Гоо сайхны зөвлөгөө

Их идсэн хоолыг шингээх арга: Та буйдангаасаа босох ч шаардлагагүй

Хөл хориотой үеийн сар шинээр айл хэсэх нь биш хоол идэх хүслээ тэвчиж сурах нь хүн бүрт тулгамдсан асуудал болоод байна. Хөргөгч, буйдан хоёрын хооронд жим татаж эхэлсэн үү? Босож зогсоод доошоо харахад хөлөө харж чадахааргүй болсон байна уу?

Тэгвэл энэ удаад бид танд буйдангаасаа ч босох шаардлагагүйгээр ихдүүлсэн хоолоо хоргүйжүүлэх аргыг бэлтгэн хүргэж байна.

woman on couch

#1 Шөнийн нойр хамгийн чухал

Калори шатаах хамгийн үр дүнтэй арга бол энерги бага зарцуулах юм. Насанд хүрсэн хүн өдөрт долоон цагийн нойр авах шаардлагатай байдаг ч бидний ихэнх нь дэлгэцийн их, бага хэмжээний донтолтоосоо болоод шөнийн энэ хугацаанд унтаж чаддаггүй. Тэгвэл “Унтах нь таны биеийг илүү сайн бодисын солилцоо явуулах орчинг бүрдүүлж өгдөг” гэж Хьюстоны хоолны дэглэм судлаач, хоол тэжээлийн мэргэжилтэн, eatrightfitness.com сайтыг үндэслэгч Рожер Э.Адамс тайлбарлав. Судалгаанаас харахад өдөрт зургаан цагаас бага унтдаг хүмүүсийн метаболизын түвшин буурч, архаг өвчин тусах магадлал өндөр, жин нэмдэг болох нь тогтоогджээ.

#2 Өдөрт хэрэглэх уургийн хэмжээгээ нэмэгдүүлэх

Image result for foods of protein

Үүнийг хийхийн тулд та заавал хоол тэжээлийн мэргэжилтэн байх шаардлагагүй ээ. Та түргэн хоол идэнгээ ч калорийг шатаах боломжтой. Доктор Адамсын хэлж байгаагаар “Уураг багатай хоол хүнснээс илүү их хэмжээний уураг агуулсан хөнгөн зууш, хоолоор илчлэгийг шатаадаг” гэсэн байна. Тэрээр өөх тос, энгийн нүүрс усны хэрэглээгээ багасгаж, уураг ихтэй хоол хүнс болох өндөг, quinoa, сэвэг зарам, бүйлс зэргийг түлхүү хэрэглэх замаар хоолны дэглэмээ өөрчлөхийг санал болгож байна. Мөн үхрийн мах нь илчлэг шатаагч гол хүнс билээ.

#3 Буйдангаасаа хөдлөлгүй калори шатаацгаая

Image result for couch exercises to lose weight

ТВ үзэнгээ хийх нэгэн сонирхолтой аргыг та бүхэнд хүргэж байна. Энэ нь зар сурталчилгааны завсарлага гарах бүрт буйдан дээрээ хэвтэж байгаад хөлөө өргөх, буйдандаа түшиглэн суниах, буйдангийнхаа дэрийг ашиглан дасгал хийж “зүгээр суухаар зүлгэж суугаарай”. Энэ бол дасгал, хөдөлгөөн хийх сонирхолтой арга юм шүү.

#4 6/60-ын дүрэм

Image result for 6/60 rule

Доктор Адамсын гаргасан энэхүү дүрэм нь дагаж мөрдөхөд маш хялбар бөгөөд танд мөн л сонирхолтой санагдах болно. Өглөө сэрэхээс унтах хүртэл цаг бүрийн 6-н минутыг ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж өнгөрүүл. Өөрөөр хэлбэл та өглөө 10-н цагт босдог бол 10:00-с 10:06 хүртэл идэвхтэй хөдөлгөөн буюу дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Дараагийн дасгалыг дараа цагийн 6-н минутад хийж гүйцэтгээрэй. Хөл хорионы үед гэртээ байхдаа дасгал хөдөлгөөнийг сонирхолтой аргаар хийх нь таныг үүнд донтуулах болно гэдэгт итгэлтэй байна.

#5 Аймшгийн кино үз

Image result for the shining

Телевизор үзэх нь илчлэг шатаахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж бодох зарим нэг нь бий. Гэвч үнэндээ тодорхой төрлийн телевизийн хөтөлбөр нь илчлэгийг шатааж болох юм. Вестминстерийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар 90 минутын турш “адреналин ялгаруулдаг” буюу аймшгийн кино үзэхэд дунджаар 113 ккалори илчлэг шатах боломжтой болох нь тогтоогдсон бөгөөд Shining киногоор хамгийн их калори шатаадаг ба дараагаар нь Jaws, The Exorcist кинонууд бичигдсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар адреналин ялгаруулснаар хоолны дуршил буурч, бидний амрахад зарцуулдаг эрч хүч нэмэгдэж, илчлэг их хэмжээгээр шатаана гэж Telegraph мэдээлэв.

Image result for you can do it

Ингээд та бүхэн минь хөл хорионы үеэр буйдангаасаа алхам ч холдохгүйгээр калорио шатааж, ихдүүлсэн хоолоо багасгаарай.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

error: Content is protected !!