагийг гаргаж чадсан эцэг хүнээр хэн ч бахархана.

“Тэр энэ дэлхий дээрх хамгийн шилдэг аав” гэж эхнэр нь хэлсэн юм.

Макгуайрыг ажлаас нь гэнэт дуудахад буруу зүйл хийсэн юм биш байгаа гэж санаа зовсон гэнэ. Тэгээд ажил дээрээ явж ороход хамт олон нь алга ташин угтан авчээ.
Зураг цахим ертөнцөд тархсанаас хойш Макгуайрлуу буудлуудаас утасдаж үнэгүй өрөө санал болгож, ресторануудаас залгаж оройн хоолонд урьж, бүр машины дилерүүд машин бэлэглэе гэж хүртэл утасдсан гэнэ.

Эх сурвалж: news.xorom.com

ЭЕРЭГ

МУГЖ Т.Баясгалан ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр маани”-г 70 бадаг бүтнээр нь хөгжөөжээ

МУГЖ , Дуучин Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандулам бурханы оронд залраад удаагүй байгаа билээ. Дуучин Т.Баясгалан хайрт ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр Маани”-г 70 бадаг буюу бүтнээр нь хөгжөөн дуулжээ.

Тэрээр цахим хуудаснаа энэ талаараа: “Хайрт ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр маани-г 70 бадаг бүтнээр нь хөгжөөн билэгт сайн өдөр та бүхэндээ хүргэж байна. Хамаг амьтан цаг үргэлжид амгалан жаргалтай, энх тунх , элбэг сайхан байх болтугай” хэмээжээ.

Түүнчлэн Дуучин бүсгүй маань хайрт ээжийгээ сүүлчийн замд нь үдэж ийнхүү бичжээ: “Алаг эрээн сүлэлдсэн хүний амьдралд жаргал зовлон ээлжилж насыг элээх нь үнэн. Туулж барах тавилан заяаг сөрж чадах нь хэнсэн билээ.

Хайртай ээжийнхээ сүүтэй энгэрт нүдээ нээсэн цагаасаа хайр уяралд нь эрхэлж нялхарч энэ хүртэл явжээ. Ижий минь намайг багад “Цуутын цагаагч гүү”-ний тухай үлгэрийг ярьж өгдөг байж билээ.

Эрчлэн довтлох шувуун сүргээс эцсийн мөч хүртэл унагаа хамгаалан тэмцдэг тэр л гүүний цолмон цоохор унагыг өрөвдөн уйлдагсан. Өнөөдөр охин нь өөрөө цолмон цоохор унага шиг торойн үлдлээ.

Ижий минь охиныхоо амьдрал туршид Цуутын цагаагч гүү шиг үрээ хамгаалжээ. Хайртай ижийгээ өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Хүнд бараан өдрүүдэд минь нөмөр хань болж байсан эрхэм дотны ахан дүүс , найз нөхөд 1-р эмнэлэгийн эмч , ажлын хамт олон та бүхэндээ чин сэтгэлээсээ Баярлалаа.

Зовох цагт хүний чанар танигддаг хорвоод зомгол шиг урсаад явчихгүй тэсч үлдэх нөмөр нөөлөг минь Та нар байлаа. Харуусал гунигийг минь хуваалцан буй Та олондоо талархая.

Ижий минь сайн төрлийг саадгүй олох болтугай , хайртай шүү ээжээ. Насан туршдаа санан дурсана” гэжээ.

Дуучин Т.Баясгалангийн хөгжөөсөн “Дүнчүүр Маани”-г доор видьёогоор орууллаа.

error: Content is protected !!