Цаг үеийн мэдээлэл

Л.Өнөрчимэг: Мөнгөөр үнэлшгүй түүхэн бүтээл буюу “Эзэн хааны хөрөг зураг”-г зурлаа.

Гоц авъяастан , Зураач Л.Өнөрчимэг “Эзэн Чингис хааны хөрөг зураг”-ыг ийнхүү бүтээлээ.

Монгол цэргийн музейн интерьер дизайнер, сэргээн засварлагч зураач Л.Өнөрчимэг хэлэхдээ: “Талын морьтон дайчид” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Чингис хааны эш хөргийг залахаар болж , миний бие гурван хоногийн хугацаанд их Эзэн хааныхаа хөрөг зургийг зурж гүйцэтгэлээ.

Ийнхүү Чингис хааны эш хөргийг монгол хүн зурсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал боллоо. Аавынхаа үргэлжлэл болж, Зэвсэгт хүчний эгнээнд орж, Монгол цэргийн музейд уран бүтээлчээр ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг юм.

Монгол цэргийн музейд ажиллаж эхэлснээс хойших 23 дахь бүтээл, тэр дундаа чансаатай томоохон тав дахь уран бүтээл минь ийнхүү төрлөө. Төр засгийн зүгээс Чингис хааны эш хөрөгт өнгө, хэмжээ, хэвлэлийн стандартыг тогтоож өгөхгүй бол албан байгууллагууд янз бүрээр хэвлэж, залж байгаа нь зохимжгүй байна. Миний энэхүү бүтээл нь мөнгөөр үнэлшгүй үнэмлэхүй үнэтэй бүтээл юм” хэмээн өөрөө хэллээ.

Цаг үеийн мэдээлэл

Борхүү Богд уулнаас бууж ирээд байгаа бололтой

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны 5-р сард осгосон бугийн элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Борхүү 3 нас хүрсэн. Борхүүг 2022.11.17-ны өдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл 3 нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах , идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан уулнаа нутагшуулахаар төлөвлөсөн юм. Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагчаар хариулуулж , бэлчээрлүүлж идээшлүүлнэ, ижил сүрэгт нь дасган оруулна гэж мэдэгдсэн билээ. Гэвч уулнаасаа доошоо буугаад хүн бараадаад байгаа бичлэгийг нэгэн иргэн сошиал хуудаснаа оруулжээ.

Түм түжигнэсэн Улаанбаатар хоттой ойрхон газарт түүнд тохиолдох муу үр дагавар их бий дээ хэмээн хүмүүс санаа зовж байна.

ЗӨВЛӨГӨӨ

Архигүйгээр чин сэтгэлээ нээж , дотроо уудлаж , баярлаж хөөрч сурцгаая

Нара: Ний нуугүй хэлэхэд “ширээний хүүхэн” гээд маш их элдвээрээ хэлүүлдэг байсан. Би японд байхдаа бааранд ажиллаж байсан тухайгаа ярьчихсан учраас тэгж хэлэгддэг юмшиг байгаа юм. Тэндээс миний харсан алкохольны соёл нь юу байсан бэ гэхээр , баарч юмуу , лоунжид ирсэн хүн шил виски ч юмуу , коняк авсан бол тэрийг хэзээ ч нэг дор ууж дуусгадаггүй. Хэдүүлээ ч ирсэн бай ууж дуусгадаггүй соёлтой.

Бид нар дэлхий нийтийн чиг хандлага руу уусаж байна. Дэлхийн бүх хүмүүсийн хэрэглэж байгаа хэрэгцээг бид нар хэрэглэж байгаа шүү дээ. Тийм учраас дэлхийн чиг хандлагын СОЁЛТОЙ уялдаа холбоотой явах ёстой байх гэж боддог юм. Яагаад заавал архи байж чин сэтгэлээ нээдэг , архи байж үнэнээрээ байдаг байх ёстой гэж?

Яагаад хүн зүгээр архигүй ч гэсэн , халаалтгүй ч гэсэн үнэнээрээ байж болохгүй гэж? Яагаад архигүй мөртлөө дэврүүн сэтгэлтэй байж болохгүй гэж? Яагаад архигүйгээр цагийг зугаатай өнгөрөөж болохгүй гэж?

Найзууд нь ч гэсэн ялангуяа ганц бие биш, гэр бүлтэй найз нөхдийгөө урихдаа бас учиртай байх хэрэгтэй юмшиг санагдаад байдаг юм. Гэтэл манайхан чинь аймаар. “Өө чи миний найз биш юм байна” , “би чамайг ингэж бодсон чинь” , “өө чи од болчихож” , “чи ийм болчихож” гэх мэт дандаа үг хаядаг.

Дээрээс нь баярын ширээний ард суухаараа заавал нөгөө шилтэй юмыг хоослох гээд л бие биенийгээ шахаад л. Одоо тэр бол хамгийн хоцрогдон , бүдүүлэг зан болсон. Баяраар гэр бүл найз нөхдөөрөө хайр талархал дүүрэн байхад заавал архи хэрэггүй ээ. Багахан сайхан дарс, шампанск буудуулаад л хундага тулгалаа , дарсаа шимлээ ингээд л хэтрүүлэггүй юм бүхэн сайхан шүү дээ.

Яаж үүнийг ухаалгаар багасгах вэ гэдэг арга дээр илүү их төвлөрвөл зүгээр. Жишээлбэл ганцхан шил шампань дарстайгаар баярын ширээ болон баяр маань гоё л болно шүү дээ. Заавал дахиад л архи тавиад л , коняк , виски өрөөд л , тэгээд тэрийгээ заавал дуусгах ёстой юмшиг хандах хэрэгтэй гэжүү?

Ялангуяа 7 хоног болгоны 5 дахь өдөр бүр шоудна гэвэл яг үнэнийг хэлэхэд эдийн засгийн төдийгүй , гэр бүлийн харилцаанд хүртэл маш их сэв суулгаж байгаа шүү дээ. 5 дахь өдөр бүр шоудаал хагас сайн өдөр нь шартаж хэвтээд л , тэгээд бүтэн сайн өдөр нь арай гэж босоод л ингэж байтал бүтэн сайн дуусаад л . Энэ чинь маш харамсалтай байхгүйюу. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Амжиж гэр бүлийнхээ аз жаргалыг , амжиж өөрийнхөө эрүүл мэндийг , амжиж энэ өдөр хоногийг сайхан өнгөрөөхгүй бол , тасраад л шартаад л явах чинь их муухай мэдрэмж байдаг. Залуучуудыг ялангуяа ийм мэдрэмжийг битгий аваасай гэж боддог. Харамсалтай нь ихэнхдээ залуу насандаа хорин хэдэн насандаа энэ мэдрэмжийг авчих гээд байдаг. Тэгэхдээ шинэ үеийн залуучууд тэр дундаа зэт үеийхэн маш ухаалаг , хэрэглээ зөвтэй болчихсон юмчинь нийгмээ манлайлаад яваасай гэж их хүсэж байна” хэмээн архины хэрэглээний талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

error: Content is protected !!