ЭЕРЭГ МЭДЭЭ

“Дижитал”-ын Эрка бол 7 хүүхдэдээ маш халамжтай сайн аав

Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка бол дууныхаа үг , аяыг өөрөө зохиодог авъяаслаг , чадварлаг нэгэн. “Чамайгаа санасаар” гэх дуугаараа 2022 оны шилдэг уран бүтээлийн шагналыг саяхан авсан билээ. Энэхүү дуугаа youtube-д оруулаад удаагүй ч аль хэдийнээ 13 сая хүн сонсожээ.

Эрка мөн өмнөх жил “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө ямархуу уран бүтээлч вэ гэдгээ ч харуулаад амжсан.

Хөдөлмөрч , тууштай, авъяастай , чадварлаг дуучин маань мөн тун халамжтай аав. Одоо тэрээр 41 настай ч аль хэдийнээ 7 хүүхдийн аав болжээ. Рок попынхон дотроо хамгийн олон хүүхэдтэй аав юм. Түүнийг хэр сайн аав бэ гэдгийг илтгэх түүний хэлсэн дараах сайхан үгнээс хуваалцая:

Дуучин Эрка: “Хажууд нь дайн болж байхад ч сэрэхээргүй нойроо харамладаг хүн бяцхан хүүгийнхээ аав гэх аяархан нэг дуудалтад яасан миний хүү гэж хариулаад , би ус уумаар байна гэхэд нь сүнс ирээгүй мөртлөө ухасхийн өндийж гал тогооруу алхаж ус аягалж балгуулчихаад хэвтэхэд зөөлөн бумбагар гар хүзүүгээр тэврээд ямар хөөрхөн гээч. Аав байх гэдэг айдагаасаа айхаа болих , айдаггүйгээсээ айдаг болох , Хийдэгээ хийхээ болих , хийдэггүйгээ хийдэг болох… Үрсийнхээ төлөө хичээх ёстой. Аз жаргалууд минь” гэжээ.

Үнэхээр л “Аав байх гэдэг айдагаасаа айхаа болих , айдаггүйгээсээ айдаг болох. Хийдэгээ хийхээ болих , хийдэггүйгээ хийдэг болох… ” гэдэг үг үнэн шүү. Түүний энэ хэлсэн үгнээс түүнийг хэр сайн аав бэ гэдгийг харж болох бизээ. Тэрээр хүүхдүүддээ хоол хийж өгөх тун дуртай аав даа. Түүний хүүхдүүдээ хооллож байгаа жаргалтай зургуудаас хуваалцлаа. Өнөр өтгөн сайхан гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.

Uncategorized

Ж.Өлзийжаргал: ХҮҮХЭД ХҮНСТЭЙГЭЭ БИШ ХАРИУЦЛАГАТАЙГАА ХАМТ ИРДЭГ

Ж.Өлзийжаргал болон түүний нөхөр Б.Зоригт нар Монголын маань хөдөлмөрч , эгэл жилийн гэр бүлийн нэгэн төлөөлөл билээ. Тэд сошиалд нилээд идэвхитэй байдаг учраас тэднийг танихгүй хүмүүс ховор. Саяхан хосууд маань шинэхэн үрээ өлгийдөн авсан ба тэрээр охин үртэй болсон билээ. Ж.Өлзийжаргал маань дараах нийтлэлийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Ж.Өлзийжаргал: “ХҮҮХЭД ХҮНСТЭЙГЭЭ БИШ ХАРИУЦЛАГАТАЙГАА ХАМТ ИРДЭГ. Төрөөд 1 сар 6 хонжээ. Хүүхэд гэдэг хөөрхөн юм өөртөө хүнийг дурлуулж чадах юм. Мөөмөө идэж байгааг нь унтаж байгааг харж хайр хүрнэ, ээж аав нь 2 талд гарж хэвтээд бүх юмыг шинжиж ажиж харна надтай адилхан уу чамтай адилхан уу гээд? Тайван унтаж байгааг нь хараад сэтгэл амарна. Сэрээд шээж баахаар нь баасын харж баярлана / гүйэээ нээрээ баас харж баярлана гэж өдий наслахдаа бодсонгүй, ийм өдөр ирдэг юм байна /

Бүтэн өдрийн ярианы сэдэв зөвхөн энэ хүнийг ярина. Өглөө орой хэдэн цаг хэдэн минут хэддэхь өдөр болоод байгааг ээж аав нь анзаарахгүй өдөр хурдан өнгөрнө…….Бид 2ын ярианы сэдэв шалллллл өөр болж урьдын амьдралын хэв маяг 360 өөрчлөгдсөн.

Аав ээжийн ХАМГИЙН ТОМ АЙДАС ӨВЧИН ХОЛУУР БАЙГААСАЙ гэж айдаг боддог залбирдаг болдогын байна. Гэвч хүссэн санасанаар болох биш нөгөө ханиадаа тусаад хөөрхий охин бид 2 эмнэлэгт хэвтсээээн хөөрхий. Охиноо салхинд гаргадаг 2 баатар болоод аваад явсан ханиад хүргээд….баларсааан. Сандраад бушуухан эмнэлэгт хэвтээд авсан…

/Азаар энэ шинэ Яармагын 300 ортой эмнэлэг гэж хачин сайхан эмнэлэг байна.Цэвэрхэн дулаахан хоол үйлчилгээ сувилагч эмч сайтай яг хувийн эмнэлэг шиг сайхан байнааа/

Тариа хийх уян зүү тавиулах зүүгээр хатгуулах тоолонд нь сэтгэл өмрөөд зүрх шимширэээд өөрийн эрхгүй машшш их уйлдаг бас өөрийгөө их буруутгаад байдын байна. Яаах гэж салхинд гарав даа яаах гэж гэрээсээ гарав дээ яааах гэж…..бүх зүйлд өөрийгөө буруутгаад баахан уйлсан. Тэр жаахан гар хөл эвий зөндөө зүүний ором ороод ямар их өвдөж байгаа болдоо гээд өр өвдөөд байдын байна. Тиймээс хариуцлагатай сайн ээж аав байхын тулд маш их зүйл уншиж мэдэж таньж байх хэрэгтэй юм шиг санагдлаа.

Хариуцлагагүй муу харж охиноо өвтгөөд авсан ээж аавыгаа уучлаарай үр минь. Гэхдээ хүүхэд өвдөх үнэхээр хэцүү дотор бачуураад уйлахаас өөр зүйл хийж чададгүйн байна лээ. Хавар цаг ханиад томууны үе иржээ та бүхэн бяцхан мама нараа анхаарч олны дунд маск зүүж явахгүй бол ханиад их байна шүү. Эмнэлэг ачаалалаа дийлэхгүй бас чанга байна шүү.

Бяцхан үрс нь өвчинөөс холуур эрүүл энх хурдан сайхан өсөж торниосой” гэжээ.

Uncategorized

Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Д.Мөнгөнтуяа гэх охин сураггүй алга болж, эрэн сурвалжилж байсан билээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар А гэх эрэгтэй амь насыг нь хохироож, цогсцыг 20 км-ийн зайд нуусан байсныг олж тогтоожээ.

Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ.

Хэргийн холбогдогч А нь тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.

Uncategorized

Улаанбаатар хотод газар хөдлөлт идэвхижжээ.

Улаанбаатар хотоос баруун тийш 50км-ийн зайд 80км гаруй урттай хагарал байгааг тогтоосон байна. Энэ хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудийн хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь баллаар тооцвол 9-10 балл юм. Харин бид ийм хэмжээний газар хөдлөлтөнд бэлэн байгаа юу?

2015 оноос эхлээд Улаанбаатар хот болон бүс нутгийн орчимд газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ дагуу судалгаа хийхэд Улаанбаатар хотын ойр орчимд 6 идэвхитэй хагарал байгааг тогтоожээ. Хамгийн сүүлд Японы эрдэмтэн Улаанбаатар хотын ойр орчимд 1 шинэ хагарал нэмж тогтоосон байна. Тус голомтод магнитуд нь 7.5 буюу 9-10 баллын газар хөдлөлт болоход Улаанбаатар хот аюулын хэмжээнд хүрнээ гэж тооцоолсон байна.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийт барилга байгууламжын 30 гаруй хувь нь эвдэрч, хүн амьдрах боломжгүй болно. Гэр хорооллын ил гал болон цахилгааны шугам сүлжээнээс болж галын аюулд өртөнө. Үүний улмаас 30000-60000 хүн амиа алдах эрсдэлтэй байна.

Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсд тооцогддог. Энэ оны 1-р сарын 1-нээс 2-р сарын 28-ны дотор Улаанбаатар хотын ойр орчимд 331 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс аливаа гамшигаас сэргийлэхээс гадна, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, зөв төлөвлөлттэй барилга байгууламжаа хийхгүй бол ямар байдалд хүргэдгийг Турк улсад болсон явдалаас мэдэж болно. Гэхдээ нэгэнт төлөвлөлтгүй, стандартгүй барилгууд баригдсан, хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэл хотын маань хувьд энэ аюулд бэлэн биш билээ.

Эх сурвалж: TV9 Mongolia

Uncategorized

Н.Мөнхнасан: “Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй”

Сүүлийн үед 10-р Богдын талаар цахим орчинд зарлагдсанд олон хүмүүс өөрсдийн өнцгөөр сайн муугаар хэлж байгаа билээ. Үүнд сэтгэл нь зовнисон 10-р Богдын ээж болох Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсандаа санаа бодлоо илэрхийлжээ.

Н.Мөнхнасан: “Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч дансаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна. 🙏

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь бидний үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм” гэжээ.

error: Content is protected !!