Цаг үеийн мэдээлэл

Эмнэлэгт хэвтсэнээс хойш хүүг асууж ээж нь нэг ч холбогдоогүй

Хойд эцэгтээ зодуулж 15 хоногийн турш ухаангүй байгаа хүүг Турк улсруу авч явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Энэ талаар хүүгийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Хүүгийн төрсөн аав: Манай хүү эмнэлэгт анх ирсэн байдлаа бодвол арай нааштай болж аппаратнаасаа гарсан. Анх ирэхэд бол найдваргүй гэсэн хариу өгч байсан бол одоо бол овоо нааштай болоод гадаадруу эмчилгээнд явах боломжтой болоод байна. Гэмтлийн эмнэлэгийнхээ эмч нартай ярилцсаны эцэст бид Туркрүү эмчилгээнд явах шийдвэр гаргасан байгаа. Гэмтлийн эмнэлэгийнхээ эмч нарт үнэхээр их баярлаж байгаа. Анх найдваргүй гэж байсан хүүг маань өдий зэрэгтэй болгоод өгч байгаад нь үнэхээр баярлаж байна. Тал тал тийшээ эмчилгээний талаар асуусан , хамгийн нааштай хариу өгсөн газар бол Турк улс байлаа. Эмчилгээний зардал нь барагцаагаар 150 сая төгрөг гэсэн. Үүдэл эс гээд тариаг манай хүүд 2-3 удаа хийх шаардлагатай гэсэн. Ах нь над дээр байгаа. Аль болох хажууд нь дүүгийх нь талаар ярихгүй , дүүгээ асуухад нь дүү нь удахгүй хүрээд ирнэ гэж хэлээд аль болох сэтгэлзүйг нь тайван байлгаж байгаа. Монголд эмчлүүлье гэхэд бол 70-80 хувьтай эмчлэгдэх боломжтой , тэгээд хүүхэд өрөөл татанхай , татаж унадаг ч юмуу тиймэрхүү байдалтай болж магадгүй , тэгж байхаар гадаад улсруу арай эм тариа ихтэй , мэдрэлийнх нь тэр чухал тариа байгаа тийм улсруу л зорьсон дээр байхаа гэсэн хариу эмч өгсөн.

Онгоцоор нисэхэд агаарын даралт гэж байгаа, хөөрөх газардахад хүүхдийн зүрх зогсох аюултай гэсэн. Тийм учраас эндээс 2 эмч хариуцаж тухайн эмнэлэгт хүргэж өгнө гэсэн.

Хүүхдүүдтэйгээ уулзая гэхээр уулзуулдаггүй байсан. Би өөр хүнтэй сууж байгаа , хүүхдийн сэтгэл хоёрдуулаад яахав гэсэн хариу надад хэлдэг байсан. Би тэгээд за яахав хүн бас хоёр дахь амьдралаа зохиож байгаа , тэрэнд нь дундуур нь ороод байж яахав ядаж би хүүхдүүдтэйгээ видъёокалл хийгээд утсаар яръя гэдэг байсан. Хүүхдүүдийнхээ ээжтэй одоо болтол холбоогүй байгаа. 48 цаг хоригдоод гарсан гэсэн сураг сонссон. Хүүгээ яаж байна ийж байна гэж надтай ерөөсөө холбогдоогүй. Би бол хүүхдүүдээ өөр дээрээ аваад ээжтэй нь уулзуулмааргүй байгаа. Сайнаар бодоод хүү маань босоод ирэхэд ээжийгээ хараад өмнөх хар бараан дурсамж буцаад сэргээд ороод ирнэ шүү дээ. Бөө миний хүүг эмнэлэг бараадуулаагүй бол хэд хоног ч нуун дарагдуулж явах байсан юм.

Хүүгийнхээ эмчилгээний зардалд ар түмнээсээ тусламж гуйж байна. Хугацаа алдахгүйгээр л нэг өдрийн өмнө ч болтугай хүүгээ эмчилмээр байна. Монголын ард түмнээсээ тусалж дэмжээчээ гэж гуйж байна” гэлээ.

Ард түмэн та бүхнээсээ 3 настай бяцхан хүү болох Ц.Батзаяагийн эмчилгээний зардалд тусламж хүсэж байна. Дансны дугаар: 5434121006 (Данс эзэмшигч: Аав М.Цогтбаатар) Утас: 94524008

Мөн хүүгийн авга ах дараах ярилцлагыг өгсөн юм.

Хүүгийн авга ах: Тэр хамтран амьдрагч гээд байгаа ярагчин нь энэ нялх амьтаныг зодчихоод 2 өдөр нуун дарагдуулж сүүлдээ бөө дээр аваачиж өгсөн байгаа юм, бөө л нэгмуу эмнэлэг бараадуулсан байгаа юм. Гэр бүлийн хувьд салаад 7-8 сар болсон байсан. Тэр эх нь энэ ярагчингаасаа өмнө нилээд хэдэн хүнтэй явалдаад манай дүүд ч баригдаад , аавых нь дүүд нь ч баригдаад янз бүрийн л юм болж байсан гэсэн.

Хамгийн гол нь би нэг зүйлд их гомдож байна. Гуравхан настай хүүхэд , өөрийх нь үр нь хоёр өдөр цустайгаа хутгалдчихсан амь тэмцээд хэвтэж байхад яаж хараад сууж байсан юм болоо. Бас давхар хатгаа авчихсан байсан байгаа юм. Ам хамар нь мөөгөнцөрдчихсөн дархлаа маш муу байна. Тэр яргачин нь хүүг нь зодоод , 2 өдөр болоход хажууд нь тэр алмас нь байсан л байж таараа ш дээ. Тэр дор нь эмнэлэг дуудсан бол одоо бие нь ийм байдалд хүрээч үү үгүйч үү. Тэгсэн 2 өдөр тарчлааж байгаад ухаангүй болоод болохоо байгаад ирэхээр нь бөө дээр аваачиж өгөөд , харин нөгөө бөө нь зөв хүн таараад “би эмч юмуу, та нар энэ хүүхдийг яаж байгаа юм , юу яриад байгаа юм наад хүүхэд чинь ухаангүй байна, эмнэлэгт яаралтай хүргэ ” гээд бөө нь эмнэлэгийг хэлсэн байгаа юм. Бөө тэгээгүй бол энэ хүүхэд яах ч байсан юм билээ. Би тэр эхэд нь л хамгийн ихээр харамсаж байгаа.

Эх нь үнэхээр хоёрын хоёр хүүхдийн эх хүн , эмэгтэй хүнд баймгүй ёс зүйгүй, замбараагүй. Эр нөхөр нь буюу миний дүү чинь 2-3 сараар хөдөө ажилтай явчихдаг. Өөрөөс нь биенээс нь дээр дооргүй цус гараад чи үзүүлээч гэхээр би амьдралтай хүн ш дээ гээд гүрийгээд ажил төрөлөө хийдэг хүн. Ингээл ажил төрөлөө хийгээл яваад ирнэ , энэ эхнэр санаатай алмас нь багийх нь найзтай явалдаад нөхөр нь ийм зүйл нүдээрээ харсан хүн чинь эхнэрээ 2 алгадах юм байна биздээ. Тэгэнгүүт зөрчлийн хууль гээл хадам ээж нь миний охинг зодсон гээл аваачаад цагдаад өгчихнө. Тэрнээс хойш дахиад хүнтэй явалдаад , одоо энэ ярагчин нь гурав дахь явалдагч нь юм гэсэн. Манай дүүгээс салаад 7-8 сар болоод одоо ингээд явж байгаа байхгүйюу. Манай дүү чинь 7-8 сарын хугацаанд байнга энд байхгүйшдээ 2-3 сар хөдөө ажилдаа явна. Яваад л ирэх бүрт нь иймэрхүү байдалтай. Олон хүнтэй явалдана , ёстой замбараагүй. Хүнтэй явалдчихаад нөхрийнхөө нүдэнд баригдаад 2 алгадуулчаад хүчирхийлэлд автлаа гээд цагдаагаар явдаг хүн , ярагчинд хүүхдээ тамлуулчаад цагдаа дуудаагүй хаацайлсан байгаа юм. Ямарч эх хүн хүүхдээ аваад цугтаана биздээ. Яаж эх хүн ийм байдаг байна аа” гэлээ.

Uncategorized

Монголын хоккейчид Ази тивийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртлээ.

Монгол Улс анх удаа U18 Азийн аварга шалгаруулах хоккейн тэмцээнийг эх орондоо Steppe Arena-д зохион байгууллаа. Тэгвэл түүхэндээ анх удаа манай улсын баг тамирчид тус тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Уг тэмцээнд:

1-р байранд Үзбекстан улс, 2-р байранд Туркменистан, 3-р байранд Монгол улс оржээ.

Тус тэмцээн өндөрлөсөн ч Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдаж байгаа VI Дивизионы тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдийн хооронд Мөсөн өргөө “Steppe arena”-д болох гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд дөрвөн улсын баг тамирчид оролцох бөгөөд манай тамирчид гуравдугаар сарын 23-нд Кувейт, 25-нд Филиппин, 26-нд Индонейз гэх улсуудтай учираа тааран тоглохоор болсон байна.

Uncategorized

Жүжигчин А.Туяагийн олны танил найз залуу

“Single ladies” киногоороо үзэгч, фэнүүдтэйгээ үргэлж хамт байдаг жүжигчин А.Туяа. Түүний хувьд олны танил болоод байгаа сайхан хүүхнүүдийн нэг билээ. Яах аргагүй л эрчүүдийн харц булаадаг гэж хэлж болно. Тэрбээр 1985 оны 3-р сарын 30 өдөр мэндэлжээ. Өдгөө 38 настай.

Хувийн амьдралаа олон нийтэд илт дэлгээд байдаггүй бүсгүй маань өөрийн үерхлийн талаар яриа өгөхдөө: “Хариулмааргүй байна. Хувийн асуудлаа хувьдаа үлдээе тэгэх үү. Мэдээж найз залуутай. Аз жаргалаа чимээгүй эдэл гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үгэнд би итгэдэг болсон. Бүх зүйлээ дэлгэх нь буруу юм шиг санагддаг. Хүн жаргасан ч, зовсон ч өөрөө л тэр бүхнийг даван туулах хэрэгтэй гэдэг шинэ дүрэмтэй болсон” гэж байжээ.

Харин тэрээр анх удаа өнгөрсөн оны 9-р сард найз залуутайгаа цуг байгаа бичлэгээ өөрийн цахим хаягтаа нийтэлсэн юм. Түүний найз залуу нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр юм. Үндэсний телевизийн “Хэцѵѵ анги” олон ангит кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн Ж.Анхбаярыг өдгөө нэвтрүүлэгч гэдгээр нь илүүтэй мэдэх болсон билээ. Тэр анх UBS-ийн дэлгэцнээс нэвтрүүлэгчийн гараагаа эхэлсэн бол өдгөө МҮОНТВ-д ажиллаж яваа.

Хоёр хосын зарим зурагнуудаас хүргэж байна.

Uncategorized

Галын голомт руу орж 5 настай охиныг аварсан залуу

Галын голомт руу орж 5 настай охиныг аварсан залууг Элбэгсэвжид гэдэг бөгөөд бидний дунд чимээгүйхэн алхаж яваа Монголын маань олон олон хүн чанараа гээгээгүй баатарлаг залуусын үлгэр дуурайл бас нэгэн төлөөлөл юм.

Энэ сарын 3-ны шөнө тэрээр 100 айл төвийн хажуугаар өнгөрч явсан ба хувийн эзэмшлийн байшин шатаж байгааг анзаарсан байна. Түүнийг очиход гал унтраах онцгой бүрэлдэхүүн дуудлагыг авсан хэдий ч ирж амжаагүй байсан тул байшинд хүүхэд байгааг мэдээд галын голомт руу орж 5 настай Бат-Ундрам охиныг аварч чаджээ. Галыг бүрэн авалзаж аюулын хэмжээнд хүрэхээс өмнө онцгой байдлын бүрэлдэхүүн түргэн шуурхай ирж галын голомтыг унтрааж чадсан байна. Охин бэртэж гэмтээгүй ба эцэг эхийнхээ гарт эсэн мэнд хүрсэн аж.

Энэ зоригт үйлдэл баатарлаг сэтгэлд нь охины ар гэр төрөл төрөгсөд гүнээ талархаж залууд баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Яг энэ залуу шиг бусдын амь нас сайхан амьдралын төлөө өөрийгөө ч хайрлалгүй зориглож чадах хариу нэхдэггүй жудагт Монгол залуус маань улам олон байг ээ. Эр зоригт тань талархаж, хамгийн сайхан бүхнийг хүсье.

Цаг үеийн мэдээлэл

30000-р бензин хийлгүүлсэн гээд шүүх надад 10 сая төгрөгний торгуулийн ял оноож, төрд ажиллах эрхийг 3 жилээр хаслаа

Энэ цагдаа залуу дөнгөж их сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж байж. Төгсөж ирээд Ховд аймгийн Дарви суманд хэсгийн цагдаагаар томилогдож “Цагдаагийн дэд ахлагч”аар ажиллаж эхэлжээ. Тухайн үед тус сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа “Суварга хайрхан” гэх дэлгүүр архи согтууруулах ундаа зардаггүй өдөр зарж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Үүний дараагаар буюу 2 хоногийн дараа цагдаа залуу торгуулийн хуудас бичиж өгөхөөр тухайн дэлгүүр дээр ирж дэлгүүрийн эзэн Х-тэй уулзсан байдаг. Дэлгүүрийн эзэн Х нь цагдаагийн алба хаагч Т.Адьяатамирт бэлнээр 50.000 төгрөг өгөөд, мөн 30.000 төгрөгний бензин хийж өгье гээд ШТС-руу явсан байна. Ингээд бензин хийж өгчихөөд цагдаа надаас авилга авсан гэж цагдаагийн алба хаагчийг цагдаад өгчээ. Тус асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж цагдаа залууд шүүх 10 сая төгрөгний торгууль оногдуулж, төрийн албанд 3 жил ажиллахгүй байхаар шийдвэрлэжээ. Одоо энэ залуу эрхэлсэн тодорхой ажилгүй, төрд, хүчний байгууллагад ажиллая гэхээр эрүүгийн ялтай гээд ажилд авдаггүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, өр төлбөрөө барагдуулахын тулд хар бор ажил гололгүй хийж, ээж аавтайгаа хамтраад төлбөрөө төлж байгаа гэнэ. Энэ асуудлаар Ховд.мн сайт тодруулан ярилцжээ.

Цагдаа залуу Т.Адъяатамир: “Монголын Шүүх надад дэндүү өндөр ял оноолоо. Дэлгүүрийн эзэн Х надад өөрөө 30 мянган төгрөгний бензин хийж өгчихөөд зураг дарж намайг авилга авсан гэж цагдаад өгсөн. Ингээд шүүх надад 10 сая төгрөгний торгуулийн ял оноож, төрд ажиллах эрхийг 3 жилээр хаслаа. Би одоо сар бүр 277000 төлж байгаа. Ажилгүй надад их хэцүү байна. Дэлгүүрийн эзэн авилга өгсөн гэдгээрээ бас буруутаад явах ёстой байтал ямарч шийтгэл аваагүй. Аав , ээж хоёр маань хөөрхий хамт төлөлцөөд явж байна. Би өөрөө хар бор янз бүр ажил олж хийж төлж байна даа.” гэлээ.

Эх сурвалж: Ховд.мн , Наранхүүгийн Таванцэцэг

Uncategorized

Б.Бат-Очир: “Би 2 настай байхдаа хойд аавдаа зодуулаад 8 хоног ухаангүй сэхээнд орж байсан, 30 жилийн дараа ч энэ байдал хэвээрээ давтагдаж байна. “

Б.Бат-Очир: Би одоо 32 настай. Би 2 настай байхдаа хойд аавдаа зодуулаад сэхээнд 8 хонож байсан. Одоо гар дээрх сорив маань байдаг. Өнөөдөр би 32 настай гэхээр 30 жилийн дараа нийгэмд энэ асуудал яг л байдгаараа л байж л байна. Сая 3 настай хүүхэд хойд аавдаа зодуулаад сэхээнд олон хоног ухаангүй байна . Энэ нийгмийг өөрчлөхийн төлөө чадах зүйл юу байна гээд би өнөөдөр ингээд “мартахгүй , давтахгүй” жагсаалд оролцож байна.

Намайг тэгээд өвөө , эмээ хоёр маань аваад олон жилийн туршид нийгэмшүүлэх гээд хичээсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр маш олон зүйлийг үзэж туулж байж ард нь гарсан. Тухайн үед бага насандаа хүчирхийлэлийг их үзээд тэр үедээ өөрийгөө яг яагаад байгааг би ч , багш нар ч мэддэггүй , ойлгодоггүй байсан. Нийгэмд энгийн хүүхэд шиг байж чадахгүй байгаагаа тэр үед хэнч ойлгож мэддэггүй байсан.

Япон яваад ажил хөдөлмөр эрхлээд , маш завгүй яваад юм юм хийгээд явах хугацаандаа өөрийнхөө хүүхэд байхдаа ямар асуудалтай тулгарч байснаа учрыг нь олж эхэлж байгаа байхгүйюу. Хүүхэд байхдаа би муу хүүхэд юм байна, муу болоод зодуулсан гэж бодоод , хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй , өөртөө их итгэлгүй , хэн нэгнийг хараад их айдаг , цочимтгой тийм байдалтай байдаг байсан. Өөрөө том болоод , эр хүн болоод эрх чөлөөтэй болоод , нийгэмшээд ирэхээр өөрт тохиолдсон зүйлээ ойлгоод, миний буруу биш том хүмүүсийн буруу байсан юм байна аа гэдгийг ойлгож байгаа юм.

Эх сурвалж: zuv.mn

Uncategorized

“Сараа эгч онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсан юм даа”

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан дуучин билээ. Түүний анхны тономейстер ингэж хүүрнэжээ.

Тоннмейстер Өлзийбат: “Рок попынхон цалин малингаа их бага гээд ширүүхэн л байх шиг байна. Би 17 той байхаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагч ( тоннмейстер ) гэдэг ажлыг 6 жил хийсэн байдгийн. Намайг ажилд авахдаа Би чамд тоглолт , СD , халтуур гээд бүх орлогыхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ энэ тэр хийлгүй амласан. Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсоноороо өгсөн.

Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж энэ тэр баахан фактласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр цалингаа өгсөөр байсан. 5 жил хамт ажиллаад би 2 өрөө байр авах хэмжээний цалин авсан байсан. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юмуу буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан . Тийм тохиолдолд , үнэгүй дуулж байгаа болхоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асуудаг байсан. 6 жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсан юм даа.

Үүнд МУГЖ Сарантуяа: “Миний анхны тономейстер ингэж хүүрнэжээ. Ямар ч үед хүний ачийг санадаг байх юутай чухал зүйл билээ , Сараа эгчдээ энэ жаргал зовлон дэнсэлсэн харгуйд өмөг түшиг болоод насандаа ахдсан ачааг үүрэлцээд явж байсанд чинь дуучин эгч нь маш их талархдаг шүү” гэжээ.

Uncategorized

Д.Баттөмөр: Би “ТРИО” киног ээждээ зориулан хийсэн

БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадам (Jeonju international film festival)-д найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино шилдэг 30 кинонд багтаж, тус наадмын шилдгийн төлөө өрсөлдөхөөр сонгогджээ. Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээжээ. “Трио” киног эл наадмын “Дэлхий шилдэг кино” хэсэгт багтаан наадмын үеэр гурван удаа гаргахаар болсон бөгөөд мөн ирэх дөрөвдүгээр сард “Трио” киног Өмнөд Солонгост нээхээр болсон аж.

“Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санаатай бөгөөд дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл юм.

Д.Баттөмөр: “Би айлын бага, ээжийнхээ хамгийн эрх танхи, ёстой өврийн хүүхэд нь байлаа. Ээжийнхээ халамж, хайр, энхрийлэл, бүх зүйлд нь эрх танхи өссөн дөө. Иймээс уран бүтээлч хүний хувьд ээждээ зориулан кино хийж, уран бүтээлээрээ ээждээ суварга босгосон гэж бодож байгаа. Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна.

2020 оны зун ээж минь өөд болоод, намраас нь эхлэн киноныхоо зураг авалтыг хийж эхэлсэн. Тухайн үед намрынхаа зураг авалтыг хийгээд ирэхэд, цар тахал гарч, өвөл хөл хорион дундуур зургаа авсан. Хавар нь мөн баруун таван аймаг болон говийн аймгаар зураг авлаа. Өвөл нь Эгүүрийн бэлчир дээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган төвд киноны 80 хувийн зургаа хийсэн.

Ээж минь намайг уран бүтээлчийн хувьд их дэмжиж, зөвлөж, ойрын туслагч минь байсан. Мөн жаахан хөөрвөл “Барагтайхан байгаарай хүү минь” гэж дарж, аливаад жолоог минь татаж, хүүгээ дэмжих үедээ тултал дэмжиж хайрладаг хүн байсан. Би ч зан чанарын хувьд ээжтэйгээ их адил. Хүмүүст харагдахдаа л хошин урлагийн тайзнаас алиа хошин, хөгжилтэй нэгэн байдаг болохоос уг хүн минь их тайван, намуухан, их зүйлийг боддог доо. Ээж минь ч юмыг хийхдээ их сайн бодож хийж байхыг хэлдэг байсан” гэжээ.

Эх сурвалж: ergelt.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Цэцэрлэгийн багшдаа БАЯРЛАЛАА

Өглөө 07:00 цагтай уралдан босч охиноо хувцаслаад гэрээсээ яаран гарна. Цэцэрлэгийн хаалгаар охиноо дөнгөж оруулаад л би сэтгэл амар ажил руугаа явдаг. Энэ үед цаг 07:30
Орой 18:00 цагт ажил тарлаа. Ажлын найман цаг, унаа тэргэндээ өнгөрүүлэх цагаа нэмэхээр есөн цагийн дараа би охиноо авахаар цэцэрлэг дээр нь ирдэг.
Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар шүлэг дуу заасан, хооллож, ундалсан, баалгаж, шээлгэсэн, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан багш ядарсан ч гэсэн надад ялархалгүй “Сайхан амраарай” гэж хэлээд охиныг минь өгдөг.

Багшийн энэ өдөр ахиад л давдагдана. Жилийн 200-н өдрийг охины минь цэцэрлэгийн багш, туслах багшийн хамт яг ингэж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж ганцхан миний охины төлөө биш нийт 40-60н хүүхдийг ингэж хардаг.

Хааяа Бямба, Ням гаригт дүү нарын 4-5 хүүхдүүд манайд цуглахад мөн ч ширүүхэн байдаг сан. Тоглоомоо булаацалдана, хоолоо асгана, хоорондоо муулалцана. Гэтэл ажлын өдөр болгоноор 40-60 хүүхдийн үймээн дунд тэр багш яаж нэг тэсдэг бол доо гэж эрхгүй бодогдмоор. Ачааллыг нь яаж бууруулж, авдаг цалинг нь хэрхэн хангалттай болгомоор юм бэ дээ

Ядаж л цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд минь бүгдээрээ “Баярлалаа, цэцэрлэгийн багшаа” гэж чин сэтгэлээсээ талархцгаая!
Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл түм буман ерөөл дагуулдаг даа.
Бичсэн: Ээж, А. Найгалмаа

Uncategorized

ИРГЭН: “Муухай зураг оруулж байгаад уучлаарай, үнэхээр гомдоод байх юм аа…”

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нялх үрээ эмчлүүлж байгаа нэгэн эх ийн нийтлэл оруулжээ. Сувилагч нь энэ явдалд уучлалт гуйгаагүй ба их эмч болон цагдаад хэлсэн ч тоогоогүйд эмэгтэй бухимдлаа олон нийтийн сүлжээнд түгээсэн байна.

Эх: “Би бусад л ээжүүдийн адил ханиадтай тэмцэж яваа эгэл ээж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт -т 5 сартай үртэйгээ хэвтэн эмчлүүлж байна. Өнөө өглөө үүрийн 05:30-д цагийн тариандаа орж, сувилагч нь уян зүүнийхээ тагийг дутуу таглаад маарлаар боосон байсан!!! Өрөө харанхуй бас сэрүүхэн байсан учраас хүүхдээ хөнжлөөр нөмрөөд 10-15 минут хөхүүлчхээд орон дээр тавих гэтэл хөл нь нөл цус… Айж сандарсан би 2 удаа сувилагчаа гэж чанга дуудаад хүүхдээ тэврээд гүйгээд очсон… Гэтэл өөдөөс “Өвчтэй юмуу, орилоод, юун сүртэй юм, зүгээр” гэнэ.

Нялх үрийнх нь хөлнөөс цус дусаж байхад шинэ, залуу ээж би тайван алхаж очоод, сувилагчаа гэж зөөлхөн дуудах байсан юм байх. Одоо би цустай даавуу харж уйлаад, сүү орохоо хүлээгээд, үрээ тэврээд хямраад сууж байна. Эмчид нь хэлсэн тоосонгүй, цагдаад хэллээ бас тоосонгүй тэгээд та нартаа л хэлж байна.

Би анзаараагүй шууд хүүхдээ хөнжлөөр нөмрөөд унтуулсан бол ЮУ БОЛОХ байсан бэ? Бас л юун сүртэй юм гэх байсан болов уу!!! Хүүхэд нь зүгээрээ, дутуу тагласан байна гээд уучлалт гуйсан бол би тайвшрах байсан.

/Хүүхэд хөлөөрөө зүүнийхээ тагийг хөндөж аваагүй дутуу тагласан байсан. Яг тариулж дуусаад орон дээр хөхүүлэх гээд суухад маарал нь хумсын чинээ цус болсон байсан. Би хүрч үзээд тарихад нь гарсан цус байх гэж бодоод хөнжлөөөр хучаад хөхүүлсэн/” гэжээ.

error: Content is protected !!